Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б*** аймаг Б******* сум ** дугаар багт байрлах Э******* с******* ХХК-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Дампуурсанд тооцож татан буулгах тухай 304/2025/00069/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч Э******* с******* ХХК-ийн төлөөлөгч Д.*******

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

Хэрэг гүйцэтгэгч А.******* /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Э******* с******* ХХК нь дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхж байна.

Манай Э******* с******* ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цаг үеэс буюу 2015-2019 онд бичил уурхай, уул уурхайн хөрс хуулалт, алт нүүрс олборлох үйл ажиллагааг хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж байсан. Тус аж ахуй нэгжийн үйл ажиллагаа 2020 оноос доголдож удаа дараалан алдагдал, эрсдэлд орж цаашид хэвийн ажиллах нөхцөл боломжгүй болсон тул дампуурлын хэрэг үүсгэж татан буулгаж өгнө үү. 2018 оноос үйл ажиллагааны доголдолд орж 2021 оноос ковид гарсантай холбоотой үйл ажиллагаа бүрэн зогсож алдагдал хүлээсэн. 2021 оноос 2024 он хүртэл үйл ажиллагаа явагдаагүй тул санхүүгийн байдал хасах төлөлт орсон. Иймд Э******* с******* ХХК-г хуульд зааснаар дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Э******* с******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-р хуудас/,

-Э******* с******* ХХК-ийн дүрэм /хэргийн 4-5-р хуудас/,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/18 дугаартай тодорхолт /хэргийн 6-р хуудас/,

-Хасбанкны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31/27 тоот тодорхолт /хэргийн 7-р хуудас/,

-Булган аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 тоот тодорхолт /хэргийн 8-р хуудас/,

-Төрийн банкны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28/35 тоот тодорхолт /хэргийн 9-р хуудас/,

-Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/62 дугаартай албан бичиг /хэргийн 10-р хуудас/,

-ХААН банкны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №06 тоот тодорхолт /хэргийн 11-р хуудас/,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4 дугаартай лавлагаа /хэргийн 12-р хуудас/,

-Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/83 дугаартай албан бичиг /хэргийн 13-р хуудас/,

-Монголын тын албаны тодорхолт /хэргийн 14-р хуудас/,

-С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2024/02247 дугаартай шүүгчийн захирамж /хэргийн 15-16-р хуудас/,

-Э******* с******* ХХК-ийн 2020 оноос 2023 оны санхүүгийн тайлангийн хураангуй /хэргийн 17-106-р хуудас/.

Нэхэмжлэгч Б****** аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 132/ШШ2019/00428 захирамжаар Э******* с******* ХХК-аас 85,500,440 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Тус шийдвэр гарснаас хойш Э******* с******* ХХК нь нийгмийн даатгалын тайлан дахин илгээж 2025 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 105,107,220 /нэг зуун таван сая нэг зуун долоон мянга хоёр зуун хорь/ төгрөгийн өртэй байна. Иймд нэмж бодогдсон 19,606,780 /арван есөн сая зургаан зуун зургаан мянга долоон зуун ная/ төгрөгийг Э******* с******* ХХК-аас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.******* шүүхэд гаргасан дүгнэлт болон дүгнэлтийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 сарын 21-ний өдрийн 304/ШЗ2025/02205 дугаар захирамжаар Э******* с******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн И-Баланс цахим санхүүгийн тайлангийн системд баталгаажсан санхүүгийн тайлангуудад Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, зохигч нарт танилцуулж байна.

Нэг.Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:

Э******* с******* ХХК нь Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, тоот регистрийн дугаартай, Булган аймаг Булган сум, 3-р баг, Агуйт 3в-8, 2 тоотод байрлаж ажиллахаар 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5 гишүүнтэйгээр гадаад худалдаа, амралт сувилал, ахуйн үйлчилгээ, бичил уурхай, нийтийн хоол, автотехникийн засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болон УБЕГ-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд бүртгэгдсэн өөрчлөлтөөр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д******* овогтой *******, дүрмийн сангийн эзэмшил 100 хувь Ганбатын Болорс******* гэх гишүүний эзэмшил гэжээ.

Э******* с******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг 2018-2023 оноор нь гаргаж харьцуулсан дүгнэлт хийсэн. Тайланд хийгдсэн төлбөрийн чадварын шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа нь хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 553,700 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна./2 хх-ийн 3х/

Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. Э******* с******* ХХК-ийн санхүүгийн тайлангууд дахь харьцааны утга 0.011....0.00036 буюу зохистой харьцаанаас 2214 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь эргэлтийн хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа бүрэн алдагдсан, төлбөр барагдуулах ойрын боломж байхгүй болохыг илэрхийлж байна. ./2 хх-ийн 3х/

Төлбөр барагдуулах өнөөгийн боломжийг тооцсон үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Тус компани нь өнөөгийн байдлаар өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө огт байхгүй, зохистой харьцаанаас 830.5 дахин бага үзүүлэлт санхүүгийн тайлангаар илэрхийлэгдэж байгаа нь ч нотолж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ

Томъёо

2018 он

2019 он

2020 он

2021 он

2022-

2023 он

Бие даалтын коэффициент

ЭӨ/Нийт хөрөнгө

0.225

(0.287)

(0.059)

(2.988)

(3.032)

Зохицуулалтын коэффициент

ӨЭК /ЭӨ

(6.875)

8.971

35.711

2.669

2.260

Хараат байдлын коэффициент

ГК/ӨК

3.44

(4.49)

(17.86)

(1.33)

(1.33)

Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. Э******* с******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.225 -аас сөрөг утгатай -3.032 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс хэт бага сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн тогтвортой байдал бүрэн алдагдсан, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.

Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой харьцаанд байгаа хэдий ч Э******* с******* ХХК нь 2020 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон, мөнгөн хөрөнгөгүй болсон нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг харуулж байна.

Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. Э******* с******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -4.49 .... -1.33 гарч байгаа нь санхүүгийн бие даасан байдал бүрэн алдагдсан болохыг, компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гадны эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг харагдуулж байна.

Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд Э******* с******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.

Хоёр:Э******* с******* ХХК-ийн өр төлбөрийн хувьд 2018-2023 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар:

 

Өртэй байгууллага аж ахуйн нэгжийн нэр

Өр төлбөрийн дүн

Үндэслэл

1

Булган аймгийн Тын хэлтэс

170,682,685.38

Тын тооцоолол

2

Булган аймгийн Нийгмийн даатгалын газар

105,107,220.00

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-08-26-ны

өдрийн 428 дугаар шийдвэр

3

Ю б ХХК

397,075,950.00

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-09-24-ны

өдрийн 411 дугаар шийдвэр

4

Х ХХК

37,875,000.00

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-02-10-ны

өдрийн 92 дугаар шийдвэр

5

Метал э ХХК

28,265,490.00

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-25-ны

өдрийн 153 дугаар шийдвэр

6

Г ХХК

16,950,000.00

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-10-ны

өдрийн 119 дугаар шийдвэр

 

Нийт

755,956,345.38

 

 

Гурав.Төлбөрийн чадварын талаархи дүгнэлт:

Э******* с******* ХХК-ийн 2018-2023 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

1.          2016-2019 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон Э******* с******* ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 755,956,345.38 төгрөг болж өөрийн хөрөнгийн -1785.55%.....-132.98%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

2.          Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Э******* с******* ХХК нь өөрийн хөрөнгийн -132.98%-тай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

3.          Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү голтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж тайлбарласныг үндэслэн хүсэлт гаргагчийн шүүхэд мэдүүлсэн өр төлбөрийг 2025 оны байдлаар тооцвол Э******* с******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараахь байдлаар илэрхийлэгдэж байна. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй байдал тогтоогдож байна.

 

2025 он

1

Өр төлбөрийн дүн

755,956,345.38

2

Эздийн өмч

5,000,000.00

3

Хуримтлагдсан ашиг/алдагдал

(1,193,801,500.00)

4

Нэмж төлөгдсөн капитал

-

5

Тайлант ашиг, алдагдал

-

6

Эзний өмчийн дүн

(1,188,801,500.00)

7

Өр болон эзний өмчийн дүн

(432,845,154.62)

 

Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа

-63.59%

4.          Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.

5.          Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Мөн зүйл, хэсгийн "төлбөрийн чадваргүйд тооцно" гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг гоно гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг Э******* с******* ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.

Дөрөв.Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан:

Э******* с******* ХХК-ийн 2018-2023 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараахь нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.

1.             Э******* с******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 онд 1,745,068,500 төгрөг, 2019 онд 1,606,781,200 төгрөг, 2020 онд 1,816282,000 төгрөг, 2021 онд 1,580,686,900 төгрөг, 2022-2023 онд 1,580,868,900 төгрөг болж буураагүй байх ба хуримтлагдсан алдагдал тогтмол өсөж тайлант хугацаанд -1,193,801,500 төгрөгт хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болох үндсэн шалтгаан болсон байна.

2.             Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн харьцаа зохистой харьцаанаас 553,700 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь ч төлбөрийн чадваргүй байдлыг нотолж байна.

3.             Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Э******* с******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгожээ.

4.             Дахин хөрөнгөжүүлэх санхүүгийн эх үүсвэр байхгүйгээс Э******* с******* ХХК-ийн үйл ажиллагаа 2021 оноос бүр мөсөн зогссон нь төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болжээ.

 

Тав.Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт

Э******* с******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөрийн тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа байх боловч нөгөө талаар Э******* с******* ХХК-ийн богино хугацаат өр төлбөрүүд нь удаа дараагийн хөл хорио, хориг арга хэмжээ давагдашгүй хүчин зүйл /Ковид19 цар тахлын үеийг онцгой дэглэм/-ийн нөлөөллөөс шалтгаалан гүйцэтгэх боломжгүй, үйл ажиллагаагаа сэргээх, хөрөнгө оруулалт босгох боломжгүйгээс төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлд гүйцэтгэх удирдлагын буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Зургаа. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар

Хэрэг гүйцэтгэгчийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар Э******* с******* ХХК-д Дампуурлын тухай хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болон мөн хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө тогтоогдоогүй болно.

Долоо. Нэхэмжлэлийн талаар

 

Нэхэмжлэгч

Нэхэмжлэлийн дүн

Нийт нэхэмжлэлд эзлэх %

1

Булган аймгийн Нийгмийн даатгалын

газар

105,107,220.00

100.00%

 

НИЙТ НЭХЭМЖЛЭЛИЙН ДҮН

105,107,220.00

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 304/ШЗ2025/01859 дугаар захирамжаар Э******* с******* ХХК төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас өөр иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд:

 

Дүгнэлт: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ИХШХШТХуулийн 13-р бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч Э******* с******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.

Найм.Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 304/ШЗ2025/01859 дугаар захирамжаар Э******* с******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 11.30 цагт зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:

1.Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар;

2.Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.*******ыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар тус тус шийдвэрлэсэн.

3.Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Дээрхи шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон. /Хурлын шийдвэр, тэмдэглэл хэргийн материалд хавсаргасан/

Ес.Дампуурлын шинжилгээ, дүгнэлт

1.    Үндсэн үзүүлэлтүүд:

 

 

2018 он

2019 он

2020 он

2021 он

2022-2023 он

АК/Нийт хөрөнгө

(0.58)

(0.90)

(0.50)

(3.99)

0.00

Хур ашиг/Нийт хөрөнгө

0.074

(0.559)

(0.26)

(3.00)

0.00

Тын өмнөх ашиг/Нийт хөрөнгө

0.137

(0.693)

0.150

(1.887)

0.00

Эзний өмч/Өр төлбөр

0.29

(0.22)

(0.06)

(0.75)

0.00

Бор орлого/Нийт хөрөнгө

1.66

0.00

0.50

3.23

0.00

 

2.    Дампуурлын шинжилгээний загварууд:

 

1.    Альтманы 5 хувьсагчтай загвар ZA = 1.2X1+1.4X2+3.3X3+0.6X4+1.0X5

2.    Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL = 0.063X1+0.092X2+0.57X3+0.001X4

3.    Таффлерийн 4 хувьсагчтай загвар ZT = 0.53X1+0.13X2+0.18X3+0.16X4

4.    Беликовын 4 хувьсагчтай загвар ZB = 8.38X1+X2+0.054X3+0.63X4

5.    Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH = 0.3872+0.2614X1+1.0595X2

Он

ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГВАР

ZA

ZL

ZT

ZB

ZLHS

2018 он

1.691

(0.022)

(0.226)

(4.588)

0.315

2019 он

(4.284)

(0.148)

(0.710)

(8.269)

(0.440)

2020 он

(0.004)

(0.047)

(0.283)

(4.516)

(0.018)

2021 он

(12.427)

(0.636)

(2.963)

(36.985)

(3.834)

2022-2023 он

0.00000012

0.000000002

0.00000002

0.00000008

0.387

Тайлбар

Z < 1.81

Z < 0.037

Z < 0.2

Z < 0.18

Z< 1.5457

Дампуурах магадлал маш их

Дампуурах магадлал маш их

Дампуурах магадлал маш их

Дампуурах магадлал маш их

Дампуурах магадлал маш их

Дампуурлын шинжилгээг тодорхох аргуудаас дээрх 5 загвараар Э******* с******* ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:

 

Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь Э******* с******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

Арав.Э******* с******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулган эсэх талаар санал, дүгнэлт

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Э******* с******* ХХК нь хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй төлбөрийн чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээдээс Э******* с******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-аас 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Э******* с******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1-д заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй бөгөөд Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэж, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх Э******* с******* ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Хэрэгт авагдсан 000126726 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн дүрмээс үзвэл Э******* с******* ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, 5,000,000 төгрөгийн дүрмийн сантай, гадаад, дотоод худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдаж байжээ. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтүүдээр Д******* овогтой *******ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэн, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигчээс 4 хасагдаж хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөн байна, Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр үүсгэн байгуулагч болох Д******* овогтой *******ыг томилж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрмийн сан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-5/

4.Шүүхээс Э******* с******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэж, мөн хуулийн 5.3-т зааснаар хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоохоор тус шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 304/Ш32025/00498 дугаартай захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчийг томилж, хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн холбогдох байгууллагуудаас нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэж, шүүгчийн захирамжид заасан лавлагаа, нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 142-215/

5.Төрийн байгууллага болон холбогдох бусад байгууллагуудаас авсан лавлагаа, нотлох баримтууд болон 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 304/Ш32025/01859 дугаартай захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Э******* с******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Булган аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутад нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. /хх-ийн 228-230/

6.Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. Дээрх хуулийн хугацаанд тус компанид холбогдуулан нэхэмжлэгч Булган аймгийн Нийгмийн даатгалын газар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 19,606,780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 233/

7.Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна гэж заасан.

Э******* с******* ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан бөгөөд зохигчид хэрэг гүйцэтгэгч томилуулах талаар тусгайлан санал гаргаагүй тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 304/Ш32025/02205 дугаартай захирамжаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хэрэг гүйцэтгэгчээр А.*******ыг томилжээ. /хх-ийн 239-240/

8.Хэрэг гүйцэтгэгч А.******* Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Э******* с******* ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, хэргийн зохигчдод танилцуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна. /2 дугаар хх-ийн 1-11/

9.Хэрэг гүйцэтгэгч А.******* нь Э******* с******* ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ 2016-2019 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон Э******* с******* ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 755,956,345.38 төгрөг болж өөрийн хөрөнгийн -1785.55%.....-132.98%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж эх үүсвэргүй, нэхэмжлэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул тус компанийг дампуурсанд тооцож татан буулгах тухай санал гаргасан.

10. Э******* с******* ХХК нь өр төлбөрөө төлөх, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй, хуримтлал үүсгээгүй ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Э******* с******* ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

11.Э******* с******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгч А.*******од даалгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгчид хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, мөн хуулийн 34, 35, 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг явуулсан талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хариуцагчийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй байна.

12.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Булган аймгийн шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслах нарт даалгаж шийдвэрлэв.

13.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

13.1.Э******* с******* ХХК нь Булган аймгийн Тын газарт 170,682,685.38 төгрөг/тын газрын тооцоолол, С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2024/02247 дугаартай захирамж/, Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт 105,107,220.00 төгрөг/Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 428 дугаар шийдвэр, нэхэмжлэгчдийн хуралд ирүүлсэн нэхэмжлэл/, Ю б ХХК-д 397,075,950.00 төгрөг/Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 411 дугаартай шийдвэр/, Х ХХК-д 37,875,000.00 төгрөг/Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар шийдвэр/, М э ХХК-д 28,265,490.00 төгрөг/Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар шийдвэр/, Г ХХК-д 16,950,000.00 төгрөг/ Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119 дугаар шийдвэр / төлөх төлбөртэй болох хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

13.2.Нэхэмжлэгч Булган аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Э******* с******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр 19,606,780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж заасны дагуу Э******* с******* ХХК нь 2025 оны 07 сарын 31-ний байдлаар 108,107,220 төгрөгийн өр төлбөртэй байгаагаас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 85,5800,440 төгрөг, шүүхийн шийдвэр гараагүй зөрүү болох 19,606,780 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Э******* с******* ХХК-иас 19,606,780 төгрөгийг гаргуулан Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт олгохоор шийдвэрлэв.

14.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Э******* с******* ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор энэ шийдвэрийн 13.1 дэх хэсэгт заасан өр төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн хурлын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурьдвал зохино.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан Э******* с******* ХХК /улсын бүртгэлийн ******* дугаартай, регистрийн дугаартай /-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э******* с******* ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.*******од шилжүүлсүгэй.

3.Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу Э******* с******* ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.*******од даалгасугай.

4.Иргэний хуулийн 442 дугаар зүйлийн 442.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э******* с******* ХХК-иас 19,606,780 /арван есэн сая зургаан зуун зургаан мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулан Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.

5.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Э******* с******* ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч Б*** аймгийн Тын газарт С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2024/02247 дугаартай захирамжийн дагуу үлдэгдэл төлбөр 170,682,685.38 төгрөг, Б**** аймгийн Нийгмийн даатгалын газарт Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 428 дугаар шийдвэр, энэ шийдвэрээр нийт 105,107,220.00 төгрөг, Ю б ХХК-д Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 411 дугаартай шийдвэрээр 397,075,950.00 төгрөг, Х ХХК-д Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр 37,875,000.00 төгрөг, М э ХХК-д Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар шийдвэрээр 28,265,490.00 төгрөг, Г ХХК-д Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119 дугаар шийдвэрээр 16,950,000.00 төгрөгийн өр төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

6.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Э******* с******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.*******од мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Булган аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э******* с******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА