| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04740/И |
| Дугаар | 191/ШШ2025/03272 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03272
2025 04 18 191/ШШ2025/03272
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:/,
Хариуцагч: ******* ******* /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,066,665.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн З.******* нь ******* *******тай 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2010087502 дугаартай зээлийн гэрээ байгуулан 33,300,177 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон.
Банк нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч З.*******ийн ******* ******* дахь өмнө авсан 1840008893 тоот цалингийн зээлийн төлбөрт 10,106,546.07 төгрөгийг, тоот дансанд 23,193,629.93 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 7,770,041.30 төгрөг, зээлийн хүүнд 3,199,430.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,110.08 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 2010087502 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 163 хоног хугацаа хэтрүүлээд байна.
******* ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 28,066,665.20 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 28,066,665.20 төгрөгийг 18 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 5,566,665.20 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч З.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,066,665.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 28,066,665.20 төгрөгийг хариуцагч З.******* бүхэлд нь хүлээн зөвшөөч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 5,566,665.20 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 28,066,665.20 төгрөгийг хариуцагч З.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 5,566,665.20 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 464,016.64 төгрөгийн тал хувь болох 232,009 төгрөгийг данснаас, хариуцагч З.*******өөс 232,009 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр:386