2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03279

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 18 191/ШШ2025/03279

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 41,961,609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Б.******* би ******* ******* ХХК-тай 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 24/151 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б.******* миний өмчлөлийн  улсын дугаартай  үйлдвэрийн  болон  загварын 20 тонны далангийн индүүг ******* ******* ХХК-д түрээслэхээр болсон. Түрээсийн гэрээний хугацаанд түрээслүүлэгч нь эдгээр далангийн индүүг операторын хамт ******* ******* ХХК-д түрээслүүлэхээр болсон билээ.

******* ******* ХХК нь гэрээний 3.1-т заасны дагуу 2 ширхэг далангийн индүүний түрээсийн 1 сарын төлбөрт 36,400,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээний 3.3.1-т заасны дагуу гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2024.08.05-ны өдөр 6,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон авсан.

Түрээслүүлэгч тал нь гэрээгээр тохирсны дагуу түрээсийн зүйлийг ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж буй  аймгийн  сумын нутаг дэвсгэрт операторын хамт хүргүүлсэн.

Түрээсийн зүйл болох болон  загварын 20 тонны далангийн индүүнүүд нь 2024.10.05-ны өдөр хүртэл хугацаанд ажиллах байсан боловч 2024.10.12-ны өдрийг хүртэл ажилласан. Түрээслэгч талаас хийж гүйцэтгэж буй ажил нь төлөвлөсөн хугацаанд дуусаагүй тул гэрээний хугацааг 1 сарын хугацаанд сунгах саналыг ирүүлсэн. Түрээслүүлэгч талаас 2 далангийн индүүг явуулах боломжгүй, зөвхөн нэгийг нь түрээслүүлэх боломжтойгоо илэрхийлсэн. Улмаар талууд харилцан тохиролцож  улсын дугаартай  үйлдвэрийн  загварын далангийн индүүг үргэлжlүүлэн 1 сарын хугацаанд түрээслүүлэхээр болсон. Энэхүү харилцааг 2024.11.11-ний өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зохицуулсан.

Уг нэмэлт гэрээний 1.1.3-т заасны дагуу түрээсийн төлбөрийг 18,200,000 төгрөг байхаар тохиролцсон.

Түрээслүүлэгч талаас 2024.08.05-ны өдөр байгуулагдсан 24/151 дугаартай Түрээсийн гэрээ болон 2024.11.11-ний өдөр байгуулагдсан Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ******* ******* ХХК-ийн тухайн ажлыг хариуцан ажиллаж буй инженер, ажилчдын шаардлагыг бүрэн биелүүлж ажилласан.

2024.08.05-ны өдрийн 24/151 дугаартай Түрээсийн гэрээний 3.3 дугаар зүйлийн 3.3.2-т заасны дагуу түрээсийн төлбөрийн тухайн сарын 10-ны дотор багтааж түрээслүүлэгчид төлөх ёстой байсан.

Түрээслэгч тал нь гэрээний үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй, төлбөр төлөх хугацааг хожимдуулсаар ирсэн. Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийн урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг 2024.08.05-ны өдөр хүлээн авсан. Мөн 2024.09.19-ний өдөр 24,200,750 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан. ******* ******* ХХК 4ь нийт 30,200,750 төгрөгийг түрээсийн төлбөр болгон төлсөн.

Гэтэл түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болох үед үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд нийт үлдэгдэл төлбөр 41,961,609 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2024.11.06-ны өдрөөс хойш ******* ******* ХХК-д удаа дараа шаардлага тавьж, нэхэмжилон боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй байна. Иймд 2024.08.05-ны өдрийн 24/151 дугаартай Түрээсийн гэрээний 7.2-т заасны дагуу энэхүү үлдэгдэл төлбөрийг ******* ******* ХХК-аас гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т "Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Б.******* миний бие ******* ******* ХХК-аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 41,961,609 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

 

2. Зохигч талууд  шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр багасгаж байгаа бөгөөд хариуцагч нь үлдэх 36,961,609 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16,961,609 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 41,961,609 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх шаардлага болох 36,961,609 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16,961,609 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх шаардлага болох 36,961,609 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16,961,609 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ид төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,758 төгрөгийн тал хувь болох 162,460 төгрөгийг буцаан олгож, үлдэх 183,879 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 183,879 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

 

3. Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны 191/ШЗ2025/07836 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ