| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00449/И |
| Дугаар | 302/ШШ2025/00519 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00519
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ж . Хаяг:Б аймаг, Ц сум, 3 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын 3 дугаар багт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч З ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
Хүсэлт гаргагч Ж к нь шүүх хуралдаанд өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн өмгөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т тус тус зааснаар тэд нарын эзгүйд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж к нь шүүхэд Б аймгийн С сумын 3 дугаар багт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Ж к миний бие 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаат цэргийн албыг байлдагч цолтой хааж ирээд 1991 оноос эхлэн одоо болтол мал аж ахуй эрхэлж, малчнаар ажиллаж, амьжиргааны эх үүсвэр болгож байгаа бөгөөд зарим айлуудын малыг түрээсээр авч, өөрийн малын хамт хөлсөөр маллаж, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэж амьдардаг малчин хүн юм. 1992 онд эхнэр Г тай гэр бүл болж, гэрлэлтийг 1995 онд бүртгүүлж байсан.
1.2 С сумын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2014, 2015, 2016 онуудын мал тооллогын А дансыг тус аймгийн ЗДТГазрын архивын тасагт шилжүүлээгүй байх тул тухайн хугацаандаа мал маллаж малчин байснаа шүүхээр тогтоолгох шаардлага үүсээд байна. Миний бие 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр малчны үнэмлэх гардан авсан. Мөн мал тооллогын баримтад 1993-2000 он хүртэлх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2017 оны мал тооллогын А дансны хуулгыг гаргаж өгсөн байгаа. 2011, 2018 оны мал тооллогын А дансны баримт мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс гадна 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал миний хууль ёсны эхнэр болох н.Гүлбаршын нь тус шүүхээр малчин байснаа тогтоолгож байсан үйл баримт нотлогдон тогтоогдож байгаа. Архивын тасгаас 2014-2016 онуудын С сумын мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүй байна гэсэн тодорхойлолт олгосон. Мөн У хэлтсээс авсан ХААТР маягтын 15-А дахь хэсэгт малчин гэж бүртгэсэн байдал, мөн хүсэлт гаргагч Ж кийн хүүхэд болох А , Б , Ж нарын ХААТР маягтад нийгмийн бүлэгт малчин гэж тусгагдсан байна.
1.3 Иймд Ж к миний 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Б аймгийн С сумын 3 дугаар багт мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн 00 дугаартай Н дэвтэр, Ү, Х 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр олгосон 00 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, 1995,1996,1997,1998,2000,2009,2010,2017,2018 онуудын мал тооллогын баримтууд, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00 дугаартай шийдвэр зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгч З тай байгуулсан Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У Ерөнхий газрын У мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 00 дугаартай Ж кийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 485 дугаартай албан бичгээр Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 664, 665, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 731 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/581 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж к болон түүний 1994, 1998, 2001 онд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 214 дугаар албан бичиг, мөн даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар балан бичгээр ирүүлсэн Ж кийн 2017 оны мал тооллогын А баримт, Б аймгийн С сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03/172 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж кийн 2014-2017 оны мал тооллогын программаас малын тоог харуулсан хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие цэргээс халагдаж ирээд 1991 оноос эхлэн одоо болтол мал аж ахуй эрхэлж, малчнаар ажиллаж, амьжиргааны эх үүсвэр болгож байгаа бөгөөд зарим айлуудын малыг түрээсээр авч, өөрийн малын хамт хөлсөөр маллаж, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэж амьдардаг малчин хүн юм. С сумын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2014, 2015, 2016 онуудын мал тооллогын А дансыг тус аймгийн ЗДТГазрын архивын тасагт шилжүүлээгүй байх тул тухайн хугацаандаа мал маллаж малчин байснаа шүүхээр тогтоолгох шаардлага үүсээд шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/581 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ж кийн гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 (А) маягтаар Ж к, Г нар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэр бүл болсон хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тогтоогдсон.
6.2 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагчийн эхнэр нь болох С овогт Г ы Б аймгийн С сумын 3 дугаар багт 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэсэн байна.
6.3 Хүсэлт гаргагч Ж кийн НДД№А 00 дугаартай Н дэвтрийн №0 дугаартай Баталгаажилтын хуудсаар 2014.01.01-2018.12.31-ний хүртэл малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлүүлсэн тухай тэмдэглэл хийгдсэн байна.
6.4 Мөн түүнд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ү, Х сайдаас олгосон 00 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, С сумын 3-р багийн мал тооллогын 1995-1998, 2000,2009,2010,2017,2018 онуудад баримтаар малчин өрхөөр бүртгэгдэж мал тоолуулсан байна.
6.5 Б аймгийн У хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/581 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн болон түүний хүүхдийн ХААТР маягтуудад хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр малчин гэж бичигдсэн болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.
7.Б аймгийн С сумын мал тооллогын А дансны 2014-2016 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй мөн тус аймгийн С сумын ЗДТГ архивд хадгалагдаагүй байхгүй болох нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 214 дугаар болон С сумын ЗДТГ даргын 2025.06.13-ны өдрийн 03/172 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдсон.
8.Гэвч тус аймгийн С сумын ЗДТГ-ын даргын 2025.06.13-ны өдрийн 03/172 дугаар албан бичгээр ирүүлсэн С сумын 3-р багийн иргэн Ж ийн 2014-2017 онуудад тоолуулсан малын статистикийн Л -2013 программаас татан авч баталгаажуулж ирүүлсэн ба түүнд Ж кийн 2014 онд өрхийн төрөл 2, ам бүлийн тоо 6, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, 35-59 нас 2, бүгд 404, адуу 13, үхэр 11, хонь 160, ямаа 220, бүгд хээлтэгч 176, адуу хээлтэгч 3, үхэр хээлтэгч 4, хонь хээлтэгч 71, ямаа хээлтэгч 98 гэж, 2015 онд өрхийн төрөл 2, ам бүлийн тоо 6, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, 35-59 нас 2, бүгд 480, адуу 14, үхэр 16, хонь 200, ямаа 250, бүгд хээлтэгч 202, адуу хээлтэгч 3, үхэр хээлтэгч 5, хонь хээлтэгч 90, ямаа хээлтэгч 104 гэж, 2016 онд өрхийн төрөл 2, ам бүлийн тоо 6, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, 35-59 нас 2, бүгд 535, адуу 13, үхэр 14, хонь 216, ямаа 292, бүгд хээлтэгч 259, адуу хээлтэгч 3, үхэр хээлтэгч 6, хонь хээлтэгч 110, ямаа хээлтэгч 140 гэж бичигдсэн мал тооллогын мэдээллийг хэрэгт авагдсан дээрх бусад бичгийн нотлох баримтыг харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.
Учир нь, хүсэлт гаргагчаас 2014 оноос эхэлж 2016 он дуустал хугацаандаа мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн бөгөөд түүнд 00 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх-ийг 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ү, Х сайдаас олгосон байдал, тухайн цаг хугацаанаас өмнө болон хойших хугацаандаа малчин өрхөөр мал тоолуулж байсан мал тооллогын баримтууд, мөн 2016 оны дараах хугацааны буюу 2017 онд малчин өрхөөр бүртгэгдэж мал тоолуулж байсан байдал, түүний НДД№А 00 дугаартай Н дэвтрийн №0 дугаартай Баталгаажилтын хуудсаар тухайн мал маллаж, малчин байсныг тогтоолгох хугацаа буюу 2014.01.01-2018.12.31-ний хүртэл малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлүүлсэн тухай тэмдэглэл хийгдсэн болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг үйл баримтыг харьцуулан үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
9.Иймд дээрх үйл баримтаар хүсэлт гаргагчийн Б аймгийн С сумын 3 дугаар багт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэв.
10.Хүсэлт гаргагчаас Б аймгийн С сумын 3 дугаар багт 2014-2016 оныг дуусталх хугацаанд мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүйн улмаас тухайн хугацаанд маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж ийн Б аймгийн С сумын 3 дугаар багт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ