| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04415/И |
| Дугаар | 191/ШШ2025/03282 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03282
2025 04 18 191/ШШ2025/3282
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 306,974,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Д.******* нь хаягт байрлах өөрийн өмчлөлийн зэргэлдээ 3 нэгж талбар 1685 м.кв талбай бүхий газар барилга байгууламж барихаар төлөвлөн эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр 2023 оны 06 сараас барилгын ажлыг эхлүүлсэн.
хэмжээнд 2023 оны 07 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас голын усны түвшин үерлэж, улмаар S-төвийн хойд хэсэгт голын баруун эргийн далан сэтэрснээр ойр орчмын зам дагуу барилга байшингийн зоорь, гадна талбай бүхэлдээ усанд автсан ба үүний нэг нь ******* ХХК /Захирап Г.******* ******* ******* ХХК мөн хамт байдаг/ юм.
Харин манай дээрх төслийн барилгын талбай нь гүүрийн урд талд замтай шууд залгаа бус, мөн бидний зүгээс хамгаалалтын арга хэмжээ авч шороо шуудайлан тавьж, төмөр хаалт хийсэн тул үерийн ус гадна талаасаа хальж орж ирээгүй, үерээс хол юм. /хавсралт зургаас харна уу/
Гэтэл манай барилгын талбайн зуун урд, урд талд байрладаг ******* ХХК нь өөрийн хашаан дахь дулааны худгийн тагаа нээж, санаатайгаар үерийн усаа худаг руу зайлуулсан /хавсралт зургаас харна уу/ хууль бус үйлдлийн улмаас тэдний дулааны шугамын хамгаалалтын лоткигоор дамжин ойр орчмын 40 дугаар орон сууцны зоорь болон манай барилгын талбай руу их хэмжээний ус орж ирж, үүний улмаас нийтийн эрх ашигт болон бидэнд дараах ноцтой хор хохирол учруулаад байна. /хавсралт зургаас харна уу/ Үүнд:
1-рт, ******* ХХК нь дур мэдэн битүүмжлэлтэй худгийн тагийг нээж, үерийн усаа шавхаснаас үүдэн уг үерийн ус лоткигоор дамжин манай барилгын талбай руу юүлэгдэж, 3000 м.куб гаруй хэмжээтэй усаар дүүргэсэн. Тухайн үед нийтээр цахилгаан тасласан байсан учир бид өөрсдийн бүх нөөц боломж, хүн хүчээ дайчлан, нэмэлт цахилгаан эх үүсвэр /генератор/ ашиглан суурийг уснаас хамгаалах 7 ширхэг ус соруулах насосыг өдөр шөнөгүй тасралтгүй ажиллуулж, богино хугацаанд талбай руу юүлэгдсэн усыг зайлуулсны үр дүнд хохирол багатайгаар аюултай нөхцөл байдлыг даван туулсан. /хавсралт зургаас харна уу/
Ингэхдээ талбайг усаар дүүргэсэнтэй холбоотойгоор их сургуулийн сургууль мэргэжилтнээр хөрсний судалгаа шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай болсон ба зөвлөх инженерийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу барилгын талбайн хойд хэсэгт байрлах автозам, явган хүний замын хэсгийн хөрсөнд ус нэвчиж нөлөөлөл үүсгэхээс хамгаалж, нэн даруй эргийн бэхэлгээ, хүчитгэлийг нэмэлтээр хийсэн.
Уг ажлуудыг гүйцэтгэхтэй холбоотойгоор улирлын чанартай барилгын ажил гүйцэтгэх дийлэнх хугацаагаа алдаж, барилгын ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон, мөн кран машин механизмаа ашиглах боломжгүй, хий түрээсийн төлбөр төлсөн зэрэг цаг хугацаа, эд хөрөнгийн алдагдапд орсон.
2-рт, Дээрхээс гадна барилгын талбайг усаар дүүргэсний улмаас ойр орчим, нэн ялангуяа хойд хэсэгт байрлах автозамын хөрсөнд ус нэвчин, автомашины байнгын хөдөлгөөний нөлөөллөөр авто зам, явган хүний замын хөрс суух, гулсах, нурах, түүний улмаас нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэж, мөн бороо, хүйтний улирал эхэлж буй энэ үед манай барилгын суурийн хөрс дүүргэлт, нягтруулах, инженерийн шугам сүлжээг хамгаалах, дулаалах ажлууд товлосон хугацаанд хийгдэх боломжгүй болгосон зэрэг олон сөрөг үр дагаварт хүргээд байна.
Ийнхүү ******* ХХК нь шугам сүлжээ эзэмшигчийн хувьд Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн 4.1.5-д заасан дулааны шугамыг хөрсний эвдрэлээс үүсч болох гэмтэл, бусад нөлөөлөл, бохирдлоос хамгаалах үүргээ биелүүлэхийн оронд, эсэргээрээ шууд санаатайгаар зөрчиж, өөрийн хашаан дахь усаа зайлуулахдаа битүүмжлэлтэй худгийн тагийг нээж үерийн /бохир/ усаа зайлуулсан хууль бус үйлдлийн улмаас одоогоор бидэнд 306,974,988 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учраад байна. /хохирлын дэлгэрэнгүй задаргаар хавсралтаас харна уу/
Иймд дээрх хууль бус үйлдлээр бидэнд хохирол учруулсан ******* ХХК-иас Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохиролд 306,974,988 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн Д.******* нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 306,974,988 төгрөгийг гаруулах тухай шаардлагатай иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгчээр оролцож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь иргэн Д.******* миний бие өөрийн өмчлөлийн хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбар бүхий газартаа барилга барихаар эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авсан үндсэн дээр тус барилгын ажлаа эхлүүлсэн.
Гэвч манай барилгын зүүн урд байрлах ******* ХХК нь өөрийн хашаан дах дулааны худгийн тагийг нээж, санаатайгаар үерийн усыг шавхсан хууль бус үйлдлийн улмаас ус лотикогоор дамжин ойр орчмын байрнууд болон манай барилгын талбай руу их хэмжээний ус орж ирж, түүний улмаас усыг юүлэх зардал болон хөрсөнд ус нэвчилтийг мэргэжлийн байгууллагаар дахин тогтоолгосны дараа барилгын ажлыг үргэлжлүүлэх зэргээр хугацаа алдаж, хохирол учирсанаас үүдэх хохирлыг нэхэмжлэн шүүхэд хандсан болно.
Харин одоо миний газарт суурилагдсан шугам, хоолойн асуудлаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус шүүхэд хандсан Д.******* нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байдлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 306,974,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч ******* ХХК-тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 306,974,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Д.*******гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,692,830 төгрөгийн тавин хувь болох 846,415 төгрөгийг татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч Д.*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ