| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0471/Э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Цэвээнжав |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 482
2018 06 07 482
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Х.Цэвээнжав,
шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808003630597 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Б-ын Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Б-нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Н-ыг нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808003630597 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Н-ы: “Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой гудамжныхаа Б-, А-, Н-, өөр найз нартайгаа цуг гарцгаасан. Цамбагаравт байх Төртогтох гэх найзынхаа караоке орж дуулж ууцгааж байгаад би тасарсан байсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Өглөө гэртээ сэрэхэд миний зүүн талын хөмсөг сэтэрсэн хавдчихсан байсан. Тэгээд эгчтэйгээ Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулаад, Б-өөс өчигдөр юу болсон талаар асуухад “чамайг согтчихоод зодолдох гээд байхаар нь боль гээд би цохичихсон” гэж хэлсэн. ...Намайг А-тэй муудалцаад зодолдох гээд байхаар нь “боль” гээд салгах гэтэл би болихгүй байхаар нь цохисон гэж хэлсэн. Нүдний ухархайн яс цуурсан гээд 1-р эмнэлэгт хагалгаанд орж хуванцар гуурс тавиулсан, миний эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
Гэрч Ж.А-ийн: “...Бид хэд шинэ жилийн баяр тэмдэглэж караокед орж 2 шил 0.75 литрийн архи, 2 литрийн том пиво нэгийг ууцгаасан. Бид нар хоорондоо ер муудалцаж маргалдсан асуудал байхгүй. Караокены гадаа гарахад Н- над дээр ирээд үгийн зөрүүгүй баруун шанаанд нэг удаа цохисон. Би “Чулуунаа яаж байгаа юм бэ” гэж хэлээд түлхээд холдуулсан. Гэтэл дахиад намайг баруун шанаанд цохисон. Тэгэхэд нь би Н-ыг шууд тэвэрч аваад газар дарж унагаагаад 2 гарыг нь дараад дээр нь суугаад “Чулуунаа чи амжихгүй шүү” гэж хэлсэн чинь Н- миний дээр гарах гээд дийлээгүй. Хэсэг хугацааны дараа манай найзууд ирж бид хоёрыг салгасан. Н- босохдоо миний гэдэс рүү мөргөж боссон. ...Нэг эргэж харахад Б- Н-ыг цохисон байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй. Н- цохиулчихаад цаана очоод нүүрээ дараад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/,
Гэрч А.А-ын: “...Бид нар 2 шил архи, том пиво нэгийг ууцгаасан. Караокены гадаа Н- бид нарт “Адъяаг цохичих уу” гээд байсан. Бид нар “яах гээд байгаа юм бэ” гэхэд А- гарч ирсэн чинь Н- машинаас гарч ирээд шууд тулаад Адъяагийн нүүр рүү цохисон. А- “яаж байгаа юм бэ” гээд Н-ыг тэвэрч аваад унагаасан. Тэр хоёр дээр доороо ороод ноцолдсон, бид хэд салгасан. Босож ирэнгүүтээ А- рүү “чи юу юм бэ, хэзээ ийм болчихсон юм гээд” дайраад байсан. ...Б- Н-ыг зүүн гараараа 1 удаа цохиж, Н- нүүрээ дараад хэсэг суугаад босч ирээд гараа авсан чинь цус болсон байсан. Н-ы зүүн зовхиноос цус гарч байсан, нүүрийг нь угаагаад цусыг нь тогтоогоод гараад гэр гэр рүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.05.10-ны өдрийн 6092 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ч.Н--н биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/,
Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Шөнө 00 цаг өнгөрөөгөөд гараад А-, Н-, Т-, А-, Цүдээ, Н- нартай уулзаад бид нар караоке уруу явцгаасан. Бид нар 2, 3 шил архи хувааж ууцгаасан. Н- муудчихсан бид нар уруу агсам тавьж байснаа Адъятөмөрийг “хоёулаа зодолдох уу” гэж өдөөд байсан. Тэгэхэд нь А- “үгүй” гэж хэлээд караокеноос гараад явтал Н- араас нь гарсан. Гадаа гараад Н- А-ийг “хоёулаа үзье зодолдъё” гэснээ шанаа уруу нь хоёр цохиход А- барьж аваад хоорондоо зууралдаж ноцолдож байгаад А- дээр нь гарчихсан. Би очоод “одоо больцгоо” гээд А-ийг босготол Н- босч ирснээ над уруу “яагаад байгаа юм” гэх зэргээр хараалын үг хэлж дайраад байхаар нь би “одоо боль” гэтэл болихгүй намайг бас цохих гээд байхаар нь би түрүүлээд зүүн гараараа Н-ыг цохитол нүүрээ дараад суучихсан. Зүүн хөмсөг нь сэтэрчихсэн цус гарч байсан. ...Н- хагалгаанд орох шаардлагатай гэсэн болохоор би эмчилгээний мөнгө болох 1.200.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-48-49/,
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-71-72/, хохирогчийн хүсэлт /хх-76/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- согтуугаар үедээ 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Н-ы нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ч.Н-ы “...Б- намайг А-тэй муудалцаад зодолдох гээд байхаар нь “боль” гээд салгах гэтэл би болихгүй байхаар нь цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28/, гэрч Ж.А-ийн “...Нэг эргэж харахад Б- Н-ыг цохисон байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй. Н- цохиулчихаад цаана очоод нүүрээ дараад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/, гэрч А.А-ын “...Б- Н-ыг зүүн гараараа 1 удаа цохиж, Н- нүүрээ дараад хэсэг суугаад босч ирээд гараа авсан чинь цус болсон байсан. Н-ы зүүн зовхиноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.05.10-ны өдрийн 6092 дугаар “1.Ч.Н--н биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-37/, шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Н- босч ирснээ над уруу хараалын үг хэлж дайраад байхаар нь би “одоо боль” гэтэл болихгүй намайг бас цохих гээд байхаар нь би түрүүлээд зүүн гараараа Н-ыг цохитол нүүрээ дараад суучихсан. Зүүн хөмсөг нь сэтэрчихсэн цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Н-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, түүний “Б.Б-миний эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-28/, хүсэлт /хх-76/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Б-бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б- хохирогчид 1.200.000 төгрөг төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд төлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус буруутай үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР