| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00159/И |
| Дугаар | 304/ШШ2025/00561 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00561
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа д*******лж, шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Б******* сумын Ш******* ** дүгээр багт оршин суух Ө******* овогт У*******ын С******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Б******* сумын Ш******* 1 дүгээр багт оршин суух Р******* овогт Ц******* Н*******д холбогдох
Өвлөгдөх эд хөрөнгө болох **** төгрөгийн үнэлгээ бүхий **** толгой мал, ***** төгрөгийн үнэлгээ бүхий * ** маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ***** төгрөгийн үнэлгээ бүхий Булган аймгийн Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо **** тоотод байрлах ***** хэмжээтэй блокон байшин, нийт **** төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.Сэлэнгэ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонж*******л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн д******* М.Бямбагэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Сэлэнгэ шүүхэд г*******сан нэхэмжлэлдээ: Би *** оноос эхлэн талийгаач нөхөр Ц.Нтой хамт амьдарч, *** оны 07 дугаар сарын 07-ны өдөр бид албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Ингээд бидний амьдрал үргэлжлэн Булган аймгийн Б******* сумын 1 дүгээр баг Ш******* гэдэг газарт 3 хүүхдийн хамтаар ам бүл 5-уулаа мал маллан амьдарч байсан. Нөхөр Ц.Н нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зуурдаар нас барсан ба яг энэ үед миний бие 4 дэх хүүхдээ гэдсэндээ тээж, төрөх сүүлийн сардаа орсон байсан. Улмаар бага хүү Н.Б нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, охин Н.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний төрсөн, хүү Н.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, том хүү Н.Б нь 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ба 0-10 насны 4 хүүхдийн хамтаар өрх толгойлж үлдсэн.
Өвлөгдөх эд хөрөнгийн тухайд:
Нэгдүгээрт нь: *** толгой мал бүхий эд хөрөнгө, түүний үнэлгээ * төгрөг.***
2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар миний нөхрийн нэр дээр тоологдсон малын А дансанд нийт 178 толгой мал бүртгэлтэй байсан. Талийгаач нөхөр бид 2 малаа Булган аймгийн Б******* сумын Ш******* 1 дүгээр багт 5 ханатай гэр барьж хөдөө гэртээ маллаж, өвөл намартаа хүүхдийн цэцэрлэг сургууль эхлэх үед Б******* сумын төвд байдаг хашаа байшиндаа очдог байсан. Бид 2014 онд гэр бүл болж амьдарснаас хойш нөхрийгөө нас барах хүртэл нийт А дансаар бүртгэлтэй 178 толгой мал үлдсэн. Нөхрөө нас барсны дараа би 3 бага хүүхэдтэй дээрээс нь 1 сартай нялх хүүхэдтэй байсан учир малаа маллаж чадахгүй өөрийн гэр орон мал ахуйгаа нөхрийнхөө төрсөн дүү Ц.Н*******д үлдээгээд Булган аймгийн Булган суманд аавын төрсөн ах болох Энхтайваны хашаанд жижиг гэрээ барьж буусан. Тухайн үед би бага насны 3 хүүхэд, 1 нялх хүүхэдтэй, нялх биетэй байсан учир хүүхдүүдээ асрах, амьдрахад хүнд байдалд орсон тул ганцаараа хөдөө гэрт мал маллаж чадахгүй байдалтай болсон юм. Нөхөр бид хоёр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо 1-105 тоотод байрлах 8х8 хэмжээтэй 2 давхар блокон байшин хашааг, газрын хамтаар 15,000,000 төгрөгөөр худалдан авч, бүрэн хэмжээнд засвар хийж яг л орон сууцанд амьдардаг юм шиг сайхан тохижуулсан. 2020 онд байшиндаа засвар хийхдээ 15,000,000 төгрөгийн малчны зээл авсан байсан. Нөхрийг нас барсны дараа тэр төлбөрийг би төлөх ёстой болж 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 178 толгой мал болон 5 ханатай гэрээ барьцаанд тавьж 18,986,000 төгрөгийн зээлийг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэг хийлгэж төлөхөөр болсон. Гэтэл 2023 онд нөхрийг минь нас барснаас хойш хүүхдүүд болон надад манай өмчлөлийн малнаас нэг ч мал өгөхгүй, талийгаач нөхрийн төрсөн дүү болох Ц.Н******* нь өөрөө ашиглаж хүүхдүүд бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бидэнд өвлөгдөн ирэх ёстой малаас ямар ч мал өгөхгүй байгаагийн зэрэгцээ, хүүхдүүдэд нэг ч шөлний хонь өгдөггүй. Би бага насны 4 хүүхдээ зөвхөн хүүхдүүдийн тэтгэмжээр л өсгөж байна. Би нөхрийнхөө нэр дээр байсан малчны зээлийг өөрийн нэрлүүгээ шилжүүлсэн ба тэр зээлийг би өөрөө төлөөд явж байна. Би 178 толгой малыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнд тусгасны дагуу 17,986,000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн малнаас ганц хонь ч захиран зарцуулах эрхгүй мөртлөө малчны зээл, өр төлбөрийг нь төлж байна. Гэтэл малын үр шимийг Ц.Н******* хүртэж, нөхөр бид хоёрын гэр бүлийн хөрөнгийг эхнэр хүүхдэд нь өгөхгүй байгаад маш их гомдолтой байна. Иймд талийгаач нөхрийн төрсөн дүү болох Ц.Н*******гийн хууль бус эзэмшлээс надад өвлөгдөн ирсэн 17,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий 178 толгой малыг гаргуулж авахыг хүсч байна.
Хоёрдугаарт: Бид хоёр гэр бүл болоод Булган аймгийн Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо 1-105 тоотод 8х8 хэмжээтэй 2 давхар блокон байшин, хашаа, газрыг худалдан авсан. Байшингийн үнэлгээ 50,000,000 төгрөгөөр үнэлж байна.
Анх 2016 онд худалдаж аваад 15,000,000 төгрөгөөр худалдан авч, 2020 онд 15,000,000 төгрөгийн малчны зээл авч бүтэн засвар хийж, дулааны шугамд холбож, яг орон сууцны айл шиг болгож амьдарсан. Ингэж худалдан авахдаа талийгаач нөхрийн төрсөн дүү Ц.Н*******гээр дамжуулан Ч.Д гэх хүнээс худалдан авсан. Тухайн үедээ үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан авч амжаагүй, учир нь гэрчилгээ нь Ч.Дгийн нэр дээр биш байсан болохоор бичиг баримтаа янзалж байж бидний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж аваагүй байсан ч гэсэн бид тэр байшиндаа амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан аваагүй байхад нөхөр маань нас барсан. Миний өв залгамжлалын эрх нээгдэх 1 жилийн хугацаанд талийгаачийн төрсөн дүү Ц.Н******* нь 2024 оны 11 дүгээр сард манай байшингийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр болгуулан авч бүртгүүлсэн байсан. Бид анх байшингаа 15,000,000 төгрөгөөр худалдан авсан, 2020 онд 15,000,000 төгрөгөөр малчны зээл авч, дээр нь бэлэн мөнгө нэмж бүрэн засвар хийж, дулааны төвийн шугамтай холбох бүх холболтыг хийсэн. Одоо тухайн байшин зах зээлийн үнэлгээ 50,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа болно.
Гуравдугаарт: HYUNDAI Mighty маркийн БУН 0726 улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Үнэлгээ нь 10,000,000 төгрөг байна.
Нөхөр бид хоёр 2018 онд 11,000,000 төгрөгөөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд байдаг хүнээс худалдан авч байсан. Бид тухайн машиныг гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэж ашигладаг байсан. Би нөхрөө нас барснаас хойш нялх биетэй учир *******гүй эрхэнд хэсэгхэн хугацаанд байхгүй байх хойгуур миний үр хүүхдийн бидний гэр бүлийн бүх хөрөнгийг Ц.Н******* нь өөрийн нэр дээр болгож авсан. Ямар ******* замаар авсныг би ойлгохгүй байна. Яагаад гэвэл би гэр бүлийнхээ өв хөрөнгийг өвлөж авах эрхтэй 1 дүгээр өв залгамжлагч юм. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0137 дугаартай өв хүлээн авах хүсэлтийн дагуу би тухайн тээврийн хэрэгсэл, мал, эд хөрөнгийг өвлөж авах эрх үүсэж бүртгүүлсэн. Харьяаллын нотариатаар миний өвлөх эрхийг нээж өгсөн боловч өнөөдөр надад ямар ч хөрөнгө байхгүй, бүх хөрөнгийг минь Ц.Н******* эзэмшиж, өөрийн дураар зарж борлуулж байна. Миний бүх хөрөнгийг Ц.Н******* нь өөрийн нэр дээр шилжилт хийлгэн авч өнөөдөр үр хүүхдүүдэд минь өвлөгдөн үлдэх эд хөрөнгөгүй болгосон. Түүнчлэн миний бие бага насны хүүхдүүдээ тэжээж, асран хамгаалахын зэрэгцээ малчны зээл төлж чадахгүйд хүрч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр талийгаач нөхрийн нэр дээрээс өөрийн нэр дээр шилжүүлж өдгөө Улаанбаатар хотод нялх үр хүүхдүүдээсээ хол ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж байна. Миний хувьд талийгаач нөхрөө алдсан цаг хугацаанаас хойш маш хүнд сэтгэлийн цочролд орж түүнийгээ даван туулах гэж явсаар өдийг хүрэхэд хүүхдүүдэд минь ямар ч м*******ангүй өвлөн өгөх ёстой эд хөрөнгийг хууль бусаар өөрсдийн болгосон байгаад маш их гомдож байна. Бидний төрсөн хүүхдүүдийг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Учир нь энэ хүүхдүүдийн эрх ашгийг заавал хамгаалах ёстой. Би ганцаараа 4 бага хүүхдийн ямар ч хөрөнгө, орон гэргүйгээр тэжээн тэтгэж чадахгүй. Бидний гэр бүлийн бүх хөрөнгийг ямар ч үндэслэлгүй өгөхгүй байгаад би туйлын гомдолтой байна. Миний хадмууд намайг харж хандахгүй юмаа гэхэд төрсөн хүүхдүүдийг минь ор хоосон үлдээж байгаад гомдолтой байна. Би өөрөө болон 4 хүүхэддээ ногдох талийгаач нөхөр Ц.Нын өвлөгдөн ирэх хөрөнгийг талийгаач нөхрийн төрсөн дүү болох Ц.Ноос гаргуулан авахыг хүсч байна. Иймд өвлөгдөх эд хөрөнгө болох 17,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий 178 толгой мал, 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий HYUNDAI Mighty маркийн БУН 0726 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Булган аймгийн Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо 1-105 тоотод байрлах 8х8 хэмжээтэй блокон байшин, нийт 77,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулан өгч миний болон хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд г*******сан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй У.С******* нэхэмжлэлтэй Ц.Н*******д хариуцагдах Бусдын хууль бус эзэмшлээс нийт 77,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд г*******сан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг г*******ж байна. Нэхэмжлэгч У.С******* шүүхэд г*******сан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч У.Сэлэнгэ, хариуцагч Ц.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч У.Сэлэнгэ хариуцагч Ц.Н******* нар нь тус шүүхэд хянагдаж буй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч У.Сэлэнгэ нь тус шүүхэд дараах шаардлага г*******сан.
1.Булган аймаг, Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо, 1-105 тоот хаягт байрлалтай нэгж талбарын 6318000525 дугаартай, 1239 м/кв талбай бүхий газар өмчлөх эрхийн 00839631 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газар, 8х8 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 8х8 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах,
2.178 толгой мал гаргуулах,
3.07-26 БУН улсын дугаартай Хьюндай маяти маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах, нийт 77,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага г*******сныг дараах байдлаар багасган эвлэрэв.
Багасгасан шаардлага нь: 1.Булган аймаг, Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо, 1-105 тоот хаягт байрлалтай нэгж талбарын **** дугаартай, 1239 м/кв талбай бүхий газар өмчлөх эрхийн 00839631 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газар, 8х8 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 8х8 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрч, уг үл хөдлөх хөрөнгө болон өмчлөх эрхийн газрын өмчлөх эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч У.С******* нэр дээр шилжүүлэх,
2.17,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий 178 толгой мал гаргуулах шаардлагаа 17,000,000 гаргуулах болгон багасгаж, уг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 17,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэх 8,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
3.07-26 БУН улсын дугаартай Хьюндай маяти маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч У.Сэлэнгэ татгалзаж талууд тохиролцов гэжээ.
Нэхэмжлэгч У.Сэлэнгэ шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа: Эвлэрлийн гэрээг сайн дураараа байгуулсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонж*******л шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа: Зохигч эвлэрсэн тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нотлох баримт гаргуулах тухай, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай, шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа: Ц.Н*******гээс надад олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгосон. Хариуцагч Ц.Н******* болон ах Ц.Нтай харилцан ярилцаж, нөхцлийг тохиролцож эвлэрсэн гэв.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Сэлэнгэ хариуцагч Ц.Н*******д холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгө болох 17,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий 178 толгой мал, 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий HYUNDAI Mighty маркийн БУН 0726 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Булган аймгийн Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо 1-105 тоотод байрлах 8х8 хэмжээтэй блокон байшин, нийт 77,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд г*******сан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч У.Сэлэнгэ хариуцагч Ц.Н*******д холбогдуулан г*******сан бусдын хууль бус эзэмшлээс нийт 77,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч талууд хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,880 төгрөгөөс 273,940 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Н*******гээс улсын тэмдэгтийн хураамж 273,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Сэлэнгэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч У.С******* нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Н*******д холбогдох өвлөгдөх эд хөрөнгө болох 17,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий 178 толгой мал, 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндай маяти маркийн 07-26 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Булган аймгийн Б******* сумын Хүрэмт багийн Залуус хороололын 1-105 тоот хаягт байрлалтай 8х8 хэмжээтэй блокон байшин, нийт 77,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай м*******ан бүхий шаардлагаас Булган аймаг, Б******* сум, Хүрэмт баг, Залуус хороо, 1-105 тоот хаягт байрлалтай нэгж талбарын *** дугаартай, *** м/кв талбай бүхий газар өмчлөх эрхийн 00839631 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газар, тус хаягт байрлах 8х8 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах шаардлагыг хариуцагч Ц.Н******* хүлээн зөвшөөрч, уг үл хөдлөх хөрөнгө болон өмчлөх эрхийн газрын өмчлөх эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч У.С******* нэр дээр шилжүүлэх, нэхэмжлэгч 17,986,000 төгрөгийн үнэлгээ бүхий 178 толгой мал гаргуулах шаардлагаа //// төгрөг гаргуулах болгон өөрчилж, хариуцагч 17,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр **** төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 8,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгч У.Сэлэнгэ 07-26 БУН улсын дугаартай Хьюндай маяти маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Н*******гээс улсын тэмдэгтийн хураамж 273,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Сэлэнгэд олгосугай.
3.Нэхэмжлэгч У.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Ч.Отгонж*******л нар нотлох баримт гаргуулах тухай, шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай, шинжээч томилуулах тухай хүсэлтүүдээсээ болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаасаа тус тус татгалзсаныг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Ц.Н******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол г*******х, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл г*******х эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА