Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2025/00576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б****** аймаг дахь сум *******ын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо ******* *******-******* ** дүгээр гудамж *** тоотод оршин суух С******* овогт Н*******ын Б*******гийн хүсэлттэй

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00642/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Б******* /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1989 оны 10 сараас 1991 оныг дуустал Булган аймгийн Г******* сумын Сүхбаатарын туг нэгдэлд саальчинаар ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэвэрээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ир*******гүй байгаа тул нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Булган аймгийн Г******* сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1989 оны 10 сараас 1991 оны 12 сар хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмл*******ийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч Н.Б*******гийн хүсэлтээр Д.Л*******, Г.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/253 дугаартай албан бичиг,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/916 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №03-02/5987, №03-02/5988 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрл******* нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Г******* сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1989 оны 10 сараас 1991 оны 12 сар хүртэл саальчнаар ажиллаж байсан боловч ажилласан жилийн баримт байхгүй зөрчилтэй тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Н.Б******* нь Булган аймгийн Г******* сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1989 оны 10 сараас 1991 оны 12 сар хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай цалингийн цэсийн лавлагаа, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/253 дугаартай албан бичиг, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа, Үндэсний төв Архивын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/916 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №03-02/5987, №03-02/5988 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч Н.Б*******гийн Булган аймгийн Г******* сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1989 оны 10 сараас 1991 оны 12 сар хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С******* овогт Н*******ын Б*******г Булган аймгийн Г******* сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл саалчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар н*******эмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар н*******эмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА