Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхзул,

Шүүгдэгч, хохирогч Ц.Б, С.Ннарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, С.Ннарт холбогдох 1805005720340 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Апекс” цайны газарт зөөгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Ц.Б/РД:..................../

 

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” худалдааны төвийн Ээжийн цайны газарт угаагч ажилтай, ам бүл 5, нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт .................. тоотод түр оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй С.Н /РД:.........../

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б, С.Ннар нь 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэсси” караоке бааранд маргалдан харилцан зодолдож Ц.Бнь С.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Ннь Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.Нмэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын хамт олонтойгоо Фламенго бааранд ороод тэндээс гараад Тэсси караоке явах замдаа Ц.Бийн утсыг авч ярьсан ба буцааж өгсөн чинь утас хагалсан гээд байсан. Тэгээд караокед халамцуу маргалдаад хоёр биедээ хөнгөн гэмтэл зодолдож учруулсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Бмэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын хамт олонтойгоо Фламенго баарнаас гараад явж байтал замд Ариунаа гэж найз залгаад Наранцэцэгтэй ярья гэхээр нь Наранцэцэгт өгсөн. Тэгээд буцаагаад Наранцэцэгээс аваад харсан чинь дэлгэцэд 2 зураас гарсан байхаар нь хэлсэн чинь би хагалаагүй гээд байсан. Тэгээд манай ажлынхан маргааш янзлуулаад өгье гээд Тэсси караокед орсон.  Тэгээд караокед одоо утсаа яана гэтэл Наранцэцэг би хагалаагүй гээд дахин маргалдаад үсдэлцээд зодолдсон. Нэхэмжлэх зүйл байхгүй бид хоёр эвлэрсэн” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Б: “...Тэсси нэртэй караокед орох гэж байхад замд Наранцэцэг миний утасыг буцааж өгөхөд дэлгэц нь 2 талдаа цуурчихсан байсан. Тэгтэл хамт явж байсан ажлынхан маргааш утсыг чинь янзлуулаад өгье гэхээр нь тайвшраад караокед руу ороод 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч уугаад дуулаад сууж байхдаа би дахиад утасныхаа талаар яриад Наранцэцэг бид 2 маргалдсан. Гэнэт Наранцэцэг над руу дайраад миний үснээс зулгаагаад нүүр маажихаар нь би хариу үснээс нь зулгаагаад харилцан бид 2 зодолдсон...” гэжээ. /хх 12-13 хуу/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Н: “...Тэсси караокены урд ирээд би Ц.Бт утсыг өгтөл утасны дэлгэц хагалсан гээд над руу уурлаад байсан. Би хагалаагүй гэтэл хамт явж байсан ажлын залуучууд маргааш дэлгэцийг янзлуулаад өгье гээд дотогшоо ороод 0,75 литрийн 1 шил архи, 4-5 шил пивотой авч уугаад дуулаад сууж байтал Ц.Б намайг утасных нь дэлгэцийг хагалсан гээд дахиад уурлаад бид 2 хэсэг маргалдаад би нүүр лүү нь алгадах гэж байгаад нүүрийг нь маажчихсан. Тэгээд 2-лаа үсдэлцээд харилцан зодолдож байгаад өөрсдөө салсан...” гэжээ. /хх 16-17 хуу/

 

Гэрч С.С: “...охин Н нилээн согтуу өрөөсөн гуталтай, үс нь сэгсийчихсэн, нүүрээ маажуулсан хүнд зодуулсан байдалтай ирээд Ц.Б намайг зодчихлоо гээд уйлж нилээн хэсэг сууж байгаад унтсан...” гэжээ. /хх 18 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн 1442 дугаар дүгнэлтэнд: “1. Ц.Бийн биед дух, хамар, хацар, шанаа, зовхи, эрүү, хүзүүнд зулгаралт, үс уналт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэж дүгнэжээ. /хх 20 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1444 дугаар дүгнэлтэнд: “1.С.Наранцэцэгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, шанаа хацар, зүүн сарвуу, баруун бугалга шуу, алганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 24 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29, 30 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33,43 хуу/

Гомдол саналгүй, эвлэрсэн гэх баримт /хх 34, 35 хуу/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б, С.Ннар нь 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэсси” караоке бааранд маргалдан харилцан зодолдож Ц.Бнь С.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Ннь Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Сурмаахорлоо /хх 18/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1442 дугаар дүгнэлт /хх 20/, 1444 дугаар дүгнэлт /хх 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29, 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33, 43/, гомдол саналгүй, эвлэрсэн гэх баримт /хх 34, 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Б, С.Ннар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, хэн алиндаа гомдол саналгүй гэснийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б, С.Ннар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэн алиндаа гомдолгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн /хх 34, 35/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.