| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00670/И |
| Дугаар | 304/ШШ2025/00578 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2025/00578
Хариуцагчийн зөвшөөрлийг б*******алж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан ш*******ны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч:Б*** аймаг, Б***** сум, ** дугаар баг Ч******* Х******* **-р гудамж *** тоот Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, *** дугаар баг, А*******ийн гудамж *-*** тоотод оршин суух Б.Д*******,
Хариуцагч: Б**** аймаг, Б**** сум, ** дугаар баг, А*******ийн гудамж **-*** тоотод оршин суух Б.Т******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 14,342,735.31 /арван дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин таван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00670/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б*******-******* овогтой Д*******, Б*******чулуун овогтой Т******* нар нь ХасБанктай 2024 оны 01 дугаар сарын 17-ний өдөр 1310087919 дугаартай Барьца******* зээлийн гэрээ байгуулан 25,800,000 /Хорин таван сая найман зуун мянга/ төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугаца*******айгаар авсан. Банк нь 2024 оны 01 сарын 17-ны өдөр зээлдэгч -н ХасБанк дахь 5005612941 дансанд 25,800,000 төгрөгийн зээлийн эрхийг үүсгэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 12,214,118.53 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1310087919 дугаартай Барьца******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2025 оны 6, 7, 8,-р саруудын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэн төлсөн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 68 хоног хугацаа хэтрээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Д*******, Б.Т******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч Б.Д*******, Б.Т******* нарт холбогдуулан 14,342,735.31 /арван дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин таван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Д*******, Б.Т******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д*******, Б.Т******* нарт холбогдох 14,342,735.31 /арван дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин таван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Д*******, Б.Т******* нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зү йлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 114,832 /нэг зуун арван дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөг, хариуцагч Б.Д*******, Б.Т******* нараас 114,832 /нэг зуун арван дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан ш*******ны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА