Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00520

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.ЖархынГ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Х . Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: Б сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүртэл, Г ХК-д 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл төлчин, ямаачин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ,

Гэрч К , С , А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х нь Б сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүртэл, Г ХК-д 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 01-ний хүртэл төлчин, ямаачин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний би 1986 онд цэргээс халагдаж ирээд 1987 оны 02 дугаар сараас эхлэн С я ны харьяа Б ын сангийн аж ахуйд малчин, төлчнөөр ажилд орсон. 1992 онд тус Сангийн аж ахуйн компани болж өөрчлөгдөж байгуулахад Г ХК-д малчнаар шилжин ажиллаж байгаад 1993 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн.

1.2 Улмаар хувьчлалаар авсан малаа Б сумын 1-р багийн Ц гэх газарт маллаж, одоо хүртэл өөрийнхөө хувийн малаа маллаж малчин хүн юм. Энэ жил миний бие 60 насанд хүрч байгаа. Тэтгэвэрт гарах гэж тус аймгийн Н газарт хандсан боловч архивын газраас Г компанид ажилласан талаарх баримтай аваад ир гэж шаардсан боловч архиваас материал нь гарч ирээгүй учраас шүүхэд хандах болсон.

1.3 Иймд миний С я ны харьяа Б ын сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Г ХК-д 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 01-ний хүртэл төлчин, ямаачин, малчнаар тус тус ажиллаж байсныг минь хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж гийн хариу тайлбар татгалзал:

2.1 Хүсэлт гаргагч Х нь Б ын Сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчин, төлчин, ямаачнаар, уг хугацаанаас 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Г компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г ХК нь 1992, 1993 онуудад Н шимтгэл төлөөгүй. Тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/579 дугаартай албан бичигт тус хэлтэст Г компани бүртгэлгүй гэсэн байна. Мөн Н Ерөнхий хуулийн 23.1.2 дахь заалтад ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас Н шимтгэл төлсөн хугацаа-г Н шимтгэл төлснөөр тооцохоор заасан байна.

2.3 Иймд хуульд зааснаар тус компани нь Н шимтгэл төлж тооцоо хийгээгүй байгаа учраас хүсэлт гаргагчийг Г ХК нь 1992-1993 онуудад ажилласан гэж үзэх боломжгүй гэв.

3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан түүний иргэний үнэмлэхийн лавлагааны тодорхойлолт, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус сангийн аж ахуйгаас нээж олгосон №00 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, №0 дугаартай Баталгаажилтын хуудас, хамт ажилласан гэх К , С , А нарын тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б сангийн аж ахуйн даргын 1987 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай 58 дугаар тушаал, түүний 2 дугаар хавсралт, 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 99 дүгээр тушаал, түүний хавсралт, 1989 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай 146 дугаар тушаал, 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 30 дугаар тушаал, түүний хавсралт, мөн тушаалын 01 дүгээр хавсралт буюу САА-аас чөлөөлж Г компанийн мэдэлд шилжүүлсэн малчин ажилчдын нэрсийн жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Н газрыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр татан оролцуулахад тус газрын даргын 2025.06.02-ны өдрийн 486 дүгээр албан бичгээр тус газрын Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 666, 667, 668, 669 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/577 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч болон түүний 1987-1994 оны хооронд төрсөн хүүхдийн ХААТР маягтууд, мөн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/579 дугаар албан бичиг, тус аймгийн Н газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 466 дугаар албан бичгээр ирүүлсэн 139 дүгээр архивын лавлагаа, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 219 дугаар албан бичгээр ирүүлсэн Б сангийн аж ахуйн даргын 1987 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай 58 дугаар тушаал, түүний 2 дугаар хавсралт, 1987 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тэжээлийн зарцуулалтын лимитийн тухай 147 дугаар тушаал, хавсралт, 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн болзол дүгнэж урамшуулан явуулах тухай 184 дүгээр тушаал, 2 дугаар хавсралт, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шагнах тухай 238 дугаар тушаал, хавсралт, 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 161 дүгээр тушаал, 1988 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн жилийн ээлжийн амралтын хуваарийг батлах тухай 73 дугаар тушаал, хавсралт, 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 99 дүгээр тушаал, түүний хавсралт хоёр хуудас, 1989 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай 146 дугаар тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Мал аж ахуйн зохион байгууллагын талаарх авах зарим арга хэмжээний тухай 25 дугаар тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг батлах тухай 36 дугаар тушаал, түүний хавсралт, 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай 92 дугаар тушаал, уг тушаалын 1 ба 2 дугаар хавсралт, 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 30 дугаар тушаал, түүний хавсралт, мөн тушаалын 01 дүгээр хавсралт буюу САА-аас чөлөөлж Г компанийн мэдэлд шилжүүлсэн малчин ажилчдын нэрсний жагсаалт зэргийн хуулбар, тус шүүхээс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн архивын тасагт очиж Б сангийн аж ахуйн даргын тушаалуудад үзлэг хийсэн тэмдэглэл болон хуулбарлаж авсан тус сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн малчнаас чөлөөлж, малчин томилох тухай 206 дугаар тушаал, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ажилд томилох тухай 41 дүгээр тушаал, хавсралт, 1989 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай 146 дугаар тушаал, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 30 дугаар тушаал, 1 дүгээр хавсралтын холбогдох хэсэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсэг болох С я ны харьяа Б ын сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 01-ээс 1988 оны 9 дүгээр сарын 05-ны хүртэл, 1989 оны 3 дугаар сарын 01-ээс 1989 оны 5 дугаар сарын 20-ны хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 10-ны хүртэл төлчин, ямаачин, малчнаар, Г хувьцаат компанид 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоож, үлдсэн тус сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сар, 1988 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл, 1989 оны 5 дугаар сарын 20-оос 1989 оны 7 дугар сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие С я ны харьяа Б ын сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сараас эхэлж тус сангийн аж ахуйн 1992 оны 02 дугаар сард Г компани болоход тус компанийн малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Энэ талаарх миний хөдөлмөрийн дэвтэр бичилт хийгдсэн байгаа. Тус аймгийн архивын тасгаас шүүлгэж үзэхэд намайг ажилд томилсон зарим тушаал нь гарч, зарим нь гаргахгүй байна. Тэгсэн чинь тус аймгийн Н газраас ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгож ирэхийг зөвлөсөн учир шүүхэд дээрх хугацааг тогтоолгохоор хандсан гэж тодорхойлжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 219 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн

-Б сангийн аж ахуйн даргын 1987 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай 58 дугаар тушаалын 1 дэх заалтад ...2 дугаар хавсралтад дурдсан 216 хүн, 3-р хавсралтад дурдсан сум, фермийн ажилчин, албан хаагчдаас дайчлагдсан 64 хүнийг төлчнөөр бүгд 425 хүнийг томилж, ...2, 3 дугаар фермийн улирлын ажилчид ба төлчдийг 03-р сарын 01-ээс эхлэн томилсон ба 2 дугаар хавсралтын төлчдийн нэрсний жагсаалтын 60-рт Х гэж бичигдсэн байна. Түүний тус сангийн аж ахуйнаас олгосон №00 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дүгээр хуудсан дахь ажлын тухай бичилтэд Б ын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 58 дугаар томилсон тушаалын дугаар огноо тохирч байгаа ба харин ажид орсон өдрийг 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс гэж бичигдсэн боловч 3 дугаар сарын 01-ээс эхлэн ажилд орсон болох нь ажилд томилсон тушаалаар тогтоогдсон тул шүүхээс хүсэлт гаргагчийг 1987 оны 3 дугаар сарын 01-ээс эхлэн хөдөлмөр эрхэлсэн байна гэж дүгнэлээ.

-С я ны харьяа Б ын сангийн аж ахуйн даргын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 161 дүгээр тушаалын 01 дэх заалтаар 1,2,3 дугаар фермүүдэд хүмүүсийг томилсны зааз ба хэрэгцээний суурийн малчнаар 2-р фермд томилсон хүмүүсийн дотор Х нарыг 06-р сарын 16-аас эхлэн томилсон байв.

-Мөн сангийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн болзол дүгнэж урамшуулан явуулах тухай 184 дүгээр тушаалын 01 дэх заалтад 1987 оны төл бойжуулах, малын ашиг шим авах ажилд үр бүтээлтэй ажилласан 285 төлчин 1 дүгээр хавсралтаар, 3-р фермийн төлийн штабыг 2-р хавсралтаар тус тус шагнаж урамшуулсны 2 -р хавсралтын 5 бүлэгт хуваасны 5-р бүлэгт, Х нь төлжүүлсэн мал 82, бойжуулсан төл 83, авах шагнал 107=90 гэж бичигдсэн байна.

-1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шагнах тухай 238 дугаар тушаалын 01 дэх заалтаар Их ойнуудыг угтсан уралдааны суурийн төл бойжуулах болзлыг биелүүлсэн 51 төлчид 15300 төгрөгөөр шагнасны 2 дугаар фермийн гэсний хүмүүсийн нэрсний жагсаалт дотор Х нь 300 төгрөгөөр шагнагдсан байв.

-1988 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн жилийн ээлжийн амралтын хуваарийг батлах тухай 73 дугаар тушаалын 01 дэх заалтад САА-н ажилчин, албан хаагчдын 1988 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсны 1-р фермийн хүмүүсийн нэрсийн жагсаалтын 104-рт Х ямаа, үндсэн амралт хоног 15, нэмэгдэл 3 нийт 18 хоног 9-р сарын 01-ээс гэж бичигдсэн.

- Харин 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ажилд томилох тухай 41 дүгээр тушаалын 01 дэх заалтад төл бойжуулах, малын ашиг-шим авах ажиллах хүчний шаардлагыг харгалзан мал аж ахуйн улирлын ажилчдыг 1 дүгээр хавсралтаар, төлчдийг 2-р хавсралтаар, төлчнөөр сумын төвөөс гарч ажиллах ажилчин, албан хаагчдыг 3-р хавсралтаар баталж, 1-р фермийн ажиллагсдыг 3-р сарын 01-ээс 2,3 дугаар фермд ажиллагсдыг 03-р сарын 10-аас эхлэн томилсон боловч тухайн тушаалын хавсралтад хүсэлт гаргагчийн нэр байхгүй байгаа тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

-1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 99 дүгээр тушаалын 01 дэх заалтад ажиллах хугацааг харгалзсан 1-р хавсралтад дурдсан 308 хүнийг 05-р сарын 20-ны өдрөөс эхлэн түр төлчнөөс чөлөөлсний хавсралтад төлчдийн нэрсний жагсаалтын 63-рт Х ы нэр бичигдсэн ба энэ нь хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд бичигдсэн ажлын тухай мэдээтэй тохирч байна.

-1989 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай 146 дугаар тушаалын 01 дэх заалтад суурь зохион байгуулалтын дагуу нэр бүхий хүнийг 07-р сарын 01-ээс хэрэгцээний суурийн малчнаар томилсны дотор Х нэр байгаа ба энэ нь түүний хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай бичилтийн 6-7 дугаар хуудсанд бичигдсэн бичилттэй тохирч байна.

-1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Мал аж ахуйн зохион байгууллагын талаарх авах зарим арга хэмжээний тухай 25 дугаар тушаалын 3 дахь заалтад МАА-н хэсэг хариуцсан бага эмч нарын хариуцсан суурийг 1,2,3-р хавсралтаар шинэчлэн баталсны 1-р хавсралтын 3-р хэсэг бага эмч Бейсений хариуцах суурь гэсний малчны нэрсний жагсаалтын 16-рт Х -сэрх гэж бичигдсэн байв.

-1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг батлах тухай 36 дугаар тушаалын 01 дэх заалтад ажилчин, албан хаагчдын 1990 оны жилийн ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсны хүмүүсийн нэрсний жагсаалтын 72-рт Х , албан тушаал ямаачин, үндсэн амралт 15 хоног, албан тушаалын амралт 3 хоног, нийт 18 хоног гэж бичигдсэн.

-1991 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай 92 дугаар тушаалын 01 дэх заалтад САА-н малчнаар ажиллаж байсан нэр бүхий ахлах, туслах 374 малчныг 1991 оны 02 дугаар сарын 23-аас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсний хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсны 1-р фермийн малчдын нэрсийн жагсаалт дотор К Х , албан тушаал ямаачин, туслах гэж бичигдсэн, уг тушаалын 2 дугаар хавсралтад 1-р фермийн түрээсээр болон энгийн гэрээгээр мал авсан малчдын нэрсийн жагсаалтын 90-рт Х ы нэр байсан ба эдгээр ажлаас чөлөөлж, ажилд томилсон байдал нь түүний Хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд бичигдсэн ажлын тухай мэдээнд тохирч байна.

-Б ын сангийн аж ахуйн даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 30 дугаар тушаалын 01 дэх заалтад Орон тооны зохион байгуулалтын өөрчлөлтөөр сангийн аж ахуйн малчид, ажилчдаас давамгайлах эрхээр компаниудад гишүүнээр элссэн түрээсийн гэрээтэй 1-р фермийн 287, 2-р фермийн малчин 298, 3-р фермийн 310, ногоочид 216, техникчид 55, барилгачид 22, бусад туслах болон улирлын чанартай ажилчид 159, бүгд нийт 1347 хүнийг 1992.02.10-аас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан компаниудын мэдэлд шилжүүлж, 2 дахь заалтаар Г , Ж , А , Ж компаниудад гишүүнээр элссэн нэрсийн жагсаалттай 1,2,3,4-р хавсралтыг баталсны 1-рт хавсралтаар Г компанийн мэдэлд шилжүүлсэн малчдын нэрсний жагсаалтын 185-рт Х ы нэр бичигдэж албан тушаал малчин гэж тус тус бичигдсэн ба энэ нь түүний Хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд бичигдсэн ажлын тухай мэдээтэй тохирч байна.

7.2 Ажил олгогч болох Б ын Сангийн аж ахуйн даргаас 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон №0 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог К , нэр Х , дунд боловсролтой, хөдөлмөрийн дэвтэр олгосон тус сангийн аж ахуйн дарга М гэж бичиж сангийн аж ахуйн даргын тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд САА-н даргын 1987.02.20-ны өдрийн 58 тоот тушаалаар 1987.02.01-ний өдрөөс 1-р фермийн малчнаар томилж, мөн даргын 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 206 тоот тушаалаар 1988.09.05-ны өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлсөн. Улмаар тус сангийн аж ахуйн даргын 1989.02.28-ны өдрийн 41 дүгээр тушаалаар 1989.03.01-ний өдрөөс 1-р фермийн төлчнөөр түр томилсон, мөн даргын 1989.05.11-ний өдрийн 99 дүгээ тушаалаар 1989.05.20-ны өдөр ажиллах хугацаг харгалзан түр төлчнөөс чөлөөлж тус сангийн аж ахуйн даргын тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 1989.07.24-ний өдрийн 146 дугаар тушаалаар 1989.07.01-ний өдөр 1-р фермийн ямаачнаар томилж, 1991.03.20-ны өдрийн 92 дугаар тушаалаар 1991.02.25-ны өдөр ямаачнаас чөлөөлж 1-р фермд түрээсээр ажиллах малчнаар шилжүүлэн томилсон тухай бичилт хийж сангийн аж ахуйн тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Мөн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд Б ын сангийн аж ахуйн даргын 1992.02.24-ний өдрийн 30 дугаар тушаалаар 1992.02.10-аас САА-н 1-р фермийн түрээсээр ажиллах малчнаас чөлөөлж Г компанийн мэдэлд шилжүүлсэн тухай бичилт хийж тус сангийн аж ахуйн тамгыг дарж баталгаажуулсан, улмаар Г хувьцаат компанийн 1992.02.24-ний өдрийн 1-р тушаалаар 1992.02.24-ний өдрөөс тус компанийн малчнаар томилсон тухай, дэвтрийн 10-11 дүгээр хуудсанд Г компанийн захирлын 1993.02.01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар тус компани нь татан буугдсан тул малчны үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж компанийн тамга дарж баталгаажуулсан байна.

-Ажил олгогчоос олгосон хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэр дээрх ажлын тухай мэдээнээс 4-5 дугаар хуудсанд дахь Б ын САА-н даргын 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 206 тоот тушаалаар 1988.09.05-ны өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь тус аймгийн архивд хадгалагдаж буй 1988 оны 206 тоот тушаал нь өөр нэр бүхий хүмүүсийг ажилд томилж чөлөөлсөн тушаал байх боловч түүнийг 58 тоот тушаалаар анх ажилд томилсон болон 1988 онд 3 дугаар сард ээлжийн амралт олгосон байдлыг харьцуулан тухайн ажлын тухай мэдээг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.

7.3 Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/577 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагчийн 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хөтөлсөн ХААТР-21 дүгээр маягтад оршин суугаа хаяг гэдэг дээр Б 1-р ферм, ажилладаг байгууллага гэдэг дээр Б САА, ажилд орсон 1987 он, эрхэлдэг ажил малчин гэж, түүний 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Бо , 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б нарын ХААТР-11 дүгээр маягтын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр Б ын САА-д, эхэлдэг ажил малчин, ямаачин гэж, 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А ийн ХААТР-11 дүгээр маягтад эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр Г компанид, эрхэлдэг ажил малчин гэж тус тус бичигдсэн байв.

7.4 Мөн хамт ажилласан гэх К , С , А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өсгөн мэдүүлэгт:

- С би тус сангийн аж ахуйд 1983 оноос 1993 он хүртэл малчнаар ажилласан. Тус сангийн аж ахуйн 1992 онд хувьчлагдаж компани болоход кампанид малчнаар ажиллаж байгаад компани нь татан буухад ажлаас гарч дараа нь хувийн малаа маллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Х нь 1987 оноос хойш тус сангийн аж ахуйн 1-р фермийн малчнаар 1993 оны 2 дугаар сар хүртэл ажилласан. Бид нар 1990 онд аварга малчнаар шагнагдаж байсан. Нэг багт байдаг байсан тул бид нэг нэгийгээ сайн мэддэг. Дээрээс нь хөрш зэргэлдээ байсан учраас ямар ажил хийж байсныг сайн мэднэ. Тус сангийн аж ахуйн дарга нь М гэдэг хүн ажиллаж байгаад дараа нь аймгийн Засаг дарга болж дэвшин ажиллахад А гэдэг хүн даргаар нь ажилласан. Харин компанийн захирлаар С гэдэг хүн байсан. Би хамт ажиллаж байсан хүний хувьд тодорхойлолт олгосон миний мэдүүлэг үнэн зөв гэх,

- К би насаараа мал маллаж ирсэн. Б ын Сангийн аж ахуйн 1-р фермд 1979 оноос эхлэн тус сангийн аж ахуй хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан. Тус сангийн аж ахуйн компани болж өөрчлөн байгуулагдахад хувьдаа мал авч хувиараа мал маллаж байгаад 2007 онд тус аймгийн Ө суманд нүүж ирсэн. Улмаар Засгийн газраас малчин хүн 55 настай байхад өндөр насны тэтгэвэрт гарч болох тогтоол гарсны дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний ажилд орсон, гарсан тушаалууд тус аймгийн архивын тасгаас гарсан учраас түүнийг үндэслэн Н байцаагчаас тэтгэврийг шууд тогтоож өгсөн. Харин Х нь 1987 оноос 1993 онд хувьчлагдах хүртэл сангийн аж ахуйн болон компанид малчнаар ажилласан нь үнэн. Б ын Сангийн аж ахуйн дарга н.М , н.А , н.Хамза гэдэг хүмүүс ажиллаж байсан. Г компанийн захирлаар н.С гэдэг хүн ажиллаж байсан. Би тус сангийн аж ахуйн 1 дүгээр фермийн малчнаар ажиллаж байхад хамт ажиллаж байсан хүний хувьд тодорхойлолт олгосон гэх,

- А миний бие 1982 онд цэргээс халагдаж ирээд 1983 оноос эхлэх 1992 он хүртэл Б ын Сангийн аж ахуйд малчнаар ажилласан. Х нь 1987 оноос 1993 он хүртэл тус сангийн аж ахуйн 1-р фермд хамт мал маллаж байсан. Хаваржаа нь манайхаас 10 км-ийн зайтай байлаг. Түүний тус сангийн аж ахуйнаас шагнал авч байсныг нь санахгүй байна. Тус сангийн аж ахуйн 1992 онд татан буугдаж компани болоход Г хувьцаат компанид түрээсээр мал малласан. Хамт ажиллаж байсан хүний хувьд тодорхойлолт олгосон гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Н Ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтад ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас Н шимтгэл төлсөн хугацаа-г Н шимтгэл төлснөөр тооцохоор заасны дагуу Г ХК нь 1992, 1993 онуудад Н шимтгэл төлөөгүй, тооцоо хийгээгүй мөн тус аймгийн У хэлтэст Г компани бүртгэлгүй байна. Иймд хуульд зааснаар тус компани нь Н шимтгэл төлж тооцоо хийгээгүй байгаа учраас хүсэлт гаргагчийг Г ХК-д 1992-1993 онуудад ажилласан гэж үзэх боломжгүй гэж маргажээ.

9.Хэдийгээр С я ны харьяа Б ын сангийн аж ахуйн нь нэр бүхий Г , Ж , А , Ж компани болж өөрчлөн байгуулагдахад эдгээр компанийн нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж баталгаажуулаагүй мөн Г ХК нь 1992-1993 онуудад шимтгэл төлөлтийн тайлан /НД-7/, НД-8/-аар Н газарт ирүүлж тооцоо хийж тус газарт Н шимтгэлийг тэтгэврийн санд төлөөлгүй мөн тус аймгийн архивын тасагт Г ХК-ний захирлын 1992-1993 оны тушаал, цалин хөлсний баримтуудыг шилжүүлээгүй байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч тухайн асуудал нь иргэн хүний үүрэг бус ажил олгогчийн хуулиар хүлээх үүрэг учраас түүнд иргэн хүний хувьд буруугүй гэж шүүх дүгнэлээ.

10.Тус аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй тус сангийн аж ахуйн даргын 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 30 дугаар тушаалын 01 дэх заалтаар малчид, ажилчид, ногоочид, бусад ажилчдын тухайн оны 02 дугаар сарын 10-аас эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж шинээр байгуулагдсан Г , Ж , А , Ж компаниудын мэдэлд шилжүүлж, 2 дахь заалтаар тус компаниудад гишүүнээр элссэн нэрсийн жагсаалттай 1,2,3,4-р хавсралтыг баталсны 1-рт хавсралтаар Г компанийн мэдэлд шилжүүлсэн малчдын нэрсийн жагсаалтыг баталсны жагсаалтын 185-рт хүсэлт гаргагч Х ы нэр бичигдсэн байдлыг хүсэлт гаргагчийн ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг харьцуулан үнэлэхэд хүсэлт гаргагч Х ы С я ны харьяа Б ын сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 01-ээс 1988 оны 9 дүгээр сарын 05-ны хүртэл, 1989 оны 3 дугаар сарын 01-ээс 1989 оны 5 дугаар сарын 20-ны хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны хүртэл төлчин, ямаачин, малчнаар, Г хувьцаат компанид 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон.

11.Харин хүсэлт гаргагчаас тус сангийн аж ахуйд 1987 он 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан гэж тайлбарладаг боловч түүний тус сангийн аж хуйн 1987 оны 02 дугаар сард, 1988 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний, 1989 оны 5 дугаар сарын 20-оос 1989 оны 7 дугар сарын 01-ний хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хөндлөнгийн бусад баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, тус аймгийн архивын санд хадгалагдаж буй Б ын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 58 дугаар тушаалд хүсэлт гаргагчийг 1987 оны 02 дугаар сарын 01-ээс бус 1987 оны 3 дугаар сарын 01-ээс эхлэн томилсон, ажил олгогчоос түүнд олгосон Хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээнд тус сангийн аж ахуйн даргын 1988 оны 206 дугаар тушаалаар 1988.09.05-ны өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлж, мөн даргын 1989 оны 41 дүгээр тушаалаар 1989.03.01-ний өдрөөс төлчнөөр түр томилж, мөн оны 99 дүгээр тушаалаар 1989.05.20-ны өдөр төлчний ажлаас чөлөөлж, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаар тушаалаар 1989.07.01-ээс 1-р фермийн ямаачнаар томилж, 1991 оны 92-р тушаалаар 1991.02.25-ны өдрөөс ямаачин ажлаас чөлөөлж, 1-р фермд түрээсээр ажиллах малчнаар шилжүүлэн томилсон тухайн бичилт хийгдсэн ба эдгээр ажлын тухай бичилт нь архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Б ын сангийн аж ахуйн даргын тушаалтай тохирч байгаа тул хүсэлт гаргагчийн малчны ажлаас нь чөлөөлж, малчны ажилд томилох хоорондох хугацаанд ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч С я ны харьяа Б ын сангийн аж ахуйд хамт малчнаар ажилласан гэх К , С , А нарын бичгээр олгосон тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт Х тай хамт тус сангийн аж ахуйд 1987 оноос эхлэн 1993 он хүртэл хамт тасралтгүй ажилласан гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй буюу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотолгооны бусад хэрэгслүүдээр тогтоогдохгүй байгаа тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийг тус сангийн аж ахуйд тасралтгүй ажиллаж байсан байна гэж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х ы С я ны харьяа Б ын сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сар, 1988 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл, 1989 оны 5 дугаар сарын 20-оос 1989 оны 7 дугар сарын 01-ний хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа тул уг хүсэлтийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Хүсэлт гаргагч Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С я ны харьяа Б ын сангийн аж ахуйн болон Г ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд шаардлага гаргах эрхтэй байна.

15.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтаар Жантекей овогт К н Х ы Б сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 01-ээс 1988 оны 9 дүгээр сарын 05-ны хүртэл, 1989 оны 3 дугаар сарын 01-ээс 1989 оны 5 дугаар сарын 20-ны хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 10-ны хүртэл төлчин, ямаачин, малчнаар, Г хувьцаат компанид 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоож, үлдсэн тус сангийн аж ахуйд 1987 оны 02 дугаар сар, 1988 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл, 1989 оны 5 дугаар сарын 20-оос 1989 оны 7 дугар сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГ