| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2025/00115/И |
| Дугаар | 191/ШШ2025/00906 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00906
2025 01 31 191/ШШ2025/00906
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: Х ХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ц холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,574,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Цогбаяр нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус банктай 2010111787 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25,367,359 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 845,578.63 төгрөг, зээлийн хүү 595,845.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1078.58 төгрөг төлсөн.
******* нь 2010111787 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Хугацаа хэтэрсэн хоног: 44
Зээлийн үлдэгдэл: 24,521,780 төгрөг,
Хүү: 1,046,624 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 5765 төгрөг
Төлбөрийн нийт үлдэгдэл: 25,574,169 төгрөг.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 25,574,169 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, хариуцагч С.Цогбаяр нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
ХасБанк ХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох 25,574,169 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.03.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 5,600,000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 6,174,169 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХасБанк ХК нь хариуцагч ******* холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 25,574,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,574,169 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.03.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 5,600,000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 6,174,169 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 25,574,169 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 285,821 төгрөгийн тал хувь болох 142,910.5 төгрөгийг хариуцагч *******, тал хувь болох 142,910.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ХасБанк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХасБанк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 25,574,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.03.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 5,600,000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 6,174,169 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 142,910.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 142,910.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХасБанк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Цогбаяр нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ