Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00521

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Г . Хаяг: Б аймаг, А сум, 4 дүгээр багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал угаагчаар, тус сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус халуун усны үйлчилгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Г нь анх шүүхэд Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргасан.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагаа эцсийн байдлаар Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал угаагчаар, тус сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус халуун усны үйлчилгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай болгож тодруулж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч Г нь анх гаргасан хүсэлтийн шаардлагыг Б аймгийн А суманд оршин суудаг. Г нь Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал угаагчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал А сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор багасгасан байсан. Хүсэлт гарагч нь хувь тэнцүүлсэн журмаар өндөр настны тэтгэвэрт 57 насанд гарах ёстой. Одоогоор 8 жил 9 сар ажилласан жил байгаа. Тэтгэвэр тогтоолгох ажилласан жил 22 жил байх ёстой байтал ажилласан жил нь хүрэхгүй байгаа учраас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлтээ гаргасан.

 

1.2 Хүсэлт гаргагчийн 2013 оны баталгаажилтын хуудсаар тэтгэврийн даатгал шимтгэлийн нөхөн тооцуулах тухай тэмдэглэл үйлдэх үед 1990, 1991, 1992 онуудад тэмдэглэл хийгдээгүй байна. Яагаад гэвэл тус жилд сургуульд ажиллаж байсан гэж тэмдэглэл хийгдээгүй байна. Хэрвээ 1990-2000 он хүртэл тэмдэглэл хийгдсэн бол хүсэлт гаргагч шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах шаардлагагүй байх байсан. Хүсэлт гаргагч Г 1984 онд 16 насанд хүрсэн. Түүний 1988 онд хөтөлсөн ХААТР маягтад А сумын Хүний их эмчийн салбарт угаагчаар 1985 онд ажилд орсон тухай тэмдэглэгдсэн байна. Архиваас гарсан А сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны тушаалаар хүүхдийн баярыг тохиолдуулан эхчүүдэд урамшуулал олгож байсан тухай тушаал гарсан. Түүний 1991 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтад ажилчин гэж тэмдэглэгдсэн байгаа.

1.3 Хүсэлтийн нэгдүгээр шаардлага нь ХААТР маягтад Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт угаагчаар 1985 онд ажилласан тухай тэмдэглэл хийгдсэн байна. Дараа нь 8 жилийн сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орсон тухай хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Түүний 1991 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтад ажилчин гэж тэмдэглэгдсэн. Хүсэлт гаргагч Г хувь тэнцүүлэх журмаар өндөр насны тэтгэвэрт гарахаар хөөцөлдөж явж байгаа. 8 жил 9 сарын ажилласан жил нь байгаа. 1 жил 3 сар ажилласан тохиолдолд 10 жилээр өндөр насны тэтгэвэрт гарна. Хүсэлт гаргагч Г нь Б аймгийн А суманд оршин суудаг. Хүсэлт гаргагчийн нөхөр нь Б гэдэг хүн саяхан тэтгэвэрт гарсан. А сумын эрчим хүчний салбарт насаараа цахилгаанчаар ажилласан хүн байгаа. 1991 онд нөхөр нь эрчим хүчний салбарт цахилгаанчаар ажиллаж байсан нь түүний тухайн ондоо төрсөн хүүхдийн ХААТР маягтад тэмдэглэгдсэн байна. Харин 1986-1990,1992 онуудад нотлох баримт байхгүй учраас тухайн хугацааг тогтоолгох шаардлагагүй гэж үзсэн.

1.4 Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг багасгаж Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал угаагчаар, тус сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус халуу усны үйлчилгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж хариу тайлбар татгалзал:

2.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн багасгасан шаардлагатай холбогдуулан 1991 онд төрсөн Е ийн ХААТР маягтад эхийн мэдээлэлд ажилгүй гэж тэмдэглэгдсэн байна. Архиваас хүсэлт гаргагч Г тай холбоотой баримт гараагүй. А сумын ЕБ-ын сургуулийн архиваас мөн адил баримт гараагүй. А сумын Засаг даргын Тамгын газрын архиваас ч гэсэн холбогдох баримтууд гараагүй. Хөдөлмөрийн дэвтрийг 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нээсэн дэвтэр байна. Тухайн дэвтэрт боловсон хүчний гарын үсэг байхгүй байсан. Тамга дарагдсан боловч тухайн тамга нь тухайн үеийн тамга мөн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн үеийн тамга нь сүлдтэй тамга байгаа. Бүх сургуулийн тамга нь адилхан гэж үзэж байна. Аймгийн Архивын газраас 1984 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл А сумын ахлах сургуулийн захирлын нийт 14 тушаал байсан. Хүсэлт гаргагчийн А сумын хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл угаагчаар ажиллаж байсан гэх тушаал хүсэлт гаргагчийн нэр дээр гараагүй. Хавтаст хэрэгт авагдсан 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тушаал гарч цэвэрлэгчээр Х өвчтэй байсан хугацаанд оронд нь М ийг томилж, П ийг томилсон гэх хүсэлт гаргагчид хамааралгүй нотлох баримт гарч ирсэн. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А сумын 8 жилийн сургуулиас 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нээж олгосон №113218 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/-тай хамт, 2014.09.02-ны өдөр Б аймгийн Н хэлтсээс олгосон НДД№А0915740 дугаартай Н дэвтэр, №00 дугаар Баталгаажилтын хуудас зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025.03.25-ны өдөр гаргасан Е , А , Ж нарын төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчаас 2025.05.07-ны өдөр өмгөөлөгч С олгосон итгэмжлэл, В , Г нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2025.06.10-ны өдөр хүсэлтийн шаардлага багасгасан тухай, 2025.06.13-ны өдрийн хоёр удаа хүсэлтийн шаардлага тодруулсан тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Н газрыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр татан оролцуулахад тус газрын даргын 2025.06.02-ны өдрийн 484 дүгээр албан бичгээр тус газрын Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 661, 662, 663 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/578 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч болон түүний 1985-1993 оны хооронд төрсөн хүүхдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 217 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн А сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992.02.18-ны өдрийн 09 дүгээр цалингүй чөлөө олгох тухай тушаал, А сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990.05.31-ний өдрийн болзол дүгнэж шагнал явуулах тухай 40 дүгээр тушаал, түүний хавсралт, мөн архивын даргын 2025.05.14-ний өдрийн 48 дугаар албан бичиг, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн архивын тасагт үзлэг хийсэн тэмдэглэл, А сумын ахлах сургуулийн захирлын 1985 оны тушаалын нүүр хэсэг болон товьёг, 1985.05.15-ны өдрийн №48 дүгээр тушаал, 1990-1992 он дуустал хугацааны тушаалуудын нүүр хэсэг, тус сургуулийн захирлын 1992.06.05-ны өдрийн 29, 1992 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалуудын хуулбар, тус шүүхийн 2025 он 6 дугаар сарын 13-ны өдрийн 732 дүгээр албан бичгийн дагуу Б аймгийн ЗДТГ архивын тасгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 238 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтууд бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсэг болох түүний Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал угаагчаар, тус сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал халуун усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... хүсэлт гаргагч Г нь хувь тэнцүүлсэн журмаар өндөр настны тэтгэвэрт 57 насанд гарах ёстой. Одоогоор 8 жил 9 сар ажилласан жил байгаа. Тэтгэвэр тогтоолгох ажилласан жил 22 жил байх ёстой байтал ажилласан жил нь хүрэхгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлтээ гаргасан. Иймд түүний Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал угаагчаар, тус сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус үйлчилгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна гэж тодорхойлжээ.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж гийн хариу тайлбар татгалзал: Үүнд: ...хүсэлт гаргагчийн 1991 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтад эхийн мэдээлэлд ажилгүй гэж тэмдэглэгдсэн байна. Архиваас хүсэлт гаргагч Г тай холбоотой баримт гараагүй. Түүний хөдөлмөрийн дэвтрийг 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нээсэн боловч тухайн дэвтэрт боловсон хүчний гарын үсэг байхгүй байна. Тамга дарагдсан боловч тухайн тамга нь тухайн үеийн тамга мөн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн үеийн тамга нь сүлдтэй тамга байх ёстой гэж маргажээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Хүсэлт гаргагч Г д ажил олгогч болох Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбараас олгосон Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй, түүнд тус сумын 8 жилийн дунд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт нь Хүний их эмчийн салбарт хөдөлмөр эрхэлсэн талаарх бичилт хийгдээгүй, тус аймгийн ЗДТГазрын архивд хүний их эмчийн салбарын даргын тушаал болон цалин хөлсний баримтыг шилжүүлээгүй тус тус байхгүй байгаа боловч хэрэгт авагдсан тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/578 дугаар албан бичгээр ирүүлсэн Г гийн 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөтөлсөн ХААТР-1 дүгээр маягтын нийгмийн бүлэг ажилчин, хөдөлмөр эрхэлсэн байдал буюу ажилладаг байгууллага гэдэг дээр А сумын Хүний их эмчийн салбар, ажилд орсон 1985 он, эрхэлдэг ажил угаагч гэж бичигдсэн болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд тэрээр Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд ажилд орохоос өмнө тус сумын Хүний их эмчийн салбарт хөдөлмөр эрхэлж ажиллаж байсан байна гэж дүгнэлээ.

8.2 Мөн ажил олгогч болох Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуулиас 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нээж хүсэлт гаргагчид олгосон №113218 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Билшан, нэр Гүлбади, 1968 онд төрсөн, бага боловсролтой гэж, Хөдөлмөрийн дэвтэр олгосон А сумын 8 жил сургууль гэж бичиж мөн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд тус сургуулийн захирлын 1985.09.03-ны өдрийн 4 тоот тушаалаар мөн өдрөөс түр хугацаагаар сургуулийн халуун усны үйлчлэгчээр томилсон тухай бичилт хийгдэж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан бичилтийг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамаарА нотлох баримтаар үнэлэв.

Учир нь, тус аймгийн архивын тасагт Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуулийн даргын 1984.09.15-1985.07.01-ний хүртэлх тушаалууд хадгалагдсан байх бөгөөд 1985 оны 9 дүгээр сарын тушаал байхгүй, хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэр дэх түүнийг анх тус сургуульд ажилд томилсон тухай бичилтэд дарагдсан тамга нь тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй А сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын даргын 1984-1985 оны тушаалуудад дарагдсан тамгатай тохирч байгаа нь тус шүүхээс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус сургуулийн захирлын тушаалуудад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон тул хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэр дэх тухайн бичилтийг мөн тухайн цаг хугацаанаас хойш хугацаанд төрсөн түүний хүүхдийн ХААТР маягтуудад нийгмийн бүлэг ажилчин гэж бичигдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамаарА нотлох баримтаар шүүхээс үнэлсэн болно.

8.3 Хүсэлт гаргагчийг ажил олгогчийн 1985.09.03-ны өдрийн 4 тоот тушаалаар А сумын 8 жилийн дунд сургуулийн халуун усны үйлчлэгчээр түр хугацаагаар томилсон ба уг хугацаанаас хойш ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архивын тасагт хадгалагдаж буй сургуулийн захирлын 1985-1986 онуудын тушаалуудаас гарахгүй байгаа тул жирэмсэн хүний амралтын хугацаа нь хуульд зааснаар 4 сарын хугацаагаар ажил олгогчийн эрхийн актаар ажиллах эрхтэй байгаа тул шүүхээс тухайн он дуустал хугацаандаа ажилласан байна гэж дүгнэлээ.

9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал угаагчаар, тус сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал халуун усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

10.Харин хүсэлт гаргагчийн Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11.Хэдийгээр тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/578 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн Г гийн 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүүхдийн ХААТР-11 дүгээр маягтад эхийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр ажилчин гэж бичигдсэн байх боловч ажилладаг байгууллага гэдэг дээр байгууллагын нэр байхгүй гэрт гэж бичигдсэнээр тэрээр нийгмийн бүлэг ажилчин ч гэсэн тухайн ондоо хөдөлмөр эрхлээгүй гэртэй байсан гэж үзнэ.

12.Мөн тус аймгийн архивын тасагт Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуулийн 1991-1992 оны материал байхад хүсэлт гаргагчид холбогдох ямар нэгэн баримт гаргаагүй ба энэ нь тус шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г гийн Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн уг шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Хүсэлт гаргагч Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбар болон тус сумын 8 жилийн дунд сургуульд угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтаар Г гийн Б аймгийн А сумын Хүний их эмчийн салбарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал угаагчаар, тус сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал халуу усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ