2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/00262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 17 191/ШШ2025/00262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Д-ийн хүсэлттэй,

Бие даасан шаардлага гаргаагүй уравдагч этгээд: Д.Н

Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2009 онд *******тай танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Д.Саруул, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бага охин Д.Солонго нар төрсөн. Бага охин Д.Солонго маань 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Ингээд нөхөр Л.Дэлгэрсайханы хамт амьдарч байсан боловч хоорондын таарамжгүй байдлын улмаас 2016 оны 11 сараас тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш 4-5 сарын дараа охиноо аав Л.Дэлгэрсайхан, эмээ ******* 2-ын асрамжинд аваачиж өгсөн бөгөөд охин маань 2 жилийн дараа сургуульд орсон. 5 дугаар ангид орох жилийн зуныхаа амралтаар охин маань надтай байсан бөгөөд буцаагаад аав, эмээд нь хүргэж өгөх гэтэл охин маань тантай хамт байна гэсэн. Тэгэхээр нь охиныгоо өөрийнхөө асрамжинд байлгах болсон. Ингээд охиныхоо хамт сургууль дээр нь очиж уулзаад сургуулийг нь сольсон.

Тэр үед охин маань эмээ, аав хоёроосоо эмээсэн юм уу мэдэхгүй, тэдэнд битгий хэлээч гээд байсан бөгөөд аавд нь охиноо би өөр дээрээ авлаа гэдгийг хэлэхэд анх авахдаа хэлээд авахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийнхээ гуйснаар хэлээгүй боловч сарын дараа хэлсэн нь миний буруу болсон.

Үүнээс хойш удалгүй охины аав ******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэнэт нас барсан.

Бид хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан учир 2 охиноо би өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээг авсан юм. Аав нь нас барсан учир тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор харьяа Дүүргийн халамжийн хэлтэст хандахад охины эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн хариу өгсөн.

Иймд 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Диймаагийн Саруулын төрсөн эцэг нь ******* болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******гийн ярьж байгаа нь үнэн, тэрээр миний хүү ******* /ЙГ90100419/-тай хамтран амьдарч байсан, гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2 охин төрүүлсэн, бага охин нь нас барсан. Охин Д.Саруулын төрсөн эцэг нь Л.Дэлгэрсайхан мөн гэдэгт маргах зүйлгүй. Энэ хүмүүс хоорондоо таарамжгүй болоод тусдаа амьдрах болсон. Тэгээд салсан шалтгааныг өөрийнхөө хүүгээс асуухад *******г ажлаасаа оройтож ирэх болсон гэхэд нь ажилтай хүн, ажлаа хийхгүй яахав гээд хүүгээ зэмлэж, бэрийгээ өмөөрдөг байсан. Гэтэл ******* өөр хүнтэй холбоотой болоод тэр хүнийгээ дагаад охин Д.Саруулыг орхиод, гэрийнхээ эд зүйлийг аваад явсан байсан. Тэгээд охиныг маань удалгүй бидэнд авчирч өгсөн, охин маань 4 настай байхаас 5 дугаар анги хүртлээ аавынхаа болон миний асрамжинд өсч торнисон.

Охиныхоо овгийг солиулах гэхэд ******* зөвшөөрсөнгүй гээд хүү маань өөрийнхөө хүүхдийг овоглох эрхгүй болчихлоо гэж сэтгэл санаагаар маш их унаж, үүндээ гутарч, архи уудаг болсон. Хүү маань 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэнэт нас барсан.

******* нь охин Д.Саруулыг маань 5 дугаар ангид байхад бидэнд хэлэхгүйгээр авч явчихсан байсан бөгөөд энэ нь миний хүү болон надад маш хүнд хэцүү туссан. Хүний амьдрал хэцүү байсан л байх сална гэдгээ хэлсэн бол өөр хэрэг байсан. Охиндоо эцгийнх нь өгөх ёстой зүйлийг нь бидний зүгээс өгөх бөгөөд бидэнтэй уулзуулж байхыг хүсч байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Саруулын төрсний гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, *******гаас 2024.08.26-ны өдөр А.Адъяасүрэнд олгосон итгэмжлэл, /хх 1-9,20/

3б. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: *******н иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, /хх 24, 31/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Д.Саруулын эцэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэхүү шаардлагынхаа үндэслэлийг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарласан.

 

2.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/18212 дугаар захирамжаар *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. /хх 14-15/

 

3.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 2009 оноос 2016 оны 11 сар хүртэлх хугацаанд *******тай гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарсан, тэдний дундаас 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Диймаагийн Саруул төрсөн, түүнийг эх *******гаар овоглон төрсний гэрчилгээ олгосон, охин Д.Саруулын эцэг ******* мөн гэдэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* маргаагүй, шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах шаардлагагүй, тэрээр өөрийн хүү *******г 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан гэж тайлбарласан болно.

6. Иймд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаас үзэхэд 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Онги хайлан овогт Диймаагийн Саруулын эцэг ******* /ЙГ90100419/ болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-т заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Онги хайлан овогт Диймаагийн Саруул /регистрийн дугаар *******/-ийн эцэг ******* /ЙГ90100419/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ