| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/03630/И |
| Дугаар | 191/ШШ2025/00097 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/00097
2025 01 13 191/ШШ2025/00097
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Т-т холбогдох,
Сургалтын төлбөрт 8,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Гансүх овогтой ******* миний бие нь 2003 онд Наранцэцэг овогтой *******тай гэр бүл болсон. Бид гэр бүл болон амьдрах хугацаанд 2003 оны 07 дугаар сарын 14-нд хүү *******, 2024 оны 08 дугаар сарын 10-нд охин ******* төрсөн. Бид 2015 онд гэрлэлтээ цуцлуулсан. Хүү, охин хоёр маань миний асрамжид байдаг. Охин ******* Гурван тамир сургуулийн 4 дүгээр ангид суралцдаг. Тус сургуулийн 3 дугаар анги болон 4 дүгээр ангид суралцахад нийт 17,900,000 төгрөг төлсөн. Эцэг эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлнэ, адил үүрэг хүлээн гэж заасны дагуу эцэг Н.*******аас нийт сургалтын төлбөрийн 50 хувь болох 8,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Н.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Г.*******, нөгөө талаас хариуцагч Н.******* нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг уншиж ойлгон харилцан тохиролцож эвлэрэв.
1. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 8,950,000 төгрөгийг төлнө.
2.Талууд сайн дурын үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байгаа бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
3.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан ба давж заалдах шатны шүүх, хяналтын журмаар шийдвэрлүүлэх гомдол, нэхэмжлэл гаргахгүй.
4. Нэхэмжлэгч Г.******* нь хүүхдийн сургалтын төлбөр төлөхийг дахиж хариуцагчаас шаардах эрхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан, сургалтын төлбөрт 8,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******ийн, сургалтын төлбөрт 8,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 8,950,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 158,150 төгрөгийн тал хувь болох 79,075 төгрөгийг хариуцагч Н.*******аас, тал хувь болох 79,075 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,150 төгрөгөөс үлдэх 79,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******ийн, сургалтын төлбөрт 8,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 79,075 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 79,075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,150 төгрөгөөс үлдэх 79,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ