2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01532

 

 

 

 

 

 

 

2025 02 14 191/ШШ2025/01406

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

Нэхэмжлэгч: Х ХК /регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б.А /регистрийн дугаар /-т холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,704,519.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Зээлдэгч ******* нь *******-ийн БГ хүчит шонхор тооцооны төвтэй 2028 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр №ЗГ20180122-1 тоот зээлийн гэрээ болон №БГ20180122-1 тоот барьцааны гэрээ байгуулан 9,400,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалуулан зээлсэн.

Зээлдэгч ******* нь *******-ийн БГ хүчит шонхор тооцооны төвтэй 2028 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр №ЗГ/201801042503 тоот зээлийн гэрээ болон №БГХ201801042503 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 8,700,413.68 төгрөг дээр 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалуулан зээлсэн. Нийт 10,700,413.68 төгрөг,

Зээлдэгч ******* нь *******-ийн БГ хүчит шонхор тооцооны төвтэй 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ-20180604-0201 тоот зээлийн гэрээ болон №БГ-20180604-0201 тоот барьцааны гэрээ байгуулсан өмнөх зээлийн үлдэгдэл болох 10,379,554.25 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалуулан зээлсэн. Нийт 11,379,554.25 төгрөг,

Зээлдэгч ******* нь *******-ийн БГ хүчит шонхор тооцооны төвтэй 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ-20181002-0201 тоот зээлийн гэрээ болон №БГ-20181002-0201 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 10,679,823.22 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалуулан зээлсэн. Нийт 15,679,823.22 төгрөг

Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,075,181.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,096,619.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 647.5 төгрөрг, нийт 7,172,447.9 төгрөг төлсөн.

Мөн зээлдэгч ******* нь *******-ийн БГ хүчит шонхор тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/201944432276 тоот зээлийн гэрээ болон №БГХ201944432276 тоот барьцааны гэрээ байгуулан 2,200,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцааны гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалуулан зээлсэн.

Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 74,811 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,189 төгрөг, нийт 90,000 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн,

1.Хариуцагчид холбогдуулан №ЗГ20180122-1 тоот, №ЗГ/201801042503 тоот, №ЗГ-20180604-0201 тоот, №ЗГ-20181002-0201 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар

А.Үндсэн зээл үлдэгдэл 13,324,818.75 төгрөг,

Б.Зээлийн хүүгийн төлбөрт 11,803,918.02 төгрөг,

В.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,250,619.97 төгрөг, нийт 26,379,356.74 төгрөгийг гаргуулах,

2.Хариуцагчид холбогдуулан №ЗГ/201944432276 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар

А.Үндсэн зээлийн үлдэгдэл 2,125,189,04 төгрөг,

Б.Зээлийн хүүгийн төлбөрт 1,929,927.85 төгрөг,

В.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 203,046,07 төгрөг, нийт 4,258,162.96 төгрөгийг гаргуулах,

3.Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлыг 67,000 төгрөг, бүгд 30,704,519.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 

  *******-ийн нэхэмжлэлтэй Хардал бэйс овогт ******* /РД:*******/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,637,519.7 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 67,000 төгрөг, нийт 30,704,519.7 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд:

1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,704,519.7 төгрөг гаргуулах шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 2026 оны 02 дугаар сарыг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

2025.03.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.04.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.05.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.06.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.07.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.08.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.09.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.10.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.11.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2025.12.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2026.01.25-ны өдөр 2,500,000 төгрөг

2026.02.25-ны өдөр 3,204,519.7 төгрөгийг төлөх,

2. Хариуцагч ******* нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Иймд хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаруулсан журмаар шийдвэрлэхээр тохиролцов гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч *******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 30,704,519.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 30,704,519.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2025.03.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,500,000 төгрөг 2026.02.25-ны өдөр 3,204,519.7 төгрөг тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 30,704,519.7 төгрөг төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 311,472.60 төгрөгийн тал хувь болох 155,736.30 төгрөгийг хариуцагч *******аас, тал хувь болох 155,736.30 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "Хаан банк" ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,472.60 төгрөгөөс үлдэх 155,736.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 30,704,519.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2025.03.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,500,000 төгрөг 2026.02.25-ны өдөр 3,204,519.7 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 155,736.30 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 155,736.30 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,472.60 төгрөгөөс үлдэх 155,736.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 




ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ