2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01530

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 191/ШШ2025/01530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Г /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт *******, ******* регистрийн дугаартай Ялах овогт нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Ш.******* миний бие 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* болон*******д нэг сарын хугацаатай нийт 8,500,000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг би өөрийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2617012597 тоот данс болон Голомт банк ХК-ийн 1165102625 тоот данснаас *******ын хамаатан П.Лхагвасүрэнгийн Хаан банк ХК-ийн 5450353207 тоот дансаар шилжүүлж байсан.

******* нь хамгийн сүүлд Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж 21 дүгээр байр 24 тоот,

А. нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 30 дугаар байр, 21 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч *******,******* нар нь /нэхэмжлэлд дурдсан *******ын 8807-2323 дугаар холбогдохгүй тухайн хаягт бүртгэлгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагч *******,******* нар нь одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч *******,******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Ш.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ш.*******ийн Голомт банк ХК-ийн болон Худалдаа Хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2023/09894 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /1-8/,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт *******, ******* регистрийн дугаартай Ялах овогт нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-13-14/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт *******, ******* регистрийн дугаартай Ялах овогт нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг,  зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх-4/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, Голомт банк ХК-ийн болон Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулгаас үзэхэд ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт *******, ******* регистрийн дугаартай Ялах овогт нар хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 5-6/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж 21 дүгээр байр, 24 тоот хаягт бүртгэлтэй бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2023/09894 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар /хх 7-8, 20-21/,

Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Ялах овогт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 4 дүгээр байр 5 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 25-26/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд УД92060531 регистрийн дугаартай ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт *******, ******* регистрийн дугаартай Ялах овогт нарын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул тэдгээрийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт *******, ******* регистрийн дугаартай Ялах овогт нарыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ЗЮ79100172 регистрийн дугаартай Боржигон овогт *******, ******* регистрийн дугаартай Ялах овогт нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ