2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01406

 

 

 

 

 

 

 

2025 02 14 191/ШШ2025/01406

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: С.К ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.К ХХК /регистрийн дугаар/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33,492,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, St apartment хотхоны 1 дүгээр ээлжийн А-В-С блокны 12 давхар үйлчилгээтэй, нэгдсэн гражтай орон сууцны барилгын зоорийн давхарын авто зогсоол, агуулахын талбайн хөрсний ус нэвчилтийг зогсоохоор 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Барилгын хөрсны ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ-г хариуцагчтай байгуулсан.

Тухайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 47,846,500 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т зааснаар хариуцагч Голдэн касари ХХК-ийн захирал П.Алтанбосгын Хаан банкны 5070067896 тоот дансанд нэхэмжлэхийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 33,492,550 төгрөгийг шилжүүлсэн.

Гэрээний дагуу харилцан тохиролцож хариуцагч тал 3 жилийн баталгаа өгч, баталгаат хугацаанд хөрсний ус гарч ирвэл материал болон ажлын хөлсийг 100% хариуцан хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэрээнд заагдсан ажил 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч Голден Касари ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд дээрх ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулаад байсан тул манай компаний зүгээс гэрээг цуцалж Өлзийт энх цэрэн ХХК-тай гэрээ байгуулж дээрх ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

Тиймээс хариуцагч Голдэн касари ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Барилгын хөрсны ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан 33,492,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Тус шүүхээр хянан шийдвэрлэж буй *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Голдэн кассари ХХК-д холбогдох 33,492,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 20 хувь буюу 6,700,000 төгрөгөөс таталзаж, үлдэгдэл 26,792,550 төгрөгийг хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33,492,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 33,492,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 6,700,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 26,792,550 төгрөг болгосныг хариуцагч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 26,792,550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 291,913 төгрөгийн тал хувь болох 145,956 төгрөгийг хариуцагч *******-иас, тал хувь болох 145,956 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,412 төгрөгөөс үлдэх 179,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *******-иас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ч.Ганхүүд 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд, хариуцагч *******-иас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ц.Цогтсайханд 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33,492,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 6,700,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 26,792,550 төгрөг болгосныг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 26,792,550 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 145,956 төгрөг, улсын төсвийн орлогоос 145,956 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,412 төгрөгөөс үлдэх 179,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ