2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 14 191/ШШ2025/01403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.О /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь гэрээний үүрэг шаардахаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нъ буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хариуцагч Хатанцамхаг ХХК болон тус компанийн захирал ******* нараас гэрээний төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгийг гаргуулахаар 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэж Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №181/Ш32024/22252 тоот шүүгчийн захирамж гарсан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүний эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж болно 155 дугаар зүйлийн 155.1 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно 155.2 Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

Иймд Хатанцамхаг ХХК /РД:*******/-ийг болон гүйцэтгэх захирал Монгол овогт Цэрэндоржийн Тулга /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулж оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Э.Төгөлдөр, ******* нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/22252 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх 1-6/      

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай Монгол овогт Цэрэндоржийн Тулга нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 11-14/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг,  захиалгын гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь тус дүүрэгт оршин суудаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 4/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан, Сүхбаатар шүүхийн шүүгчийн 2024.11.14-ний өдрийн 102/ШЗ2024/22252 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар ******* регистрийн дугаартай *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай Монгол овогт Цэрэндоржийн Тулга нар хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 5,7-10/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 123 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй /тус хороонд байдаггүй/ болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/22252 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай Монгол овогт Цэрэндоржийн Тулга нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан  Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, үйлдвэр туул гол гудамж 29 дүгээр байр 218 тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн ажилтны тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 11-14/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай ******* нарын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай Монгол овогт Цэрэндоржийн Тулга нарыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай Монгол овогт Цэрэндоржийн Тулга нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.




          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ