Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

 

Л.Л*******ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О*******, Ж.А*******

Шүүгдэгч Л.Л*******,

Хохирогч Т.Х******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нарыг оролцуулан

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж хийсэн 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Л*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Л*******ид холбогдох эрүүгийн 15000000075 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Л*******ын Л*******.

Л.Л******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Б******* аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Т*******гийн Х******* -ийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/ дугаартай тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэж улмаар Т.Х*******эд олгогдсон 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл 40 хувийн цалингаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Х*******ийн Төрийн банк дахь 12 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 52 дугаарын дансанд 134,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн бага ангийн багш С.Лхагважавын Хаан банк дахь 52 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 52 дугаарын дансанд 130,000 төгрөгийг буюу нийт 264,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л*******ын Л*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ид оногдуулсан 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Л*******ид сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Л.Л******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Л*******ид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О******* нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Л*******ийг анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Хохирогч болон шүүгдэгч нарын хооронд хэлцэл үүсэж, иргэний эрх зүйн харилцаа үүссэн нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэргийн объектив талын дараах шинжийг Л.Л*******ийн үйлдэл хангахгүй байна.

Энэхүү гэмт хэрэг нь гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг. Гэтэл үйлдэл албаны бүрэн эрхэд хамаарахгүй Т.Х*******, Л.Л******* нарын ажил үүргийн хуваарилалт, тэдгээрийн хоорондын харилцаа байдаг. Хэрвээ Л.Л******* нь Б******* аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын байдлаа ашиглан сургуульд хохирол учруулсан тохиолдолд энэ гэмт хэргийн субьектын шаардлагыг хангах юм.

Мөн шийтгэх тогтоол дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчингүй болсон баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож гаргаж ирсэн. Хавтаст хэрэгт авагдсан байдлаар Нг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, хохирогчоор тогтоосон тогтоол  түүний өгсөн мэдүүлгийг прокурорын тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэг буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа баримтан дээр Нгийн 55-56 дахь талд авагдсан прокурорын тогтоолоор хүчингүй болгосон мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байна гэж үзэж байгаа. Энэ нь яллах дүгнэлтэд дурдагдаагүй мэдүүлэг, нотлох баримтууд байдаг. Нг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг дээр хохирогчоор тогтоосныг хяналтын прокурор хүчингүй болгож хохирогчоор Т.Х*******ийг тогтоосон. Яллах дүгнэлтийн хүрээнд шүүх шийдвэрлэх ёстой. Шийтгэх тогтоолын 8 дугаар талд дүгнэхдээ цалин хөлсийг Х*******ийн хууль ёсны цалин хөлс гэх боломжгүй тул хохирогчоор тогтоосныг хүлээж авах боломжгүй. Х*******эд 6,000 төгрөг олгох прокурорын саналыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ гэсэн байдаг. Анхан шатны шүүх хэрэг дээр хэн нь хохирогч юм бэ? гэдгийг тогтоох ёстой. Энэ бол анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. Яллах дүгнэлт дээр Х*******ийг хохирогч болгож оруулж ирсэн байтал түүнийг хохирогч биш гэж үзэж байгаа бол хэн хохирогч вэ гэдгийг анхан шатны шүүх гаргаж ирэх ёстой. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүчингүй болгосон шийдвэрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна

Иймд Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгсэхгшй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.Л******* нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан байх тул 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20/ШЦТ/135 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, миний эрх ашгийг хамгаалж өгнө үү.

Л.Л******* намайг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан дараах байдлаар ял хүлээлгэлээ. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Гэтэл миний биеийг нийтийн албанд 2 жил ажиллахгүйгээс гадна 5,500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “...өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” гэсэн зүйлчлэлээр зүйлчлэгджээ. Гэтэл би өөртөө ямар давуу байдал бий болгож амьдрал ахуйдаа хэрэглэж эсхүл хамаатан садандаа шилжүүлэн өгчихсөн ямар ч үйл баримт тогтоогоогүй байж ийнхүү ял хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 6000 төгрөг миний дансаар орж ирсэн байгааг би мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч цагдаагийн албаны үйл ажиллагаанд огтхон ч саад учруулалгүйгээр хурдан шуурхай үнэн зөв гаргаж өгч албаны үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсэн. Ийнхүү миний бие шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд өөрийн үнэн зөвийг буруу үйлдэл хийж үнэхээр хүнээс мөнгө авч завшъя гэсэн санаагүйгээ илэрхийлж оролцсон. Түүний баталгаа бол үнэхээр дансаар ийм мөнгө ороод ирсэн байгаа юм чинь хохиролгүй болгоё гээд Б******* аймгийн Болосрол шинжпэх ухааны газрын Төрийн сан дахь 1000 дугаар дансанд уг 6000 төгрөгийг хийж учруулсан гэх хохирлыг барагдуулсан.

Шүүгч хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь үнэн зөв бүрэн шинжлэн судалж дүгнэлт хийсэн бол хохирогчоор тогтоогдсон Т.Х*******ийг шүүхийн шийдвэртээ хохирогч биш болгон өөрөө дүгнэлт хийхдээ мөн Т.Х******* мэдүүлэгтээ тэр 130,000 төгрөгийг яагаад шилжүүлсэн болохоо санахгүй байна гэх үед тэдгээрт соргог бүх талаас нь дүгнэлт хийж анхаарч үзэх ёстой байсан. Ингэж үзсэн бол магадгүй цагаатгах шийдвэрийг гаргах боломжтой байсан. Учир нь энэ мэдүүлгээр миний бие албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж би үзэж байсан боловч хэт нэг талыг барьж хохирогч биш хүний миний дансанд хүнээр болон өөрөө хийсэн 6000 төгрөгт үндэслэн надад 2 төрлийн ялыг оноосон.

Би 6000 төгрөгийг авч хувьдаа ашиг олж хэрэглэсэн зүйл огт байхгүй. Анхан шатны шүүхийн шатанд ч энэ талаар нотлогдоогүй. Энэ олон жилийн хугацаанд надад сургуулийн төсөв хөрөнгөөс идэх хувьдаа завших санаа бодол үйлдэл огтхон ч байгаагүй.

Хүний данс руу санаатайгаар өөрөө болон хүнээр дамжуулан мөнгө хийж түүнийгээ нотлох баримт болгож өнөөдөр ийм байдалд хүргэж байгаа хүний санаатай үйл ажиллагааны улмаас миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь маш ноцтойгоор зөрчигдлөө. Үүнийг яагаад хуулийн хүрээнд хянаж, хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргасангүйг гайхаж байх тул ийнхүү давж заалдах гомдол гаргалаа.

...Тус шийдвэрт “...Х*******ээс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, С.Лхагважавын дансаар дамжуулан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн дансаар нийт 6,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь нотлогдсон байх тул ...” гэжээ. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь миний дансыг мэдсээр байж 2 дахь удаагийн шилжүүлгээ хүнээр дамжуулдаг нь ямар учиртай юм бэ? Би нэхэж авч байсан юм бол над руу шууд шилжүүлээгүй учрыг яагаад бодож үзэж үүнд дүгнэлт хийлгүй дансандаа 6000 төгрөг авч эрх мэдлээ урвуулан ашигласан гэж шууд хууль зүйн дүгнэлт хийж байгаагаас харахад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж намайг ажилгүй, нэр нүүргүй хүн болгож хувиргалаа.

Дээрх 2 удаа мөнгө шилжүүлэн авсан гэх үйл баримт 2020 оны 10 болон 11 дүгээр саруудад болсон бол 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сургуульд 3 боодол хулдаас авахад 1,875,000 төгрөг болсон ба 1,100,000 төгрөгийг сургуулиас гаргаж үлдэгдэл 775,000 төгрөгийг хувиасаа гаргаж байсан. Энэ мөнгөд миний дансанд Х*******ээс орсон гэх 6000 төгрөг орсон байгааг харгалзаж үзсэнгүй.

Миний бие Х*******эд ямар ч бодит хохирол учруулаагүй болох нь Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болохыг энд дурдах нь зүйтэй.

Тус шийдвэрт “...энэ цалин хөлсийг Т.Х*******ийн хууль ёсны цалин хөлс гэж үзэх боломжгүй тул хохирогчоор тогтоогдсон Т.Х*******эд тус 6000 төгрөгийг олгуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ” гэснээр тус хэргийн хохирогч гэж тодорхойлогдож явсан Т.Х*******эд ямар нэг бодит хохирол учраагүй болох нь нотлогдсон юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ: 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь 2015 оны хуульд заасан зүйл заалтын ялын хэмжээн дээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн "22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх заалтыг нэмж хоёр өөр онд батлагдсан хуулийг хамтатган хэрэглэсэн гэж ойлгогдохоор байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангиийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалтыг баримтлан Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20/ШЦТ/135 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л*******ийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдал олгосон, гэм буруутайд тооцоод энэ гэмт хэргийн хохирогч нь Х******* биш юм, Б******* аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар юм гэдэг байдлаар шийдвэрлэсэн байна. Гэтэл Л*******ид үүрүүлээд байгаа энэ гэмт хэргийг эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэртэй салгаж дүгнээд байна. Яагаад гэхээр Л*******ийн Х*******ийг дунд ангийн менежерээр томилоод байгаа шийдвэр нь Л******* албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад байгаа юм уу, эсвэл энэ хүнийг томилсныхоо дараа тэр нэмэгдлийг аваад байгаа нь албан тушаалын байдлаа урвуулж байгаа юм уу гэдэг энэ ойлголтыг ерөөсөө ялгаагүй. Одоо Х*******ийг дунд ангийн менежерээр томилоод байгааг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд байвал энэ нь Л*******ийн хувьд энэ гэмт хэргийн шинж бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ илт хэтрүүлсэн үйлдлийг ойлгодог. Объектив талын шинж гэдэг. Тухайн үед Х*******ийг бага ангийн менежер байсан учраас менежерийн ажил үүргийн хувьд багш нарыг дүгнэдэг учраас багш нарыг энэ албан тушаалд тавих боломжгүй байсан. Л******* өөрөө захирал учраас энэ албан тушаалыг хавсрах боломжгүй байсан учраас хууль ёсны шийдвэрийн дагуу Х*******ийг томилсон байдаг. Тэгэхээр Х*******ийг томилсон энэ үйлдэл нь өөрөө энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа юм. Мөн энэ гэмт хэргийн субъектив талын шинж нь эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа үйлдэл нь санаатай байхыг ойлгуулсан. Гэтэл Х*******ийг томилоод байгаа энэ шийдвэрээ анхнаасаа тамга дарж гарын үсэг зурж гаргахдаа энэ хүнтэй өрсөлдөж байгаа хүн байсан бол Х*******эд давуу байдал олгосон гэж гаргаж ирнэ. Дахиад түүний энэ хүнийг би томилж байгаа шүү. Энийг гарсны дараа би нэмэгдэл цалинг нь хуваана ч юм уу тийм агуулгаар Х*******ийг анхнаасаа томилоод энэ захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь зөв байна. Энд гаргаж байгаа шийдвэр нь хууль эрх зүйн тал дээр гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа. Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэр дээр ялгаж  өгөөгүй. Х******* болон Л******* хоёрын хоорондын харилцаа байна. Шийдвэр гарсны дараагаар хоорондоо мөнгө шилжүүлсэн үйлдэл байгаа. О******* өмгөөлөгч мөн тайлбарлалаа. Энэ 50%-тай тэнцэхгүй мөнгө байна, энэ хохирлын мөнгө гэдэг нь тооцогдохгүй байна гэлээ. Гэтэл энэ нь Л******* гэдэг хүн өөрөө захирлынхаа хувьд тушаал гаргаад би чиний ажлыг мөн гүйцэтгэж байгаа учраас чи надад 50 хувийг өгөх ёстой шүү гэдэг байдлаар тушаал гаргаагүй. Х*******тэй харилцаж байгаа тэр харилцаа нь тэгш эрхийн харилцаа ямар нэгэн байдлаар албан үүргийн тэр харилцаагаа ашигласан үйлдэл байхгүй учраас Х*******ийн энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учраас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

Прокурор П.Шижиртуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч болоод шүүгдэгчийн зүгээс бол анхан шатны шүүхийн 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Гомдлын үндсэн агуулга нь албан тушаалын гэмт хэрэг биш гэжээ. Прокурорын хувьд дараах байдлаар хууль зүйн дүгнэлт, тайлбарыг давж заалдах шатны шүүхэд илэрхийлж байна. Шүүгдэгч Л*******ийг анхан шатны шүүх яллах дүгнэлтэд үндэслэж хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинжийг тодорхойлж гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л******* нь тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Х*******ийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн. Түүнд олгосон урамшууллаас тал хувийг шаардан авсан буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шинжийг багтааж байна гэж үзэж шийтгэх тогтоолын 7 дугаар хуудасны эхний 2 дахь нүүр хэсэгт шинжийг тодорхойлж дүгнэлт хийсэн. Нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтан хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэдэг. Уг хууль болоод эрх зүйн хэм хэмжээ, актын хүрээнд эрх нь хязгаарлагдаж байна. Боловсролын ерөнхий хуулийн 33.3 дугаар зүйлд захирал 7 чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заачихсан. Уг чиг үүрэгт шүүгдэгч Л*******ийн хувьд багш ажилд авах, халах, ур чадвар болоод урамшууллын нэмэгдэл олгох, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгох үндсэн чиг үүрэг байна. Харин тухайн ажилтан албан хаагч нь хийх ёстой ажлаа 100 хувь хийж гүйцэтгээгүйнх нь төлөө би үлдэгдлийг нь гүйцэтгэсэн  чи 70 хувийг нь би 30 хувийг нь гүйцэтгэлээ гэж мөнгө авах чиг үүрэг, эрх хэмжээ байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод ийм эрх хэмжээ, чиг үүрэг Л*******ид олгогдоогүй байна. Х******* бол ажлаа одоо 100% хийж гүйцэтгээгүй. Яагаад гэвэл бага ангийн сургалтын менежер учраас ахлах ангийн, сургалт, багш нарын хуваарь батлах, англи хэлний мэдлэг чадвар, шаардлага хангахуйц болоод энэ ажлаа бүрэн гүйцэтгэж чадахгүй байсан. Энэ 2-ын хоорондоо ярьсан аман гэрээт хэлцлийг түшиглэж хийгээгүй ажлынх нь үлдэгдлийг хийснийхээ мөнгийг авсан. Ийм учраас энэ нь иргэний эрх зүйн харилцаа гэдэг ийм утгагүй агуулгаар яриад байна. Иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шинжтэй, иргэд хооронд үүссэн ашигтай байдлаар итгэлцлээр үүсэж байгаа үр дагавартай холбоотой харилцаа. Анх энэ гэмт хэрэг үйлдэх, тушаал гаргах үе шатанд хэнийх нь субъектив санаа зорилго илүү давамгайлж байсан бэ гэдгийг бид нар бас харах ёстой. Өөрөөр хэлэх юм бол захирал Л*******ийн хувьд Х*******ийг бага ангийн сургалтын менежерийн ажил албыг хашиж байгааг мэдэж байна. Бага ангийн сургалтын менежер хүний хувьд ахлах ангийн сургалтын менежерийг давхар хийхэд ямар дутагдал байгаа гэдгийг удирдлагын хувьд мэдэж байсан. Тэгтэл энэ дээр нь Х******* гэдэг нөхрийн гүйцэтгэж чадахгүй байгаа дээр нь анх санаа зорилго нь үүссэн тушаал гаргаад Х******* одоо тодорхой хувиа хийнэ. Би Х*******эд тусалж хийж байгаагийнхаа төлөө тодорхой хэмжээний мөнгө авна гэдэг санаа зорилго өөрт нь үүссэн. Ийм нөхцөл байдлууд хэргээс харагддаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч биечлэн ирж оролцсон. Энэ үед хэлэхдээ ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалин хөлс миний данс руу орсон. Тэгээд 2 хоногийн дараа захирал хүүхэд маань мөнгө нэхээд байна. Чи мөнгө өг гэсэн. Би өгөх ёстой юм байна гээд л мөнгийг өгсөн гэсэн агуулгаар тайлбарлаж ярьдаг. 22.1-ийн гэмт хэргийн үндсэн шинжийн хувьд субъект бол нийтийн албан тушаалтан байх ёстой. Нийтийн албан тушаалтан гэдэгтэй хэн ч маргахгүй. С******* сумын Засаг даргын захирамжаар Л******* нь тус сургуулийн захирлаар томилогдсон. Энэ хүн бол удирдлага буюу нийтийн албан тушаалтанд хамрагдаж байгаа. Нийтийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалынхаа байдлыг урвуулан өөртөө эсхүл бусдад давуу байдал олгосон үндсэн шинжтэй. Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэргийн шинжийг тодорхойлсон. Энэ үйл баримт дээр шүүх шийтгэх тогтоолд гэмт хэргийн шинжийг тодорхойлсон тодорхой дүгнэлт хийсэн. Энэ үйл баримтад өөртөө давуу байдал олгосон гэдэг. Нийтийн албан тушаалтан болон эрх мэдэл бүхий албан тушаалтан өөртөө давуу байдал тогтоосон гэдэгт гэмт хэргийн шинжийг чухалчилж үзээд байгаа юм. Ажил хавсран гүйцэтгэх нь Х*******ийн хувьд хууль болоод журмаар хориотой байсан уу гэвэл үгүй байгаа юм. Хавсран гүйцэтгэж болно. Хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ хүн тэр хавсран гүйцэтгэснийхээ нэмэгдлийг нэгэнт тушаал гарчихсан юм чинь бүрэн хэмжээгээр л авах ёстой. Харин энэ хүнийг дутуу гүйцэтгэснийх нь тэр хариуцлага өөр. ...Хэрэгт цугларсан болон анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн, судлагдсан нотлох баримтын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 4-нд Х*******ийн данснаас, 11 сарын 20-нд Лхагважавын данснаас мөнгө гардаг. Энэ асуудал дээр л холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хэрэг шүүхэд шилжиж шүүх үүн дээр дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Тэгтэл одоо өмнөх зарлагыг, дансны хуулгыг авсангүй гэж байна. Хэрэгт хамааралтай нотлох баримтаа л тодруулна шүү дээ. Тэгвэл цагдаа, прокурорын шатанд шалгагдаж байхад би ийм зүйл шалгуулмаар байна. Ийм байна гээд нотлох баримтыг гарга гэж болно. Түүнийг цуглуулах, бэхжүүлэх бүрэн эрх мөрдөгчид байгаа учраас энэ хүсэлтийг нь магадлаад шалгах боломж байсан. Тэгтэл одоо хэрэгт хамааралгүй зүйлийг өөрсдөө гаргаж ирчихээд ач холбогдолгүйгээр Эрүүгийн хуулийн 22.1-т  заасан гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогдож байгаа юм гэж ярьж байгаа нь шүүхийн дүгнэлттэй нийцэхгүй байна. Хохирогчийг тогтоохтой холбоотой асуудал байгаа. Боловсрол соёл шинжлэх ухааны газрыг хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байсан. Яагаад өөрчилсөн вэ? гэхээр Х*******ийг ажил хавсран гүйцэтгүүлээд байгаа. Энэ нь зөв үү?, буруу юу? хавсран гүйцэтгэх гэдэг дээр миний хувьд дүгнэлт хийсэн. Бага ангийн багш, бага ангийн сургалтын менежерийн ажил хийж байгаа хүнд дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгэхэд хориглосон тушаал шийдвэр байхгүй. Дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж болно гээд тушаал шийдвэр гаргачихсан. Тэгэхээр энэ хүн тэр мөнгийг бүрэн авах ёстой. 264,000 төгрөгийг Л******* авах ёсгүй. Энэ агуулгаараа төсөвт хохирол учраагүй учраас Х*******эд хохирол учирсан. Боловсрол шинжлэх ухааны газар хохирогч биш юм байна гэж прокурорын хувьд дүгнэсэн байдаг. Шүүхээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны газарт 264,000 төгрөгийг өгөхөөр тодорхойлсон. Давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэхээр Х*******ийг анх мөрдөн шалгах ажиллагаанаас авахуулаад хохирогчоор тогтоосон. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцож мэдүүлэг өгсөн. Эрх бүхий албан тушаалтны хохирогчоор тогтоосон шийдвэр өөр байгаа учраас давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой. Энэ бол засагдах боломжтой гэж үзэж байна. Хохирлын асуудал яриад байгаа. Өнөөдөр нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад өөртөө давуу байдал тогтоосон байж болно. Гэхдээ энэ хэргийн тухайд зөвхөн Л*******ийг өөртөө давуу байдал тогтоосон байдлаар тодорхойлж ярьж байгаа. 22.1-т заасан гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг шаардахгүй 264,000 төгрөг, 100,000 төгрөг, 500,000 төгрөг гээд ерөөсөө хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Тэгэхээр Х*******ээс Л******* руу хувийн асуудал харилцааны улмаас орсон ч юм уу тэр 650,000 төгрөгийг уг хэрэг шалгаагүй, хамааралгүй юу болох нь тодорхойгүй юмны талаар яриад байх боломжгүй. Угаасаа хуульчид бид мэдэж байгаа. Ямар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх юугаар дүгнэсэн юм. Энэ шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байгаа юм уу, үгүй юм уу гэдэг дээр л бид нар дүгнэлт хийх ёстой. Хамааралгүй зүйлийг гаргаж ирж ярьж байгаа нь буруу байна. Л*******ийн данс руу орсон 130,000 төгрөг болгоныг хохирол гэж үзэж энэ хэрэгт хамааруулаагүй юм. Ерөөсөө л дансаар орсон 10 сарын 2, 11 сарын 4-ний Лхагважав, Х******* нарын дансаар орсон мөнгөн дүнгийн талаар л хэрэг шалгагдсан. Яллах дүгнэлтэд тус гэмт хэргийн шинжийг дараах байдлаар тодорхойлсон. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс Б******* аймгийн С******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах эрхтэй этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Т*******гийн Х*******ийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай тушаалаар 9 сарын 1-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл, үндсэн цалингийн 40%-ийг буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэж улмаар Х*******эд олгогдсон 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсний 40%-аас 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр, мөн 11 дүгээр сарын 02-ны өдөр нийт 264,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэдэг байдлаар тодорхойлсон. Тэгэхээр цалингийн карт, ажилчдад олгосон цалингийн баримт зэргээс үзэхэд хохирогч Х*******ийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 9 сард ажил хавсран гүйцэтгэснээ нэмэгдүүлэхэд 10 сард орсон байх жишээтэй. 10 сарынх нь 11 сард орсон байх жишээтэй. Цаг хугацааны хувьд ийм байдлаар оногдож байгаа. Энэ нь шүүгдэгч Л******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-д заасан гэмт хэргийг үйлдээгүй байна гэдгийг илэрхийлж байгаа зүйл бол биш. Хэдийд ямар байдлаар, хэний ямар тушаал шийдвэрээр томилогдсон юм. Хэдийд Х*******эд ажил хавсран гүйцэтгүүлэх нэмэгдэл тушаал ямар хувь хэмжээгээр гаргаад байгаа юм. Үүнийг хэрхэн яаж тусган олгож, буцааж авсан гэдэг. Ийм үйл баримтаар 22.1-д заасан гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж яллах дүгнэлтэд дурдагдсан. Одоо цаг хугацаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тодорхой харагдаж байгаа. Гэмт хэргийн хувьд санаатай байхыг шаарддаг. 22.1.1-д заасан гэмт хэрэг гэм буруугийн санаатай гэмт хэрэг. Л******* зохих хэмжээний мөнгийг авсан байна. Ийм учраас 22.1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхээс хохирогчтой холбоотой асуудал дээр прокурорын хувьд байр суурь ийм байгаа. Давж заалдах шатны шүүхээс энэ дээр бас дүгнэлт хийгээд шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзэж байна. Заавал хүчингүй болгохгүйгээр шийдвэрлэхэд бусдын эрхийг хязгаарласан ноцтой зүйл болохгүй гэсэн байр суурьтай байгаа учраас өөрчлөлт оруулах саналыг бол гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Л*******ид холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж хуульчилсан.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэн Л.Л*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн хууль зүйн дүгнэлт хийсэн шийтгэл тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал: Анхан шатны шүүх шүүгчдэгчийн гэм буруугийн талаар нотлох баримтыг үнэлэхдээ шүүхээр хэлэлцэгдээгүй, яллах дүгнэлтэнд байхгүй нотлох болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Нгийн мэдүүлэгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Дээрх мэдүүлэгийг 20 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 04 дугаартай Прокурорын тогтоол /2-р хх-ийн 44/-оор хүчингүй болгосон байна.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэжээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 264,000 төгрөгийг 20 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б******* аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын 1000 дугаартай дансанд тушаасан байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор зөвтгүүлж хохирогч Т.Х*******ийн Төрийн банк дахь 12 дугаарын данс руу шилжүүлүүлэх санал  гаргасан.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ хохирогчоор тогтоогдоогүй хуулийн этгээдийн дансанд хохирлын төлбөр гэх 264,000 төгрөг төлөгдсөн /2-р хх-ийн 74-р хуудас/, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж прокурорын яллах дүгнэлтээс хальж шийдсэн байна.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгчийг 264,000 төгрөгийн хохирол учруулсан гэж, шүүх 6,000 төгрөгийн хохирол учруулсан байдлаар яллах дүгнэлтээс өөрөөр бичихдээ ямар баримтад үндэслэсэн талаараа дурдаагүй, шүүгдэгч Л.Л*******ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 6,000 төгрөгийг өөртөө авч ашигласан гэм буруутай гэж үзсэн атал хохирогчид дээрх төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

4.Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.

 

5.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О*******, Ж.А******* нарын “Л.Л*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                          Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР