Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/шш2025/00721

 

 

 

 

 

 

2025 02 05

197/ШШ2025/00721

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,** дугаар хороо, ******* дүгээр гудамж, *** тоотод оршин суух, регистр ********, Б***** А*****,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух, регистр **********, Б****** Б****,

Нэхэмжлэлийн шаардлага нь 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А******, хариуцагч Б.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж***** нар оролцов. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А**** нь хариуцагч Б.Б**** ажлын хөлс 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн болон ажлын хөлс төлөх эсэхэд маргаж байна.

Б.А*** нь 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд цалин авахгүйгээр олсон орлогоо 9 дүгээр сард өөрийн цалин болгож бүгдийг нь авч байрны урьдчилгаа төлөх зорилгоор ах Б.Б**** дансанд шилжүүлж ажилласан бөгөөд энэ хугацаанд 42 284 000 төгрөг хуримтлуулсан, хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 000 000 төгрөгийг Б.А**** өгсөн, үлдэгдэл 16 284 000 төгрөгөөс 3 284 000 төгрөгийг хоол болон хэрэглээний зардалд тооцож, 13 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Б.А****** засварын газартаа ажиллуулаад орлогыг өөрийнхөө нь дансаар дамжуулаад надад өгөөрэй, тэгвэл байр сууц авахад банкинд үзүүлэхэд дансны хуулгаар орлогыг чинь нотлоход хэрэг болно гэж хэлээд нэхэмжлэгчийн данс руу засварын газрын орлогоо шилжүүлж, ойролцоогоор 30 000 000 төгрөг оруулж гаргасан, Б.А*** байрны урьдчилгаа мөнгө өгнө гэж яриагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч тайлбарласан.

Нэхэмжлэгч Б.А***** нь Б.Б***** түрээслэн үйл ажиллагаа явуулдаг засварын газарт 3 сар ажиллаад, өөрийн хийсэн ажлынхаа бүх орлогыг өөртөө авахаар тохиролцсон болох нь баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

Торуулбал нэхэмжлэгч нь өөрийнхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар баримтаар нотлоогүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн Хаан банкин дах дансны хуулга, шилжүүлгийн мэдээллийн баримтуудыг зохигч талуудын хооронд хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байх тул Б.Б***** 13 000 000 төгрөг гаргуулах тухай Б.А***** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан үндэслэлгүй байх тул Б.Б******* 13 000 000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай Б.А***** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН