| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04987/И |
| Дугаар | 191/ШШ2025/03938 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/03938
2025 05 06 191/ШШ2025/03938
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах, 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Айгерим нар оролцов.
/зохигч талууд ирээгүй/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2021 оны 12 дугаар сарын дундуур видео студийн ажилдаа оффис хайж байхад миний танил ******* гэх залуу нутаг дэвсгэрт байрлах төвд бэлэн оффис байна видео хийх программ зааж өгөөд түрээс авахгүй суух боломжтой гэж хэлсэн. Тухайн үед боломжийн санал санагдаж төвийн тоотод нүүж орсон. Тухайн 12 сарын сүүлээр зураг авалтанд явж ирчээд өрөөндөө орох гэтэл цоожны голыг сольсон байсан ба оффис хамгаалагч намайг ******* захиралтай уулзаж асуу гэж хэлсэн. ******* захиралтай уулзахад анх дуудаж авчирсан ******* гэх танилын найз ******* гэх залуу өмнө нь энэ оффис сууж байсан ба түрээсийн төлбөрөө өгөхгүй байгаа та нар өөрсдөө учраа ол танай тоног төхөөрөмжийг барьцаалсан гэж хэлсэн.
******* гэх залууг миний бие огт танихгүй гэдгээ тайлбарлаад удаа дараа тоног төхөөрөмжөө авъя гэтэл ******* захирал болсон үйл явдалтай чи хамааралгүй бол 2,000,000 төгрөг бэлнээр өгчих тэгээд тоног төхөөрөмж ав гэж хэлсэн, тухайн үед зээл авсан мөнгө байсан тул хэлсэн мөнгийг нь өгсөн боловч тоног төхөөрөмжнөөс ганц хоёр зүйлийг маань эргүүлэн өгсөн.
Тухайн өдрөөс өнөөдрийг хүртэл ямар ч хариу мэдэгдэхгүй өдий хүрээд байх тул барьцаанд байгаа өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах, бэлнээр төлсөн 2,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... хариуцагч талтай эвлэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ш.*******д холбогдуулан Хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах, 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь Ш.*******д холбогдуулан гаргасан Хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах, 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.******* нэхэмжлэлтэй, Ш.*******д холбогдох Хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах, 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,400 төгрөгийн тавин хувийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.******* нэхэмжлэлтэй, Ш.*******д холбогдох Хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах, 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,400 төгрөгийн тавин хувь болох 141,700 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ