| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 183/2024/07006/И |
| Дугаар | 197/шш2025/01053 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 197/шш2025/01053
| 2025 02 12 | 197/ШШ2025/01053 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Цэ*********** тоотод байрлах, регистр *******, Г********,
Хариуцагч:Налайх дүүрэг, ** дугаар хороо, ***** гудамж, өөрийн байранд байрлах Н****, Б***** дүүрэг дэх Ш************* хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага нь үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.С*****, хариуцагч байгууллаын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц*****, Б.Ц****, гэрч Б.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жа***** нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г***** нь хариуцагч ************* холбогдуулан Н***** дүүргийн ** дүгээр хороо, ц****** тоотод байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхийн газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь Х*************-ийн гаргасан үнэлгээг үндэслэлгүй гэж маргаж байна.
Манайх Н****** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****-**** оны хооронд ***** тоннын багтаамжтай компьютерын удирдлага бүхий хөргүүртэй агуулахыг С***** улсын компанитай гэрээ байгуулж барьсан.Манай эзэмшилд Нийслэлийн засаг даргын захирамжтай **га газар байдаг.Энэ үл хөдлөх хөрөнгө нь ***** метр квадрат суурийн хэмжээтэй, Монгол улсад * ширхэг байдаг ***** улсын хамгийн сүүлийн үеийн технологиор баригдсан хөргүүр, өмчлөх эрхийн гэрчилгээтэй махны агуулах буюу зоорь байгаа юм.Тухайн үед ойролцоогоор 2 000 000 долларын хөрөнгө оруулалт болон банкны зээлээр барьсан, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч томилох тогтоол гараад ** хоногийн дотор үнэлгээг хийсэн.Энэ барилга *** онд ашиглалтад орсон, түүнээс хойш огт ашиглаагүй, улсын комисс хүлээж аваагүй байгаа, 2014 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үед 2 800 000 000 төгрөг гэж үнэлж байсан, жил бүр аудитын газраар үнэлүүлдэг, 2024 онд манай хөрөнгийг 4 300 000 000 төгрөг гэж үнэлсэн.Шинжээч нь ******с улсын тоног төхөөрөмжүүдийг харьцуулж судлахгүйгээр үнэлгээ тогтоосон, мөн энэ барилгыг ашиглаж эхлээгүй байхад ашиглалтын хугацааг 7 жил гэж тогтоосон нь үндэслэлгүй, маш багаар үнэлсэн, доторх тоног төхөөрөмжүүдийг үнэлээгүй, зөвхөн барилга болон газрыг багцаагаар үнэлсэн, ******* улсын сүүлийн үеийн нано технологиор хийгдсэн тоног төхөөрөмжүүдийг харьцуулж үнэлээгүй, үнэлгээ буруу хийгдсэн гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгч тайлбарласан.
Төлбөрт хураагдсан хөрөнгийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Хөрөнгийн үнэлгээ хийх хугацааг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тогтоосон, шинжээч томилохдоо шийдвэр гүйцэтгэгч, шинжээч, төлбөр төлөгч нарыг байлцуулсан, мэргэжлийн шинжээч үнэлгээ хийсэн болохоор хуулийн дагуу үнэлгээг тогтоосон гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Гэрч Б.Б****** Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалын дагуу тооцоолж, өнөө үеийн итгэлцүүрээр барилгын үнэлгээг 2 хувиар өсгөж, өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр өссөн дүнгээр нь тооцоолж үнэлгээ хийсэн, агуулахын 1 метр квадратын үнийг судалж өнөөгийн үнийн итгэлцүүрээр өсгөж тохируулаад бусад итгэлцүүрээр үнэ цэнийг нь өсгөж үнэлгээг тогтоосон, Монгол улсад мөрдөж байгаа ашиглалт нормын дүрмийн дагуу барьсан хугацаанаас нь хойш ашиглалтын жилийг тооцож хугацааг тогтоосон, улсын комисс хүлээж авсан эсэх нь хамаагүй, барилга тоног төхөөрөмж хамтдаа байж хөргүүрийн зориулалттай байгууламж болдог тул хамтад нь тооцоолж 1 метр квадратыг нь 1 796 000 төгрөгөөр үнэлсэн.Засгийн газраас баталсан журамд хөргүүрийн зориулалттай барилгыг 2016 оны нормын дагуу үнэлнэ гэж заасны дагуу үнэлгээг гаргасан, харьцуулж үзэх шаардлага байхгүй, газрын үнэлгээг зах зээлийн ханшаар Налайх дүүргийн 3 хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ хийсэн.Үйлдвэрийн барилгын үнэлгээг өртгийн аргаар тооцоолсон гэж мэдүүлсэн.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дүгээр шийдвэрээр Грийт Фрийз ХХК-иас 1 332 477 734 төгрөг гаргуулан К************-д олгож, Н**** дүүргийн ** дүгээр хороо, *********** тоотод байршилтай,**************** улсын бүртгэлийн дугаартай, ****** м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ****** дүүргийн ** дүгээр хороонд байршилтай, ******* тоот гэрчилгээтэй, ****** талбайтай эзэмших эрхтэй газар болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **************дугаар магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хсэгийн 1 дэх заалтын 1 332 477 734 гэснийг 1 288 330 722 гэж, 336 146 438 гэснийг 380 293 449 гэж, тогтох хэсгийн 3 дах заалтын 6 820 339 гэснийг 6 599 604 гэж өөрчилсөн байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ************* дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 183/ГХ2018/00641 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******** дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *************** дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ************* дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журамд нийцэж байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09/12 дугаар тогтоолоор шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна.
Шинжээч нь *******дүүргийн * дүгээр хороо, цайзын хэсэг ** тоотод байршилтай, ********** улсын бүртгэлийн дугаартай, ***** м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ****** дүүргийн ** дүгээр хороонд байршилтай, ******тоот гэрчилгээтэй, ****** м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 3 987 232 392 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн****** дугаартай баримтаар Г****-ийн захирал М.С******мэдэгдсэн байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар ******** нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын тооцоолол хийж, үнэлэгдэж байгаа хөрөнгийн өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг харьцуулан судалж, ****** дүүргийн ** дүгээр хороо, ц****** тоотод байршилтай, ****************** улсын бүртгэлийн дугаартай, ******** м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай, ****** тоот гэрчилгээтэй, ***** м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 3 987 232 392 төгрөгөөр үнэлсэн байна.
***************-ийн шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг маш бага үнээр үнэлсэн, доторх тоног төхөөрөмжүүдийг үнэлээгүй, зөвхөн барилга болон газрыг багцаагаар үнэлсэн, Солонгос улсын сүүлийн үеийн нано технологиор хийгдсэн тоног төхөөрөмжүүдийг харьцуулж үнэлээгүй, үнэлгээ буруу хийгдсэн байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Нөгөө талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг богино хугацаанд үнэлсэн байгааг үнэлгээг буруу хийсэн гэж үзэх боломжгүй бөгөөд 2014 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үед 2 800 000 000 төгрөг гэж үнэлж байсан, 2024 онд манай хөрөнгийг 4 300 000 000 төгрөг гэж үнэлсэн, барилга доторх тоног төхөөрөмжүүдийг үнэлээгүй, зөвхөн барилга болон газрыг багцаагаар үнэлсэн гэх нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.
Иймд хариуцагч *********, Б****** дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Н***** дүүргийн **дүгээр хороо, цайзын хэсэг ** тоотод байршилтай, ********** улсын бүртгэлийн дугаартай, ***** м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******** дүүргийн * дүгээр хороонд байршилтай, ******* тоот гэрчилгээтэй, 00000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 3 987 232 392 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эститэйт Үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Грийт Фрийз ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н******** дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Н***** дүүргийн** дүгээр хороо, цайзын*****тоотод байршилтай, ********** улсын бүртгэлийн дугаартай, **** м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Н***** дүүргийн ** дүгээр хороонд байршилтай, ****** тоот гэрчилгээтэй, ******** м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 3 987 232 392 төгрөгөөр үнэлсэн **************-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г**********-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН