| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04283/И |
| Дугаар | 191/ШШ2025/04005 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04005
2025 05 08 191/ШШ2025/04005
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.******* миний бие ******* ******* ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагуу төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 9,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн төлж дуусгасан.
Автомашины зогсоолын төлбөрийг төлж барагдуулсан дараагаар зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн боловч ******* ******* ХХК нь түр хүлээж байгаарай, ******* ХК-аас барьцааны гэрээний дагуу чөлөөлж аваад гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсээр байсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/208 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ******* ХК чөлөөлж өгөхгүй байгаа тул шүүхэд хандах талаар бичгээр мэдэгдсэн юм. Мөн ******* ******* ХХК-тай утсаар болон биечлэн уулзах бүрд мөн л ******* ХК чөлөөлж өгөхгүй байна та бүхэн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэх хариуг өгч өнөөдрийг хүргэсэн юм.
Иймд ******* ******* ХХК болон Д.******* бидний хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ-ний дагуу автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тодруулсан шаардлагадаа: ... Тус шүүхэд хандан гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь шаардлага буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай гэж тодруулж байна гэжээ.
3. Хариуцагч шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: ... Нэхэмжлэгч Д.******* нь авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна: Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК холбогдуулан автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэсэн агуулгаар тодруулсан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн тоот албан бичигт *******н ******* ХХК барьж ашиглалтад оруулсан байрны зоорийн давхрын тоот авто зогсоолын талаарх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх мэдээлэл лавлагаа ирүүлэхийг хүссэн бөгөөд дээрхи хаягт өнөөдрийн байдлаар өмчлөлийн бүртгэл хийгдээгүй байна. Тус компанийн ирүүлсэн байрны нэрсийн жагсаалтад дугаартай авто зогсоол дээр иргэн ******* //-ны нэрийг бүртгэн ирүүлсэн байна гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
4. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* онстракшн ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд хариуцагч ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,150 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 353,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ