| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04194/И |
| Дугаар | 191/ШШ2025/04218 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04218
2025 05 13 191/ШШ2025/04218
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* *******, ******* ******* ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД: /,
Хариуцагч: овгийн /РД: / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18, Засгийн газрын 2011 оны "Журам батлах тухай" 375 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт "******* эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн тус ******* нь ******* ******* ******* эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банкин дахь тоот дансны хөрөнгийг бүрдүүлж, зарцуулж, хяналт тавьж ажилладаг.
Тус ******* нь ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус ******* ******* ******* ******* ХХК-нд ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл-ийн 6.10 дах заалтын дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 12 дугаар сарын 24-нд 3/163 тоот гэрээ байгуулан олгосон.
Энэхүү гэрээг ******* ******* ******* ХХК-ыг төлөөлж захирал Б.тай байгуулсан. Гэрээний дагуу ******* ******* ******* ХХК-ны захирал Б.тай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар ******* эрхлэлтийг дэмжих санд ******* ******* ******* ХХК 20,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.
Гэрээний үүргийг хангуулахаар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн -т 01/323 тоот албан бичгээр нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/Ш32024/08079 тоот захирамж гарсан.
Улмаар тус хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/784 тоот эрэн сурвалжлуулах хүсэлтийн дагуу ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/02535 тоот шийдвэрээр эрэн сурвалжлах шийдвэр гарсан.
Шийдвэрийн дагуу ******* ******* Цагдаагийн 1-р хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗОиаЗ/5178 тоот албан бичгээр нь оршин сууж байгаа, утасны дугаар 99285105 болохыг олж тогтоосон.
Иймд Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу ******* ******* ******* ХХК-ны удирдлага буюу захирал Б.ын оршин суух хаягаар гаргасан болно.
Гэрээний дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж, үндсэн зээлийн 20,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б тай хийхэд "2024 оны 01 дүгээр сараас төлнө" гэх тайлбар өгсөн.
Гэвч Б. өгсөн тайлбарынхаа дагуу төлбөр төлөөгүй байна.
******* ******* ******* ХХК-ны захирал Б.Эрдэнбаттай айгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт "Б тал энэхүү гэрээний 4.4 дэх заалтыг биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож А талд төлнө" гэж заасан.
Энэхүү заалтын дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь нь хоногийн 100,000 төгрөг байх бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 сарын 29-ны хооронд нийт 54 сарын хугацаанд 1620 хоногт алданги тооцохоор байна. 1620 хоногийн алданги нийт 162,000,000 төгрөг боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэсэн заалтыг үндэслэн алдангийг тооцоход 20,000,000 төгрөгийн 50 хувь нь 10,000,000 төгрөг болж байна.
Энэхүү асуудлаар *******, ******* ******* ******* 2022 оны 03 дугаар сард мэдэгдэл хүргүүлж, тухай бүр сануулж байсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах талаар 2023 оны 11 сарын 28-ны өдөр 99285105 тоот дугаараар холбогдож ******* ******* ******* ХХК-ны захирал Б ад хэлэхэд 2023 оны 11 сарын 29-ний өдөр бичгээр тайлбар өгсөн.
Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтөө хийгээгүй тул ******* эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан үндсэн үүрэг 20,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагч ******* ******* ******* ХХК болон Б.аас гаргуулан дахь тоот дансанд төлүүлж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч нь хариуцагч Б.ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 25,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* ******* нь ******* ******* ******* ХХК, Б. нарт холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.аас татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч үлдэх шаардлага болох 25,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* ******* нь хариуцагч Б.ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 25,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* *******т төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 141,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ