2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04386

 

 

     

 

 

 

 

 

 

2025      05        16                               191/ШШ2025/04386

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 79,136,986.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Л.******* нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ1132130103000025 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн тус *******-аас 3 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг нэг сарын 2,50 хувийн хүүтэйгээр зээлсэн. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ба тэрээр одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс 181/ШШ2024/02410 дугаартай манай хүсэлтийг шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зээлдэгч нь үндсэн зээлийн үүрэг болох 50,000,000 төгрөгөөс 0 төгрөгийг манай байгууллагад төлсөн ба түүнээс хойш үндсэн төлбөрөөс хасалт хийгээгүй байна.

Одоогоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50,000,000 төгрөг байгаа бөгөөд хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т Зээлийн үндсэн хүү сарын 2,50 хувь гэж зааснаар хүүний төлбөрт 16,355,136.94 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.3-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт буюу хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нийт 67,630,136.94 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ихэсгэсэн шаардлагадаа: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16,355,774.68 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсантай холбоотой 70,200 төгрөг, нийт 67,630,136.94 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, ихэсгэх, багасгах эрх нь өөрт олгогдсон байдаг. Хариуцагч Л.*******ийн зээлийн гэрээний дагуу тооцсон хүүний тооцоог 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцсон.

Иргэний хуулийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т Зээлийн үндсэн хүү сарын 2,50 хувь гэж зааснаар хүүний төлбөрт 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүүг 11,506,849.29 төгрөгөөр нэмэгдүүлж байна. гэжээ.

 

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 79,136,986.23 төгрөгийг 3 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 29,136,986.23 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79,136,986.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 79,136,986.23 төгрөгийг хариуцагч Л.******* бүхэлд нь хүлээн зөвшөөч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 29,136,986.23 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 79,136,986.23 төгрөгийг хариуцагч Л.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 29,136,986.23 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 711,947.68 төгрөгийн тал хувь болох 355,974 төгрөгийг татварын хэлтсээс, хариуцагч Л.*******аас 355,974 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 



 

ШҮҮГЧ                             Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр:386