| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/06647/И |
| Дугаар | 197/шш2025/02715 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/шш2025/02715
| 2025 03 19 | 197/ШШ2025/02715 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг ** дугаар хороо, *** байр, **** тоотод оршин суух, регистр *****, Б********Э****н,
Хариуцагч:Баянгол дүүрэг ***дүгээр хороо, ***** байр, *** тоотод оршин суух, регистр ****, А***** М*****,
Нэхэмжлэлийн шаардлага нь 2 544 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Э**********, хариуцагч А.М********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж********нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Би хариуцагчид 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 300 000 төгрөг, тус бүрийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, надад 8 дугаар сард надад хүүний 1 500 000 төгрөг өгсөн.Одоо үндсэн зээл 2 192 000 төгрөг, хүү 352 000 төгрөг нийт 2 544 000 төгрөг авна, 2024 оны 10 дугаар сар хүртэлх хүү тооцоолсон, гэрээг сунгаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан.
Нэхэмжлэгчээс 2 300 000 төгрөгийн 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн, 8 дугаар сард 1 500 000 төгрөг төлсөн, сумын грүпэд манай хүү болон миний зургийг нийтлээд хайж байна гэж хүү бид хоёрын эрхийг зөрчсөнд гомдолтой байгаа, гэрээг сунгаагүй, хугацаа өгвөл авсан мөнгөө төлнө гэж хариуцагч тайлбарласан.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд мөнгө зээлсэн, зээлдүүлсэн үйл баримтад маргаагүй байна.
Б.Э********* нь зээлийн гэрээгээр А.М******** 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 300 000 төгрөгийг А.М******* Хаан банкны данснаас шилжүүлэхдээ 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээл олгов гэснийг хариуцагч зөвшөөрч байгааг хэлцэл хийгдсэн байна гэж үзэв.
А.М********* нь Г.Э********* 1 500 000 төгрөг буцаан төлсөн тухайд маргахгүй байх бөгөөд дээрх 2 зээлийн гэрээг сунгаагүй гэж талууд тайлбарлаж байна.
Иймд 2 000 000 төгрөгийн 2 сарын хүү 320 000 төгрөг, 300 000 төгрөгийн 2 сарын хүү 48 000 төгрөг болох бөгөөд нийт 368 000 төгрөгийн зээлийн хүүг, үндсэн зээлийн 2 300 000 төгрөгийн хамт нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байгааг хариуцагчийн төлбөл зохих нийт дүн 2 668 000 төгрөгөөс хасахад 1 168 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна.
Нэхэмжлэгчийн улсын тмэдэгтийн хураамжид төлсөн 55 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32 582 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А.М******* 1 168 000 /нэг сая нэг зуун жаран найман мянган/ төгрөг гаргуулан Г.Э****** олгож, нэхэмжлэлээс үлдсэн 1 376 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М******** 32 582 төгрөг гаргуулан Г.Э****** олгосугай.
3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН