2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04549

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 20 191/ШШ2025/04549

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 83,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар дараах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

******* ******* ХХК-ийн ачих буулгах техникийн засварчин Б.*******г няравтай багаж хүлээлцэх явцад маргалдаж зүй зохисгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн.

Б.******* миний бие 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 45 минутад ажлаа дуусгаад ашигласан багаж хэрэгслээ хүлээлгэн өгөхөөр  гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын цехийн багажны өрөөнд очсон. Багаж хэрэгслээ тавиур дээр цэгцлэх явцад 30 мм-ийн торцоо тавиур доогуур унасан. Багажны нярав ******* хажууд байсан. Тавиур доогуур унасан багажаа авах гээд хартал харагдахгүй байсан учраас нярав *******д хандан авчхаарай гэж хэлсэн. Тэгтэл ******* араас дуудаад нааш ир чи, энэ багажаа ав гэж зандарч хэлсэн.

Миний хувьд *******гийн биед хүч хэрэглэж халдсан, зүй бус бүдүүлэг авирласан, доромжилсон зүйл байхгүй. Тус компанид ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн болон сахилга ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, харилцагчийн болон ажил олгогчийн дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, хамт олон бусад хүмүүстэй найрсаг харилцаж ирсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан.

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 дүгээр тушаалаар ачих буулгах техникийн засварчин Б.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж, үр дагаварт тохироогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь багажны няравтай маргалдсан зөрчлийг ноцтой зөрчилд тооцож сахилгын шийтгэл ногдуулсан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч ажил олгогчтой харилцан тохиролцож чадаагүй бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон.

Иймд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ачих буулгах техникийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 04 дүгээр сараас 06 дугаар хүртэлх сарын цалин нийт 9,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Гүйцэтгэх захирлын тушаал үндэслэл бүхий байсан тухайд, Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний дагуу компанид "Ачих буулгах техникийн засварчин" албан тушаалд ажиллаж байсан.

Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16:40-16:50 минутын үед төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ХХК-ийн туслан гүйцэтгэгч ХХК-ийн багажны няравтай багаж хүлээлцэх явцад маргалдаж, улмаар биед нь халдаж цохисон. Түүний гаргасан энэхүү үйлдэлтэй холбогдуулан компани болон ОТ-ийн зүгээс дотоод хяналт шалгалтын ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******, ХХК-ийн багажны нярав, тухайн үйл явдал болох үед хажууд нь байсан гэрч нараас тус тус тайлбар авч, хяналтын камерын бичлэг зэргийг шүүж үзээд *******г Хөдөлмөрийн гэрээнд заасан Ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хууль (2021) (Хөдөлмөрийн хууль)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийн дагуу ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй гэж зохицуулсан байдаг. Б.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг үйлдсэн болох нь тийнхүү тогтоогдсон тул компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 тоот тушаалаар түүний Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухайд, Б.*******гийн зүгээс компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 9,000,000 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байдаг. Гурван талт хорооноос 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр талууд эвлэрэх боломжгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэрийг гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Гурван талт хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* оролцсон бөгөөд хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан байх тул тухайн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ.

Гэтэл Б.******* 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс харвал ******* нь хуульд заасан хугацаа болох ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Түүнчлэн хэргийн материалд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар ямар нэг тайлбар, баримт авагдаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн санал, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* ******* ХХК-ийн Хүний нөөцийн албанд гаргасан тайлбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаал, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн шинэ ажилтанд зориулсан компанийн танилцуулах хөтөлбөр, ХХК-ийн Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, ******* ******* ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, ******* ******* ХХК-ийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэл, ******* ******* ХХК-ийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар, ******* ******* ХХК-ийн Хүний нөөцийн албанд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайлбар, ******* ******* ХХК-ийн ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудас зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний хувьд бусдын биед хүч хэрэглэж халдсан, зүй бус бүдүүлэг авирласан, доромжилсон зүйл байхгүй. Ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж, үр дагаварт тохироогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь багажны няравтай маргалдсан зөрчлийг ноцтой зөрчилд тооцож сахилгын шийтгэл ногдуулсан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16:40-16:50 минутын үед төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ХХК-ийн туслан гүйцэтгэгч ХХК-ийн багажны няравтай багаж хүлээлцэх явцад маргалдаж, улмаар биед нь халдаж цохисон. Түүний гаргасан энэхүү үйлдэлтэй холбогдуулан компани болон ОТ-ийн зүгээс дотоод хяналт шалгалтын ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******, ХХК-ийн багажны нярав, тухайн үйл явдал болох үед хажууд нь байсан гэрч нараас тус тус тайлбар авч, хяналтын камерын бичлэг зэргийг шүүж үзээд *******г Хөдөлмөрийн гэрээнд заасан Ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон. ******* нь хуульд заасан хугацаа болох ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ачих буулгах техникийн засварчин албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /хх-59/

 

6. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №040/24 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78,1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан ЕА223/22 тоот Хөдөлмөрийн гэрээний 4.3 (с), 5(d), 16.3 (Ь)(iv) дэх заалт, Хавсралт 3 Ноцтой Зөрчил хэсгийн (р)-(iv), (р)-(v), (р)-(vi),(у)-(i), kk-(i) заалтууд, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахим шуудангаар ирсэн зөрчлийн мэдэгдэл, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шууд удирдлагатай хийсэн уулзалтын тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны өөрийн мэдүүлгийн хуудас, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр компаниас ирүүлсэн гомдол гаргагч, гэрч, ажилтны мэдүүлгийн хуудаснууд болон камерын бичлэгийг тус тус үндэслэн ажилтан Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр " компанийн ажилтан багажийн няравтай багаж хүлээлцэх явцад маргалдаж, зүй зохисгүй хүний биед халдах үйлдэл гаргаж харилцагч байгууллагын дүрмийг зөрчсөн ба Хөдөлмөрийн гэрээний Хавсралт 3-ийн (р)-(iv),(р)-(v),(р)-(vi|),(у)-(i), kk-(i) хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-57/

 

7. Талууд ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бөгөөд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон эсэх, гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн эсэх талаар маргасан.

 

8. Нэг. Хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тухайд.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154 дүгээр зүйлийн 154.7-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

10. Хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаж гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэхдээ ... Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан, тохиролцоогүй ... гэсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч Б.******* нь уг шийдвэрийг хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор буюу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

11. Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан, ийнхүү хугацаа хэтрүүлж гаргасан шалтгаанаа Шүүх нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарласан ч энэхүү үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

12. Иймд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

13. Хоёр. Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бөгөөд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон эсэх тухайд.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

 

15. Зохигчийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний Хавсралт 3 Ноцтой зөрчил хэсгийн p(v)-д зодолдох, kk(i)-д Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцжээ.

 

16. Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа багажны нярав П. маргалдаж, түүний хэсэг рүү цохиж бусдад хүч хэрэглэх буюу бусдын бие махбодод халдах ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Түвшин 1 ХАББО зөрчлийн шалгалтын форм /хх-78/, Шалгалтын репорт /хх-82/, зөрчлийг шалгах явцад багажны нярав П. авсан Ээлжийн төгсгөлд SANDIK-н механик ашигласан багажаа маш их бохирдолтой авчирсан. Ашигласан багажаа арчиж цэвэрлээд тавихыг сануулсан боловч хүлээж аваагүй. Тавиур дээр тостой томт socket тавих үед доош унаж тавиурын араар орсон. Socket-г тавиурын араас авалгүй орхиж гарах үед нь унасныг нь мэдсээр байж ингэж хаяж байгаа юм бэ, аваад арчиж цэвэрлээд тавь гэж хэлэхэд чиний ажил чи өөрөө авч арчиж тавь гэж хараал хэлсэн. Socket-оо авч тавь, чиний ашигласан багажийг чи өөрөө арчиж цэвэрлэх ёстой гэж хэлэхэд чадахгүй пизда минь гээд шанаа хүзүү орчим цохисон. Миний каск газарт унасан, би барьцалдаж аваагүй гэсэн тайлбар /хх-98/, багажны нярав Г. Sandvik-н ажилтан орж ирж хэрэглэсэн багажаа арчиж цэвэрлэхгүй тавьсан. Тавихдаа газар тавиур доогуур унагаасан. SGT tool room-н ажилтан арчиж цэвэрлэж тавь гэсэн шаардлага тавихад  ажилтан хараал хэлж, хэрүүл хийсэн. Тэгээдажилтан SGT ажилтан ******* ахыг нүүр рүү нь цохиж каск болон шил нь газар унасан гэсэн тайлбар /хх-96/ болон Үзлэгийн тэмдэглэл /хх-163/-ээр тус тус тогтоогдсон байна.

 

17. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, буруутгаж байгаа үйлдэлд ногдуулсан сахилгын шийтгэл тохироогүй гэсэн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 16.3(b) хэсэгт Ажил олгогч нь дараах тохиолдолд Ажилтанд урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр энэхүү гэрээг цуцлах эрхтэй байна. Үүнд: (iv) Ажилтан нь энэхүү гэрээнд тусгайлан заасан Ноцтой зөрчил гаргасан гэж зааснаар бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцжээ.

 

18. Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ачих буулгах техникийн засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, цалин 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-д холбогдох, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ачих буулгах техникийн засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, цалин 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.*******гийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 040/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ачих буулгах техникийн засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын цалин нийт 9,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ