| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 183/2025/00083/И |
| Дугаар | 197/шш2025/02716 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/шш2025/02716
| 2025 03 19 | 197/ШШ2025/02716 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг * дугаар хороо, ******* тоотод оршин суух, регистр *********, Да********** Г*******,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг ** дүгээр хороо, ****** гудамж, ***** тоотод оршин суух, *******, Т****** С******,
Нэхэмжлэлийн шаардлага нь 1 085 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Г***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж***** нар оролцов.
/Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Би Хан-Уул дүүрэг,** дүгээр хороо, ***** гудамж, ***** тоот хаягт байрлах хашаагаа Т.С**** сарын 130 000 төгрөгөөр, нүүх өдрөө бүх тооцоогоо хийхээр тохирч түрээслүүсэн, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1 039 067 төгрөг, цахилгааны төлбөр 45 933 төгрөг, нийт 1 085 000 төгрөгийг Т.Са******** гаргуулна гэж нэхэмжлэгч тайлбарласан.
Нэхэмжлэлд дурдсан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд тус хашаанд амьдраагүй, бидний хооронд байгуулсан гэрээ байхгүй гэж хариуцагч тайлбарласан байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т зааснаар хөдлөх эд хөрөнгө болох хашааг түрээслэх, түрээслүүлэх хэлцэл зохигчдын хооронд хийгдсэн болох нь нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгч нь хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баримтыг түрээсийн гэрээ гэж тайлбарлаж байх боловч энэхүү баримтад Т.С*** гарын үсэг зураагүй байхад үүнийг талуудын хооронд хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаанд амьдарч байсан болох нь баримтаар нотлогдоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан буулгаж байгаа гэх гэрийн зургийг Т.С******** гэрийг Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Буянт Ухаа *** гудамж, ***тоот хашаанаас нүүлгэж байна гэж үзэх боломжгүй.
Мөн Т.С****** хэдий хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр болох, уг мөнгийг эрх бүхий байгууллагаас нэхэмжилсэн баримт, улмаар төлсөн гэх баримгүй байх тул 45 933 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, ;өрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан үндэслэлгүй тул Т.С******* 1 085 000 /нэг сая наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай Д.Г******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН