| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03346/И |
| Дугаар | 191/ШШ2025/04550 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04550
2025 05 20 191/ШШ2025/04550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн ******* шүүгч Д.Батхуяг даргалж, тус ******* шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөг Т.*******, Э.,
Гэрч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* холбогдуулан хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 02749 дугаартай *******ээр ******* ХХК-аас 6,378,400,979 төгрөг гаргуулж ХХК-д олгохоор *******лэсэн.
Шүүхийн *******ийн дагуу ******* ******* ажиллагаа явуулж манай ******* ХХК-ийн эзэмшлийн байрлах нэгж талбарын дугаартай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, 456,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн тухай 2024 оны 05 сарын 30-ны мэдэгдлийг 2024 оны 06 сарын 05-ны өдөр шуудангаас хүлээн авлаа.
Манай ******* ХХК-ийн эзэмшлийн байрлах нэгж талбарын дугаартай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ХХК нь зах зээлийн үнээс хэт багаар буюу 456,000,000 төгрөгөөр үнэлснийг үл зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
Хөрөнгийн үнэлгээ тогтоох ******* ******* ажиллагаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тухайд: Хариуцагч ******* ******* ******* ******* нь эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх *******ийг гардуулан өгч, эрх үүрэг хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулахдаа хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй гэж үзэж байна.
Тодруулбал, 2009 оны ******* шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсан өдрөөс эхлэн хуулийн хүчингүйд тооцогдсон бөгөөд тус өдрөөс хойш ******* шинжилгээ, аливаа үнэлгээг тогтооход шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэглэж байгаа.
Гэтэл ******* гүйцэтгэгч хүчин төгөлдөр бус хуулийг баримтлан Шинжээч Ц.ээс холбогдох мэдээллийг тодруулж, эрх үүрэг тайлбарласан байх тул хөрөнгийн үнэлгээ тогтоох ******* ******* ******* ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлангийн тухайд: Маргаан бүхий ******* ХХК-ийн эзэмшлийн байрлах нэгж талбарын дугаартай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт буюу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох дүрэм, журам, үнэлгээний олон улсын стандартын дагуу хийгдээгүй бөгөөд ХХК-ийн шинжээч Ц. нь хөрөнгийг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт багаар үнэлэгдсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар тооцоолол хийхдээ хөрөнгийн байршил, зориулалтын хувьд ижил төстэй газруудтай харьцуулах учиртай.
Гэтэл шинжээч нь хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлэхдээ харьцуулсан хөрөнгийн мэдээлэл нь тодорхой бус, ямар хөрөнгөтэй харьцуулсан нь тодорхойгүй байршлыг буруу дүгнэж тус хөрөнгийг үнэлгээг гаргажээ.
Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ******* ******* ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдээгүй, шинжээч нь хөрөнгийг үнэлгээг холбогдох журам, аргачлалын дагуу хийгээгүй байх тул байрлах нэгж талбарын дугаартай талбайтай үл хөдлөх хөрөнгийг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02749 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0329 дугаар магадлалаар ******* ХХК-иас 6,378,400,979.80 төгрөгийг, ХК-иас 1,252,746,961 төгрөгийг тус тус гаргуулж ла ХХК-д олгохоор *******лэсэн.
Төлбөр төлөгч ******* ХХК-д ******* *******т заагдсан төлбөрийн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй хүчин төгөлдөр ******* *******ийг биелүүлээгүй тул ******* ******* ажиллагаа явуулж төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, талбайтай газрыг битүүмжлэн хураасан.
Төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоохоор 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/182 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний үнэлгээ ХХК-ийн шинжээч Ц. томилогдон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон.
Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4-184/13555, 4-184/13556 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П. томилсон 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрмийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02749 дугаар *******ийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* хуудасны хуулбар, Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын хуулбар, Шинжээч томилох тухай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолын хуулбар, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын хуулбар, үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, ******* ******* ******* ******* газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* ******* хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *******ийн хуулбар, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн магадлалын хуулбар, Улсын дээд ******* Иргэний хэргийн танхимын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ШХТ2021/00033 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2021/05591 дугаар Шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын хуулбар, Шүүхийн ******* биелүүлэх 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, Шүүхийн ******* биелүүлэх хугацаат 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, ******* ******* ******* ******* ******* 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Шийдвэр ******* ажиллагаа хэсэгчлэн дуусгавар болсон тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн ******* ******* ерөнхий газрын ******* ******* ******* ******* ******* хүргүүлсэн албан тоотын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, ******* 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ******* ******* ******* хүргүүлсэн албан тоотын хуулбар, ******* ******* ******* ******* газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан тоотын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдлийн хуулбар, итгэмжлэл, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолын хуулбар, ******* ******* ******* ******* ******* 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Шийдвэр ******* газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолын хуулбар, Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Эд хөрөнгө хураах тухай 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ******* ******* ******* хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, Шинжээч томилох тухай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолын хуулбар, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актын хуулбар, үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх актын хуулбар, ******* ******* ******* ******* газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийн хуулбар, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* гүйцэтгэгч хүчин төгөлдөр бус хуулийг баримтлан шинжээч Ц.ээс холбогдох мэдээллийг тодруулж, эрх үүрэг тайлбарласан байх тул хөрөнгийн үнэлгээ тогтоох ******* ******* ******* ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар тооцоолол хийхдээ хөрөнгийн байршил, зориулалтын хувьд ижил төстэй газруудтай харьцуулах учиртай. Гэтэл шинжээч нь хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлэхдээ харьцуулсан хөрөнгийн мэдээлэл нь тодорхой бус, ямар хөрөнгөтэй харьцуулсан нь тодорхойгүй, байршлыг буруу дүгнэж тус хөрөнгийг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт багаар үнэлэгдсэн гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоохоор 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/182 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний үнэлгээ ХХК-ийн шинжээч Ц. томилогдон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4-184/13555, 4-184/13556 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020.11.05-ны өдрийн 181/ШШ2020/02749 дугаар *******ээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан ******* ХХК-аас 6,346,510,477.80 төгрөгийг гаргуулж - хотел ХХК-д олгож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан үндэслэлгүй тул ******* ХХК-аас 10,927,741,567.3 төгрөг гаргуулах - хотел ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т заасныг баримтлан ХК-аас 1,246,357,225 төгрөгийг гаргуулж - хотел ХХК-д олгож, - хотел ХХК-ийн шаардлагаас үлдэх 673,004,113.34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон *******лэж, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021.02.05-ны өдрийн 0329 дугаар магадлалаар ******* *******ийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд ******* иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.04.02-ны өдрийн 001/ШХТ2021/00033 дугаар тогтоолоор хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, ******* ******* хуулийн хүчин төгөлдөр болжээ.
6. Хариуцагч нар ******* *******ийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр төлбөр авагч ******* *******ийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.05.19-ний өдрийн 181/ШЗ2021/05591 дугаар Шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2021/00346 дугаар ******* хуудас олгогдсоноор ******* ******* ******* ******* газрын 2021.08.19-ний өдрийн 21280780 дугаар тогтоолоор иргэний ******* ******* ажиллагаа үүссэн.
7. Шийдвэр ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч ХК-д холбогдох ******* ******* ******* ажиллагааг төлбөр төлөгдсөн үндэслэлээр хэсэгчлэн дуусгавар болгосон байна.
8. Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч ******* ХХК-д Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч төлбөр төлөгдөөгүй тул төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1260510273 дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо 120,000 м.кв талбайтай газрын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, банкны дансны зарлагын хөдөлгөөнийг төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр битүүмжлэн иргэний ******* гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг тус тус авчээ.
9. Улмаар ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, талбайтай газрыг Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024.04.09-ний өдрийн 21280780/04 дугаар тогтоолоор битүүмжилж, Эд хөрөнгө хураах тухай 2024.05.07-ны өдрийн 21280780/05 дугаар тогтоолоор хураан авсан байна.
10. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол ******* гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээг тогтоолгоно.
11. Талуудаас төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 1 га тутамд 300,000,000 төгрөг болон 185,000,000 төгрөгөөр үнэлэх санал тус тус ирүүлснийг үндэслэн үнэлгээг талууд тохиролцоогүй гэж үзэж, ******* ******* ******* ******* газрын 2024.05.24-ний өдрийн 5/182 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг 456,000,000 төгрөгөөр буюу 1 га газрын үнэлгээг 38,000,000 төгрөгөөр тогтоосон байна.
12. Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилохдоо шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулж, эрх, үүргийг тайлбарласан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн ******* гүйцэтгэгч хүчин төгөлдөр бус хуулийг баримтлан шинжээч Ц.ээс холбогдох мэдээллийг тодруулж, эрх үүрэг тайлбарласан гэсэн үндэслэл нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
13. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан боловч ******* гүйцэтгэгч үнэлгээчний тайланг 2024.05.28-ны өдөр хүлээн авч, 2024.06.04-ний өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч ******* ХХК-д хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2024.06.10-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан гэж үзнэ.
14. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна, 8.2.1-д хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх 8.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан.
15. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.5 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээ хийхдээ ҮОУС 105 ний хандлагууд ба аргуудыг үндэслэн зах зээлийн хандлагын жиших ажил гүйлгээний арга болон өртгийн хандлагын орлуулалтын өртгийн аргаар тус тус хийж гүйцэтгэлээ, 3.2 дахь хэсэгт Хөрөнгийн үйл ажиллагаанд барилгын стандартын шаардлага, төлөвлөлт, төхөөрөмжлөлт, инженерийн шугам сүлжээ, хийцийн төрөл, дотор зохион байгуулалт, талбайн ашиглалтын байдал, гадна үзэмж, орчны давуу болон дутагдалтай тал, тохижилт тэдгээрийн шинж байдлыг тодорхойлон жишиж түүний эрэлт хэрэгцээний, өөрчлөлтийн, орлуулах, хамгийн сайн ашиглалтын, хүлээлтийн зэрэг зарчмуудыг баримтлав. хийхдээ тайлангийн 2.5-д заасан хандлага ба аргуудаар, хамгийн ижил төстэй болон найдвартай олдоц ихтэй зах зээлийн мэдээллийг ихэвчлэн ашиглахыг хичээсэн болно гэсэн байх боловч үнэлгээг ганцхан зах зээлийн хандлагаар хийсэн, мөн газрын үнэлгээг тогтоохдоо барилга байгууламжийн шинж байдлыг ашигласан нь тодорхой бус, ойлгомжгүй болжээ.
16. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана, 8.3.6-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт гэж заасан боловч үнэлэгдэх хөрөнгө болон жишиж буй хөрөнгийн үзүүлэлт, шинж байдал үнэлгээний тайланд тодорхой тусгагдаагүй байна.
17. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээг гаргасан шинжээч Ц. нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ үнэлэгдэх газрын байршил буюу засмал замаас алслагдсан зай, газрын налуу, замын нөхцөл зэрэг үзүүлэлтүүд үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйл мөн гэсэн боловч энэ талаарх мэдээллийг буюу үнэлгээний гол хэмжигдэхүүнд хамаарах мэдээллийг тайланд тусгаагүй байх тул үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтоосон үндэслэл, нотолгоо бүхий баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй.
18. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 026 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож *******лэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 026 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү *******ийг эс зөвшөөрвөл *******ийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар *******ийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд *******ийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн *******:191/ШШ2025/04222