Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/шш2025/03310

 

 

 

 

 

 

 

2025 03 26

197/ШШ2025/03310

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг ** дугаар хороо,*** хотхон, *** байр, *** тоотод оршин суух, регистр ***, Ц******** Э***********,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг 1** дүгээр хороо, *** байр, **** тоотод оршин суух, регистр ******, Л******** Д*********,

Нэхэмжлэлийн шаардлага нь 1 238 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Э******, хариуцагч Л.Д******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж**** нар оролцов. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Э***** нь хариуцагч Л.Д****** гэм хорын хохиролд 1 238 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг үндэслэлгүй гэж хариуцагч маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ, ...Би 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн үед Holiday зочид буудлын урд талын 4 замын явган хүний гарцаар гарах гээд цагаан шугам дээр зогсож байсан машин хойшоо ухараад миний баруун гарын бугалга хэсгээр мөргөсөн, шинжээчийн дүгнэлтээр зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл тогтоогдсон.Би М*********-д тогооч хийдэг, сард 1 800 000 төгрөгийн цалинтай байсан, энэ ослоос болоод 19 хоног ажилдаа явж чадаагүй тул энэ хугацааны цалин 1 238 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч надтай 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ирж уулзахад зүгээр байсан, түүний нэхсэн 50 000 төгрөгийг нь өгсөн, дараа нь MRI хийлгэх мөнгө гэхээр нь 364 150 төгрөг өгсөн, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байхад ажлаа хийгээгүй гэж мөнгө нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Тээврийн прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай **** дугаартай тогтоолд...Toyota Prius-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.До******** нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, 10.15-д заасныг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон,...хэргийн улмаас Ц.Э******** биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хохирлын зэрэг тогтоогдоогүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй...гэжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд-Ц.Э******** баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь *********-д тогооч хийдэг байх боловч сард 1 800 000 төгрөгийн цалинтай, улмаар дээрх ослын улмаас 19 хоног ажлаа хийх боломжгүй байсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Тодруулбал Ц.Э****** нь цалингийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг хэрэгт өгөөгүй байх бөгөөд тооцооны карт, Долмалин эмнэлгийн магадлагаа, сунгалт гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан шаардлагыг хангаагүй байна./хх 16, 17, 18/ 

Иймд Л.Д******** гэм хорын хохиролд 1 238 000 төгрөг гаргуулах тухай Ц.Э******** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасан үндэслэлгүй байх тул Л.Д******** 1 238 000 /нэг сая хоёр зуун гучин найман мянган/ төгрөг гаргуулах тухай Ц.Э******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Э****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН