| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0431/Э |
| Дугаар | 442 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 442
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч М.Амарзаяа
хохирогч Э.Е-,
шүүгдэгч Т.Б-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2018 оны 000 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.Б- Монгол Улсын иргэн, 00000 оны 000 дүгээр сарын 000000-ний өдөр ______төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 3 дугаар ___________ ажилладаг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ____________тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД:0000000000000).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Т.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах спорт зааланд бусадтай сагс тоглож байсан найз А-ыг өмөөрч Э.Е-ий нүүрэн тус газарт нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-эс: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Е- мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 21-ний оройны 21 цагийн орчимд найз охин Б-, найз Д- нарын хамт “Ш” сургуулийн зааланд сагс тоглож байгаад Б.А-тай маргалдаж байхдаа намайг мөргөхөөр нь бид хоёр барьцалдаж аваад шалан дээр унаад ноцолдсон. Гэтэл шүүгдэгч Б-, миний араас татахаар нь би эргээд харах үед намайг гараараа нэг удаа нүүр лүү цохиод миний шүд унахаар нь би доошоо тонгойгоод суух гэтэл гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Миний аймхай руу цохисон болохоор ярьж чадахгүй байсан. Тэгээд би босоод цагдаа дуудаад хүлээгээд байж байхад цагдаа ирэх хооронд Б- зугтаасан. Шүдээ улсын эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ хийлгэсэн. Цаашид имплант шүд суулгах шаардлагатай байгаа, ийм шүд суулгахад үнэтэй байдаг юм байна. Б- ээж надтай 20 хоногийн өмнө уулзаад надаас уучлалт гуйсан. Би шүдээ ойрын хугацаанд хийлгэмээр байна. 1 ширхэг имплант шүд хийлгэхэд 2.000.000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Иймд хугарсан шүдээ авахуулаад имплант шүд хийлгэхэд гарах 1.800.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хоёр. Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс:
1. Хохирогч Э.Е-ий хэрэг бүртгэлтэд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “..._._________________ тоотод эх, ах, дүү нарын хамт оршин суудаг бөгөөд Баянзүрх дүүргийн ус сувгын удирдах газарт ус түгээгч ажилтай.
Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн _____дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спорт зааланд найз охин Б- найз Д- нарын хамт тэнд байсан залуучуудтай сагс тоглоод байж байтал нэг залуутай маргалдсан. Тэгээд тэр залуу над руу ойртож ирээд “чи хаана байдаг юм бэ” гэхээр нь “би чамд ямар хамаатай юм бэ зүгээр сагсаа тогло” гэсэн чинь миний хамар луу мөргөж, миний хамраас цус гаргачихаар нь тэр залууд чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ гээд хойшоо ухарсан чинь тэр залуу намайг тэвэрч аваад намайг хавирч унагах гээд хөлөөрөө миний хөл рүү цохиод байсан. Тэгээд бид хоёр цуг заалны шалан дээр унасан чинь намайг үсдээд татаад байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгах гээд байж байтал нэг залуу хажуугаар орж ирээд миний хажуунаас татахаар нь би арагшилахад намайг гараараа нэг удаа нүүрэнд цохисон. Тэгээд миний шүд хугараад уначихаар нь би доошоо тонгойгоод суух гэтэл гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Миний аймхай руу цохисон болохоор ярьж чадахгүй байсан. Тэгээд би босоод цагдаа дуудаад хүлээгээд байж байхад цагдаа ирэх хооронд зугтаасан. Тэр зугтаасан хоёр залуутай хамт байсан нэг залуу нь үлдчихээр нь тэрийг нь дагуулаад цагдаагийн газар очиж өргөдөл өгсөн. Би хоёр найзтайгаа хамт тэнд байсан гурван залуутай хоорондоо тоглож байгаад нэг залууг над руу үсрээд ирэхээр нь арагшаа алхсан чинь миний хөлөн дээр бүдрээд намайг тэврээд авсан. Тэгээд “яаж тоглоод байгаа юм бэ” гээд сагсан дээрээс болж маргалдсан. Би тухайн залуучуудыг танихгүй өмнө нь харж байгаагүй. Миний хамт явж байсан залуу тэд нарыг манай тэнд байдаг “PC” тоглоомын газар хамт тоглоод байдаг ах нар байна гэж ярьж байсан. Миний доод талын үүдэн шүд хугарсан, хажуу талынх нь шүд нь хазайсан, хамар далийсан. Одоо миний хамар битүүрээд байна. Би шүд болон хамраа эмчлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг [1] ,
2. Хохирогч Т.Еий хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 000-ний өдөр дахин мэдүүлсэн “...Сагс тоглож байхад /сүүлд нэрийг нь мэдсэн/ А- гэдэг залуутай маргалдаж байх үед миний хамар руу толгойгоороо нэг удаа мөргөөд хамраас цус гаргачихаар нь би яаж байгаан гэсэн чинь намайг цохих гэж байна гэж бодоод надаас зуурсан. Тэгсэн араас Б- /сүүлд нэрийг нь мэдсэн/ залуу салаад хойноос татсан, эргээд харсан чинь шүд рүү гараараа цохисон. Би шүдээ дараад хэвтсэн чинь гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Намайг зодуулах үед хажууд Б-, Д- хоёр харж байсан. Дээрхи гэмтлийг Б- миний уруул шүдэнд гараараа цохиж гэмтээсэн. Шүдний зураг авахуулсан зургын баримт байгаа, 100,000 төгрөгөөр авахуулж байсан, өөр баримт байхгүй. Нэг шүд хугарчихан түүнийг суулгахад гарах зардлыг нэхэмжилмээр байна. ...” гэх мэдүүлэг [2] ,
3. Гэрч О.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед найз залуу Е- болон найз Д-, Б- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт зааланд танихгүй залуучуудтай сагс тоглож байгаад манай найз залуу нэг залуугийн ард зогсож байгаад тэр залууг бөмбөг авах гэж байхад нь хөлд нь тээглээд нуруун дээр нь дарчихсан чинь нөгөө залуу нь босч ирээд
хамар луу нь мөргөсөн. Тэгээд манай найз залуугийн хамраас цус гарсан. Тэр залуу
нь манай найз залууг аятайхан тоглооч гэхэд манай найз залуу чи өөрөө аятайхан
тоглооч гээд хоорондоо маргалдаж байгаад эвлэрээд дахин сагс тоглож байгаад тэр залуу нь дахиад манай найз залууг өдөөд хэрэлдээд байсан. Анх хамрыг нь мөргөсөн залуу нь манай найз залууг хүзүүгээр нь тэврээд тэр 2 ноцолдож байгаад газарт унасан. Манай найз залуу дээр нь байсан чинь нэг залуу салгах гэж байгаа юм шиг ирээд манай
найз залуугийн эрүү рүү нь гараараа 1 удаа цохиод баруун талын хавирганы хэсэгт 1
удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс ирж салгасан. Манай найз залуу
доошоо тонгойгоод шүлсээ хаясан чинь шүднийх нь эмтэрхий нь газарт унасан. Тэгээд
би тэр хүмүүсийг та нар байж бай гээд би цагдаа дуудсан гэсэн чинь тэр залуучууд
хувцсаа сольчихоод нойлын өрөөнд ороод байж байгаад гарч ирээд гадагшаа гарах гэхээр нь та нар яах гэж байгаа юм бэ гэхэд гадаа гарч тамхиллаа гэж хэлэхээр нь хамт явж байсан 2 найзыгаа гараад хардаа гэсэн чинь тэр 2 залуу зугтаачихгүй байлгүй дээ гээд гарахгүй байсан. Тэгээд манай найз залуу үүдэнд байж байгаад бид нар дээр ирээд тэр 2 залуу зугтаачихлаа гэхээр нь хамт араас нь гарсан чинь тэр 2 залуу байхгүй байсан.
Тэнд тоглож байсан залуу тэд нарыг таньдаг гэхээр нь тэр залууг дагуулж цагдаа дээр ирсэн. Манай найз залуу тэд нартай сагс тоглож байгаад хөлөнд нь тээгэлснээс
болж хоорондоо маргалдсан. Манай найз залууг анх мөргөсөн залуу нь 180 орчим см өндөртэй, цагаан царайтай, давхраатай нүдтэй, махлагдуу, нэлээн урт үстэй залуу байсан Харин сүүлд цохисон залуу нь туранхайдуу, бор царайтай, онигор нүдтэй, 1700 орчим см өндөр залуу байсан. ...” гэх мэдүүлэг [3],
4. Гэрч Э.Д-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр найз Е-, Б- болон Е-ий найз охин Болороо нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт зааланд сагс тоглож байсан. Тэнд байсан 3 залуутай хамт тоглож байхад Е- нэг залууг нь хааж байсан чинь тэр залуу нь довтолж орох гэж байгаад Е-ий хөлд тээглээд унах гээд тэнцвэр алдаж босч ирээд Е-тэй маргалдаж байгаад мөргөсөн. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад газар унасан. Е- дээр нь гарсан байхаар нь би найзтайгаа хамт салгах гэж очоод Е-ийг татаж босгох гэж байхад цаанаас нэг залуу нь ирээд салгах гэж байгаад Е-ий нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд цээж рүү нь нэг удаа өшиглөсөн чинь Б- тэр залууг цааш нь түлхсэн. Тэгээд Е- босоод ирсэн чинь үүдэн нэг шүдний тал нь эмтэрч унасан байхаар нь тэд нартай маргалдаж байхад Е-тэй маргалдаад байсан залуучууд зугтаасан. Бид араас нь гарсан чинь зугтаасан байхаар нь тэнд байсан нэг залууг нь дагуулаад цагдаа дээр ирсэн. Тухайн залуучуудтай хамт сагс тоглож байгаад тоглоомон дээрээсээ болж хоорондоо маргалдсан. ...” гэх мэдүүлэг [4],
00. Гэрч Б.А-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн орчим найз Б-, Б- нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэжил сургалт үйлдвэр”-ийн төвийн зааланд сагс тоглож байгаад тэнд сагс тоглож байсан 20 орчим насны дунд зэргийн нуруутай залуутай мөргөлдөөд газар унасан юм. Тэгээд би босч ирээд уур хүрээд толгойгоороо уг залуугийн дух руу нь 1 удаа мөргөсөн, нөгөө залуу бас над руу дайраад бид хоёр дээр дороо ороод ноцолдоод байж байтал манай найз Б- ирээд цохичихсон юм шиг байсан. Тухайн үед би доор нь орчихсон байсан болохоор яаж цохисныг харж амжаагүй. Хохирогч Э.Е- бид хоёрыг цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед манай найз Б-, Буянаа, Өнөө нар харсан. Э.Е-ий амнаас нь цус гарсан байх шиг байсан. Б-г цохисны дараа цус гарсан байх. ...” гэх мэдүүлэг [5],
6. Т.Б- хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр найз А-, Б- дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спорт” зааланд 22.00 цагт заал авч тоглосон. Тэнд байсан үл таних залуустай хамт нийлж тоглох болсон юм. Тэгээд тоглож байтал сүүлд нэрийг нь мэдсэн Е-, А-ыг тоглож байхдаа самбар доор гуянд нь эвээд унгаачихсан юм. А- унасандаа уурлаад босож ирээд Е-ийг бөмбөгөөрөө савж цохиод нүүрэнд нь духаараа мөргөсөн. Тэгээд барьцалдаж аваад дээр доороо ороод ирсэн. А- доор нь орсон. Е- дээр нь гарчихсан салахгүй байхаар нь би очиж салгах гэтэл салахгүй цамцнаас нь татсан чинь Е- эргээд харах үед нь ам руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохиж аваад газар унах үед нь хавирга орчимд нь нэг удаа өшиглөх үед хажууд байсан дүү нар салгасан. Сагс тоглож байх үед Е- А-ыг самбар доор гуянд нь эвээд унагаачихсан юм. А- уурлаад босож ирээд Е-ийг бөмбөгөөрөө савж цохид нүүрэнд нь духаараа мөргөсөн. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад газар дээр доороо орсон байх үед нь би Е-ийг араас нь татаж байгаад ам руу нь гараараа цохиод, хавирга руу нь нэг удаа өшиглөсөн. Е- намайг цохиогүй. ...Э.Есөн-эдэнийн биед доод баруун шүдний хугарал, доод баруун 1-р шүдний сулрал, уруулын салстад язрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан гэмтлийг би гараараа нэг удаа цохиод учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед найз Б- түүний дүү нар Е-ий эрэгтэй, эмэгтэй хоёр найз харж байсан. ...” гэх мэдүүлэг [6],
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 120700 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Доод баруун 1,2 дугаар шүд суларсан хөдөлгөөнтэй, дээд уруулын дотор салстад 0.4х0.2см хоёр ширхэг шаргал өнгөр бүхий язралтай, доод уруулын дотор салстад 0.00х0.3см язралтай. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүдний рентген зурагт зүүн доод 2 дугаар шүд дунд хэсгээр ташуу хугарсан харагдана гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.Э.Е-ий биед доод баруун 2 дугаар шүдний хугарал, доод баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо.
2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
00.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Д.Чимэд-Очир/ ...” гэсэн дүгнэлт [7],
8.Т.Б- иргэний үнэмлэхний лавлагаа[8], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[9], Т.Б- нэр дээр /6984УНЧ улсын дугаартай, Тоёота королла маркийн/ тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа[10], Хаан банкинд түүний эзэмшдэг дансны хуулга[11], эд хөрөнгийн лавлагаа[12], гэрлэлтийн лавлагаа [13] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Т.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах “спорт” зааланд найзуудын хамт сагс тоглохоор очиход хохирогч Э.Е- мөн найзуудын хамт тус зааланд сагс тоглохоор очсон байсан байна. Тэд бие биенээ таньдаггүй, гэвч тухайн өдөр тэд хоёр баг болон хамтдаа сагс тоглосон байх ба тоглоомын явцад иргэн Б.А-, хохирогч Э.Е- нар нь мөргөлдөж, Б.А- нь газар унасан байх ба Б.А- босож ирээд Э.Е-тэй маргалдаж түүнийг мөргөсөн байна. Үүнийг харсан Т.Б- нь тэднийг үйлдлийг таслан зогсоох зорилгоор эхлээд очсон боловч Б.А-ыг өмөөрч Э.Е-ий ам руу нь гараараа цохиод, хавирга руу нь нэг удаа өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь :
-хохирогч Э.Е-ий 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спорт зааланд найз охин Б-, найз Д- нарын хамт тэнд байсан залуучуудтай сагс тоглоод байж байтал нэг залуутай маргалдсан. ...миний хамар луу мөргөчихсөн. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь тэр залууд чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ гээд хойшоо ухарсан чинь тэр залуу намайг тэвэрч аваад намайг хавирч унагах гээд хөлөөрөө миний хөл лүү цохиод байсан. Тэгээд бид хоёр цуг заалны шалан дээр унасан чинь намайг үсдээд татаад байсан ...гараараа нэг удаа нүүрэнд цохисон, миний шүд хугараад уначихаар нь би доошоо тонгойгоод суух гэтэл гэдэс лүү хоёр удаа өшиглөсөн. ...сагсан дээрээс болж маргалдсан. ...Миний доод талын үүдэн шүд хугарсан, хажуу талынх нь шүд нь хазайсан, хамар далийсан байсан. ...” гэх мэдүүлэг [14] , түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-гэрч Б.А-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 22 цагийн орчим найз Б-, Б- нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МСҮТ-ийн зааланд сагс тоглож байгаад тэнд сагс тоглож байсан 20 орчим насны дунд зэргийн нуруутай залуутай мөргөлдөөд газар унасан юм. Тэгээд би босч ирээд уур хүрээд толгойгоороо уг залуугийн дух луу нь 1 удаа мөргөсөн, нөгөө залуу бас над руу дайраад бид хоёр дээр дороо ороод ноцолдоод байж байтал манай найз Б- ирээд цохичихсон юм шиг байсан. ...Э.Е-ий амнаас нь цус гарсан байх шиг байсан. Б-г цохисны дараа цус гарсан байх. ...” гэх мэдүүлэг[15]
-гэрч О.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед найз залуу Е- болон найз Д-, Б- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зааланд танихгүй залуучуудтай сагс тоглосон. Манай найз залуу нэг залуугийн ард зогсож байгаад тэр залууг бөмбөг авах гэж байхад нь хөлд нь тээглээд нуруун дээр нь дарчихсан чинь нөгөө залуу нь босч ирээд хамар луу нь мөргөчихсөн. ...нэг залуу салгах гэж байгаа юм шиг ирээд манай найз залуугийн эрүү рүү нь гараараа 1 удаа цохиод баруун талын хавирганы хэсэгт 1 удаа өшиглөсөн. ...манай найз залуу доошоо тонгойгоод шүлсээ хаясан чинь шүднийх нь эмтэрхий нь газарт унасан. ...Манай найз залуу тэд нартай сагс тоглож байгаад хөлөнд нь тээгэлснээс болж хоорондоо маргалдсан. ...” гэх мэдүүлэг[16],
-гэрч Э.Д-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр найз Е-, Б- болон Е-ийн найз охин Болороо нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спорт зааланд сагс тоглосон. ...Е- нэг залууг нь хааж байсан чинь тэр залуу нь довтолж орох гэж байгаад Е-ий хөлөнд нь тээглээд унах гээд тэнцвэр алдаж босч ирээд Е-тэй маргалдаж байгаад мөргөчихсөн. ...цаанаас нэг залуу нь ирээд салгах гэж байгаад Е-ий нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиж, цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Е- босоод ирсэн чинь үүдэн нэг шүдний тал нь эмтэрч унасан...” гэх мэдүүлэг[17],
-шүүгдэгч Т.Б- хэрэг бүртэлтэд мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр найз А-, Б- дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спорт зааланд 22.00 цагт заал авч тоглосон. Тэнд байсан үл таних залуустай хамт нийлж тоглох болсон. Тэгээд тоглож байтал сүүлд нэрийг нь мэдсэн Е- А-ыг тоглож байхдаа самбар доор гуянд нь эвээд унгаачихсан. А- унасандаа уурлаад босож ирээд Е-ийг бөмбөгөөрөө савж цохиод нүүрэнд нь духаараа мөргөсөн, тэгээд барьцалдаж аваад дээр доороо ороод, А- доор нь орчихсон, Е- нь дээр нь гарчихсан салахгүй байхаар нь би очиж салгах гэтэл салахгүй цамцнаас нь татсан чинь Е- эргээд харах үед нь ам руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохиж аваад газар унах үед нь хавирга орчимд нь нэг удаа өшиглөх үед хажууд байсан дүү нар салгасан. ...гэмтлийг би гараараа нэг удаа цохиод учруулсан. ...” гэх мэдүүлэг [18],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 120700 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б- гэм буруугийн талаар маргаагүй.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргаж, улсын яллагчийн дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Б- найз Б.А- нь сагс тоглож байхдаа хохирогч Э.Е-тэй үл ойлголцон хоорондоо маргалдан, бие биенийгээ цохисны улмаас шүүгдэгч Т.Б- тэднийг салгах зорилгоор очсон боловч тухайн үед санаа зорилго нь өөрчлөгдөн найз Б.А-ыг өмөөрч, шууд санаатай үйлдлээр хохирогч Э.Е-ий нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Т.Б- үйлдлийн улмаас хохирогч Э.Е-д хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Е-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь шүдний зураг 100.000 төгрөгөөр авахуулсан гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримтыг ирүүлээгүй, харин шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн 8000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчид 000.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүх хуралдаанд хохирогч Э.Е-эс “...цаашид хугарсан шүдээ авахуулж, имплант шүд хийлгэх шаардлагатай байна, үүнийн зардалд 1.800.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлэх ба, энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй. Иймд шүүгдэгч Т.Б-г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүйг гэж үзэж, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат нь “...шүүгдэгч Т.Б- хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хохиоргч хохирлын баримтаа бүрдүүлээд ирвэл шүдний мөнгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүүлэх хугацааг 6 сараар тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид сайн дураараа хохиролд 000.000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал буюу урьд ял шийтгэлгүй зэрэгт үндэслэн түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б- иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныгтустус удирдлагаболгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тогтообаатарын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 00.3 дугаар зүйлийн 4, 00 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 100 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.
00.Шүүгдэгч Т.Б- нь хохирогч Э.Е-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Э.Е- нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолддавж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1]Хавтаст хэргийн 11-13 дугаар тал
[2]Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.
[3]Хавтаст хэргийн 17-19 дүгээр тал
[4]Хавтаст хэргийн 20-22 дугаар тал
[5]Хавтаст хэргийн 23-26 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.
[8]Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[9]Хавтаст хэргийн 48 дугаар тал.
[10]Хавтаст хэргийн 44 дүгээр тал
[11]Хавтаст хэргийн 59-61 дүгээр тал
[12]Хавтаст хэргийн 62 дугаар тал
[13]Хавтаст хэргийн 63 дугаар тал.
[14]Хавтаст хэргийн 11-13 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 23-26 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 17-19 дүгээр тал
[17] Хавтаст хэргийн 20-22 дугаар тал
[18]Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
9 Хавтаст хэргийн 42 дугаар тал.
10 Хавтаст хэргийн 34 дугаар тал