2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/04618

 

2025 05 22 191/ШШ2025/04618

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,009,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 3,009,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож  хаягт байрлах улсын бүртгэлийн  дугаар бүхий давхар үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын  дугаар бүхий  үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрын хамт худалдаж авсан болно. 2024 оны 05 дугаар сарын 24-нд өмчлөх эрх үүссэний дагуу холбогдох үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээг шилжүүлэх явцад өмнөх өмчлөгч гэх ******* овогтой ******* нь тухайн үедээ эзэмших газрынхаа гэрээний төлбөрийг 2019 оны 4-р улирлаас хойш огт төлөөгүй байсан бөгөөд энэ талаар Д.*******д хэлэхэд маргасан, төлөх сонирхолгүй байсан тул аргагүйн эрхэнд А.******* миний бие АДХ-аар (Албадан дуудлага худалдаа) худалдан авсан газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахын тулд Нийслэлийн газрын албанд үүссэн байсан газар эзэмших, ашиглах гэрээний төлбөрт төлөх нэхэмжлэхийн дагуу 2019 оны 04-р улирлаас 2024 оны 04-р улирал хүртэлх нийт 3,009,500 төгрөгийг 2024 оны 06-р сарын 21-ний өдөр өөрөөсөө төлж барагдуулан Нийслэлийн газрын албатай тооцоо нийлсэн болно. Улсын бүртгэлийн  дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ Улсын бүртгэлд бүртгүүлж 2024 оны 06 сарын 13-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба тухайн газрын нэгж талбарын  дугаар бүхий эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтууд болон газрын эзэмших гэрчилгээний эх хувийг Нийслэлийн газрын албанд 2024 оны 07 сарын 16-нд хүсэлт гарган өгсөн байгаа.

Иймд А.******* миний бие нь эзэмших газрын төлбөрт төлсөн 3,009,500 төгрөгийг өмнөх өмчлөгч болох Д.*******ас нэхэмжилж байгааг минь харгалзан үзэж гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож  хаягт байрлах улсын бүртгэлийн  дугаар бүхий  давхар үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын  дугаар бүхий  үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрын хамт худалдаж авсан. 2024 оны 05 дугаар сарын 24-нд өмчлөх эрх үүссэний дагуу холбогдох үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээг шилжүүлэх явцад өмнөх өмчлөгч гэх ******* овогтой ******* нь тухайн үедээ эзэмших газрынхаа гэрээний төлбөрийг 2019 оны 4-р улирлаас хойш огт төлөөгүй байсан бөгөөд энэ талаар Д.*******д хэлэхэд маргасан, төлөх сонирхолгүй байсан тул аргагүйн эрхэнд А.******* миний бие худалдан авсан газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахын тулд Нийслэлийн газрын албанд үүссэн байсан газар эзэмших, ашиглах гэрээний төлбөрт төлөх нэхэмжлэхийн дагуу 2019 оны 04-р улирлаас 2024 оны 04-р улирал хүртэлх нийт 3,009,500 төгрөгийг 2024 оны 06-р сарын 21-ний өдөр өөрөөсөө төлж барагдуулсан гэжээ.

 

3. Хариуцагч бичгээр хариу тайлбар өгөөгүй бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч тухайн үед төлбөрийг яах эсэхийг асуухад ******* төлбөрийг өөрөө хариуцна гэсэн. Тэр мөнгийг одоо яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Газрыг дуудлага худалдаагаар авахад шууд албадан дуудлага худалдаагаар борлуулчихдаг. Би өөрөө нэхэмжлэгчээс авлагатай байгаа юм. Тийм байж надаас давхар мөнгө нэхээд байгаа нь утга учиргүй л санагдаж байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Х., Д.******* нараас 1,187,870,014.76 төгрөгийг гаргуулан ХХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д. өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, гэрчилгээний дугаартай,  хаягт байрлах  талбай бүхий хувийн сууц, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, нэгж талбарын  дугаартай, үйлчилгээтэй орон сууцны зориулалтай газар эзэмших эрхийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн,

 

6. Тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 6/31 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан. Төлбөр төлөгч нараас хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02068 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01598 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2023/01330 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан,

 

7. Д.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанаас түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан хэсэг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/25 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01703 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2025/00677 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дээрх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож  хаягт байрлах улсын бүртгэлийн  дугаар бүхий  давхар үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын  дугаар бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрын хамт худалдаж авсан. 2024 оны 05 дугаар сарын 24-нд өмчлөх эрх үүссэний дагуу холбогдох үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээг шилжүүлэх явцад өмнөх өмчлөгч гэх Д.******* нь тухайн үедээ эзэмших газрынхаа гэрээний төлбөрийг 2019 оны 4-р улирлаас хойш огт төлөөгүй байсан бөгөөд энэ талаар Д.*******д хэлэхэд маргасан, төлөх сонирхолгүй байсан тул аргагүйн эрхэнд А.******* миний бие худалдан авсан газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахын тулд Нийслэлийн газрын албанд үүссэн байсан газар эзэмших, ашиглах гэрээний төлбөрт төлөх нэхэмжлэхийн дагуу 2019 оны 04-р улирлаас 2024 оны 04-р улирал хүртэлх нийт 3,009,500 төгрөгийг 2024 оны 06-р сарын 21-ний өдөр өөрөөсөө төлж барагдуулсан гэж тодорхойлсон бол Д.******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч тухайн үед төлбөрийг яах эсэхийг асуухад ******* төлбөрийг өөрөө хариуцна гэсэн. Тэр мөнгийг одоо яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Газрыг дуудлага худалдаагаар авахад шууд албадан дуудлага худалдаагаар борлуулчихдаг. Би өөрөө нэхэмжлэгчээс авлагатай байгаа юм. Тийм байж надаас давхар мөнгө нэхээд байгаа нь утга учиргүй л санагдаж байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

10. Хариуцагч Д.******* нь маргаан бүхий газрыг  даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01110-А/99/2019 дугаар шийдвэрээр эзэмшиж байсан, улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01110-А/132/2024 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.*******гийн эзэмшилд шилжсэн болох нь Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01110-2024/18483 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем дэх газар эзэмшигч иргэний мэдээлэл, нэгж талбарын түүх хэсэгт тусгагдсан мэдээллээр тус тус тогтоогдож байна.

 

11. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01110-А/99/2019 дугаар шийдвэрийг үндэслэн байгуулсан Д.  тоот газар эзэмших, ашиглах гэрээний дагуу төлөх 2019 оны 4 дүгээр улирлаас 2024 оны 4 дүгээр улирал дуустал хугацааны газрын төлбөр 3,009,500 төгрөгийг нэхэмжлэгч А.******* төлсөн нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №020170556 дугаартай Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, мөн өдрийн нэхэмжлэгч А.*******гийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдсон.

 

12. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

 

13. Хариуцагч Д. газар эзэмшиж байсан хугацааны буюу  тоот Газар эзэмших, ашиглах гэрээний дагуу төлөх 3,009,500 төгрөгийг нэхэмжлэгч А.******* сайн дураар өөрөө мэдэж хариуцагчийн өмнөөс төлж барагдуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул уг зардлаа нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

14. Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

 

15. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан өгсөн боловч хариуцагч хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч тухайн үед төлбөрийг яах эсэхийг асуухад ******* төлбөрийг өөрөө хариуцна гэсэн. Тэр мөнгийг одоо яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэсэн тайлбар гаргасан хэдий ч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

16. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй тул хариуцагчаас 3,009,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэл хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******ас 3,009,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,102 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ