Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/шш2025/03702

 

 

 

 

 

2025 04 02

 

 

 

 

 

197/ШШ2025/03702

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Хамба ** гудамж, *** тоотод оршин суух, РД:**********, Б******** Н******,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг *** дугаар хороо, Хамба ***** тоотод оршин суух, регистр И****, Т*********** Х*****,

Нэхэмжлэлийн шаардлага нь 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Хариуцагч Т.Х*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж********* нар оролцов. 

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Т.Х******** зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Т.Х********** 2020 оны 3 сард 150 000 төгрөг зээлдүүлсэн, түүнээс хойш ойр ойрхон мөнгө зээлдүүлдэг байсан, нийт 8 000 000 төгрөгийг зээлдүүлсэн тул Т.Хүрэлбаатараас 8 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Би Б.Н***** 2020 оны 2 дугаар сарын 12-нд 150 000 төгрөг зээлсэн, түүнээс хойш бага багаар мөнгө зээлсэн боловч 2020-2024 оны хооронд нийт 17 552 500 төгрөгийг Хаан банкны дансаар дамжуулан зээлж, үүнээс 17 556 000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 936 500 төгрөгийг төлөөгүй байгаа гэв.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Т.Х********* нь Б.Н****** 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мөнгө зээлж авснаас хойшхи хугацаанд Б.Н***** нийт 17 552 500 төгрөгийг буцаан төлсөн болох нь хариуцагчийн Голомт банк болон Хаан банкин дах дансны хуулгын баримтаар нотлогдож байна.

Т.Х********** Б.Н******** мөнгө шилжүүлсэн гэх Голомт банк, Хаан банкин дах дансны хуулгад бичигдсэн Хаан банкны ********** тоот данс нь Б.Н*** эзэмшлийн данс болох нь нотлогдож байна.

Иймд хариуцагчаас 936 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 7 063 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 026 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т баримтлан хариуцагч Т.Х******с 936 500 /есөн зуун гучин зургаан мянга таван зуун/ төгрөг гаргуулан Б.Н******** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 063 500 /долоон сая жаран гурван мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х********с 27 026 төгрөг гаргуулан Б.Н************* олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН