Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/шш2025/03704

 

 

 

 

 

2025 04 02

 

 

 

 

 

197/ШШ2025/03704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, /15140/ Д.С******** гудамж, *** байр, **** тоотод байрлах, РД:*******, ************К,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, ***дугаар хороо, Эмнэлгийн ****тоотод оршин суух, РД:*****, З******** Ч*****,

Нэхэмжлэлийн шаардлага нь 4 484 595.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б****, хариуцагч З.Ч****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж**** нар оролцов. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч *********К нь хариуцагч З.Ч****** зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4 484 595.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүсэн үйл баримтад маргаагүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар маргаж байна.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ:Хариуцагч 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 6 200 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр, ****** улсын дугаартай машиныг худалдан авах зорилгоор авсан, зээлийн төлбөрт 3 461 000 төгрөг төлж, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгээгүй, 167 хоног хэтрүүлсэн, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн хариуцагчийн авто машиныг хурааж авч, үнэлгээ хийлгэхэд 3 600 000 төгрөгөөр үнэлсэн, уг машинд шаардлагатай засвар үйлчилгээ хийж 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 600 000 төгрөгөөр зарагдсан.Авто машиныг худалдсан орлогоос үндсэн зээл 8 082 095.31 төгрөгөөс 956 843.74 төгрөг зээлийн хүүгээс 1 570 881.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 314 172.37 төгрөг бусад орлого болох 758 108 төгрөгийг тус тус хасаад үндсэн зээлийн үлдэгдэл 4 484 595.31 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.Бусад зардалд үнэлгээний хөлс 150 000 төгрөг, торгууль 60 600 төгрөг, татвар 122 608 төгрөг, гэрчилгээ 33 800 төгрөг, гэрчилгээ гээгдүүлсэн 11 100 төгрөг, суудлын бүрээс 150 000 төгрөг, угаалга 180 000, моторын тос 50 000 төгрөгийн зардлууд багтсан гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 6 200 000 төгрөгийн зээл авсан, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл зээлээ төлсөн, 2023 оны 7 дугаар сард миний машиныг хурааж аваад надад зээлээ төлөх 3 сарын хугацаа өгсөн.Хариуцагч байгууллагын хуульчтай 1 сарын дараа холбогдож машинаа авмаар байна гэж хэлсэн боловч хариу өгөөгүй.Би 3 461 000 төгрөг төлсөн, машин тухайн үед 7 000 000 төгрөгийн үнэтэй байсан боловч 3 600 000 төгрөгөөр зарсан байх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

З.Ч****** 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, 6 200 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлдэгчийн өмчлөлийн ******* улсын дугаартай, **** маркийн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

З.Ч**** зээлийн гэрээний үүрэгт 3 461 000 төгрөг төлж, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ********* нь зээлдэгчийн өмчлөлийн ********** улсын дугаартай, ********* маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хурааж авсан үйл баримтад талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь уг тээврийн хэрэгслийг Х********-ийн үнэлсэн 3 600 000 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зараад хариуцагчийн зээлийн гэрээний төлбөрөөс төлөөд, үлдэгдэл төлбөр болон бусад зардал 758 108 төгрөгийн хамт нийт 484 595.31 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Гэвч Н******** нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан 3 600 000 төгрөгийн орлого нь нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал тухайн тээврийн хэрэгслийг худалдсны орлого 3 600 000 төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт болон бүртгэлийн маягт, мөнгөн гүйлгээний баримт ирүүлээгүй байна.

Нөгөө талаар уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой торгууль 60 600 төгрөг, татвар 122 608 төгрөг, гэрчилгээ 33 800 төгрөг, гэрчилгээ гээгдүүлсэн 11 100 төгрөг, суудлын бүрээс 150 000 төгрөг, угаалга 180 000, моторын тос 50 000 төгрөгийн зардлууд нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлгүй тул З.Ч******** 4 484 595.31 /дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун ерэн таван төгрөг, гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай Н***********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН