Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 197/шш2025/04192

 

 

 

 

 

 

2025 04 09

197/ШШ2025/04192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг * дугаар хороо, * дугаар хороолол, ******* байр, ** тоотод оршин суух, регистр ****, Н***** Туул,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг * дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж *, өөрийн байранд байрлах, *******************,

Эд хөрөнгө хураах болон Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н***********, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*********, гуравдагч этгээд Б.П************, өмгөөлөгч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж************* нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Т**** нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ******** дугаар тогтоол болон 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай *********** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 14 дүгээр байрны 9 тоот орон сууцыг Н.Т****, Э.М****** нар хамтран өмчилдөг, Э.М******** нь Б.П******* 550 501 643 төгрөгийн өглөгтэй, одоо 250 000 000 төгрөг дутуу байгаа, хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах ажиллагаанд Н.Т****** оролцуулаагүй, энэ ажиллагаанд гэрч оролцуулаагүй гэж үзэж байгаа тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ******** дугаар тогтоол болон 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай ********* дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Чингэлтэй дүүргийн Иргэний Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр Э.М********* 550 501 643 төгрөг гаргуулан Б.П****** олгож шийдвэрлэсэн, Ч*********** дүүргийн *** дүгээр хороо, бага тойруу, *** дүгээр байрны *** тоот орон сууцыг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 233003994/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаартай тогтоолоор хураасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар гомдол шийдвэрлэх журмыг зөрчсөн, Н.Т******* С.Н****** итгэмжлэл олгосон байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгчөөс төлбөрийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан.Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбарласан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *********** дугаартай захирамжаар Э.М*****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 550 501 643.07 төгрөг гаргуулах Б.П********* нэхэмжлэлтэй хэрэгт барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ***дүгээр хороо, Н*******, 29 тоотод байршилтай, **** м.кв талбайтай, зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах санал санаачлагыг 1 сарын хугацаанд 2 талаас гаргаж борлогдоогүй юм уу, нэхэмжилсэн үнийн дүнгээс бага дүнгээр борлогдсон тохиолдолд зөрүү дүнг нэмж гаргуулахаар харилцан тохиролцож, нэг сарын хугацаанд төлбөр барагдаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ********* улсын бүртгэлийн дугаартай, Х***** дүүрэг, *** дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, *** тоотод байршилтай, ******* м.кв талбайтай, зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 300 000 000 төгрөгт тооцож нэхэмжлэгч тал шилжүүлж авах ба нэхэмжлэлийн зөрүү дүнг бэлэнээр нэмж төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1********* дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, ******** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, *** дүгээр байрны*** тоотод байршилтай, **** м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э******* М******, Н******** Т******** нар бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д зааснаар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ******** дугаар тогтоолоор Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, ** дүгээр байрны ** тоотод байршилтай орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийсэн байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3, 54.4-т зааснаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай *********** дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүрэг **** дүгээр хороо, Бага тойруу гудамж, ** дүгээр байрны 9 тоотод байршилтай орон сууцыг хураах ажиллагааг явуулсан байх бөгөөд энэхүү хөрөнгө хураах ажиллагаанд төлбөр төлөгч Э.М******, гуравдагч этгээд Н.Т*****нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н****** болон хөндлөнгийн гэрчүүд оролцож, тогтоолд гарын үсэг зурсан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн дээрх эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах ажиллагаанд Н.Т********** оролцуулаагүй, гэрч оролцуулаагүй байна гэж үзэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т, Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан нь нэхэмжлэгчид хамааралгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ********** дугаар тогтоол болон 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай ********* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Т******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ********* дугаар тогтоол болон 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай ****** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Т****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН