2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04845

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 191/ШШ2025/04845

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 26,082,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г.******* нь С.*******гийн төрсөн дүү С.******* дамжуулаад Мөнгө зээлээч, баар ажилуулах гэсэн юм. Баар ажилуулах нь ашигтай байдаг, ашгаасаа зээлж авсан мөнгөө эргүүлэн хувааж төлөөд, тодорхой хэмжээний мөнгийг илүү гаргаж дүү С.******* хуваагаад ашиг хувилбараар авчихье гэж гуйсан юм.

С.******* дүү С.******* дэмжье гэж бодоод Г.*******гийн   тоот дансанд 2023 оны 04 дүгээр сарын 23-нд 1,242,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 08-нд 840,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-нд 500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-нд 3,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 17-нд 17,000,000 төгрөг, нийт 22,582,000 төгрөг шилжүүлсэн.

2023 оны 4 дүгээр сараас хойш Г.******* нь үйл ажиллагаа хэвийн явуулсан хэдий ч ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд С.*******д ч, түүний дүү С. ч ямар ч ашиг хуваарилаагүй. 2024 оны 1 дүгээр сараас хойш үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон болохыг олж мэдлээ.

Ингээд Г.******* нь өнөөдрийг хүртэл хүүгүй зүгээр зээлсэн мөнгийг эргүүлж огт төлөөгүй төдийгүй мөнгө нэхэхээр маргааш заавал өгнө, нөгөөдөр өгнө, ээжийн тэтгэврийг зээл авахуулж байж өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ.

Иймд С.*******гийн зээлдүүсэн мөнгө болох 22,582,000 төгрөгийг Г.*******гаас гаргуулж С.*******г хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Тус шүүхэд С.*******гийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас зээлдүүлсэн 22,582,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Одоо дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Г.******* нь С.*******гийн төрсөн дүү С.Бямба-Эрдэнээр дамжуулаад мөнгө зээлээч, баар ажиллуулах гэсэн юм гэж гуйсны дагуу дүү С.Бямба-Эрдэнэ болон түүний нөхөр Б., нагац эгч Г., Г. нараар дамжуулан нийт 7 удаагийн гүйлгээгээр Г.*******гийн дансанд 26,082,000 төгрөг хийгдсэн. Анх нэхэмжлэл гаргах үед Г.*******гийн дансны хуулга байгаагүй ба шүүхийн журмаар гаргуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд хариуцагчаас 26,082,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,082,000 төгрөгийг дараах нөхцөлөөр эргэн төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: Хариуцагч Г.******* нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд сар бүрийн 25-ны өдөр банк дахь С.*******гийн  тоот дансанд 2,354,545 төгрөгийг төлнө. Эхний төлөлтөд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 182,000 төгрөг төлөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 26,082,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 26,082,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд сар бүрийн 25-ны өдөр банк дахь С.*******гийн  тоот дансанд 2,354,545 төгрөгийг, эхний төлөлтөд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 182,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,082,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд сар бүрийн 25-ны өдөр банк дахь С.*******гийн  тоот дансанд 2,354,545 төгрөгийг, эхний төлөлтөд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 182,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,810 төгрөгийн тал хувь болох 170,905 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, үлдэх 170,905 төгрөгийг улсын орлогод үлдээж, 170,905 төгрөгийг хариуцагч Г.*******гаас гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ