| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00703/И |
| Дугаар | 318/ШШ2025/00634 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 318/ШШ2025/00634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овогт Н.О-ийн ,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа оролцов.
Нэхэмжлэгч Н.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр Би одоогоор Улаанбаатар хотод амьдардаг тул намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие .......онд төрсөн, ......настай. Миний бие 1988 оны 8-р сараас эхэлж Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн ногооны зооринд боогчоор ажилласан бөгөөд ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, орсон тушаал, нийгмийн даатгал төлсөн баримт бүгд байгаа. Ажлаас гарсан тушаал архивд байхгүй тул Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн ногооны зооринд боогчоор 1988 оны 8 дугаар сараас 1991 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Э.Л-н 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Н.О-төгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 310 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 16 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Насанжаргалын Оюунцэцэгийн Хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 8-9, 1989 оны 1-12, 1990 оны 1-3, 1991 оны 1-10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай Түр ажилд томилох тухай тушаал, Ц.Г, Г.Х нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 529 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 /А/ маягтыг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О ийн Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн ногооны зооринд 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал боогч, ногоочноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Н.О ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.О нь хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай Түр ажилд томилох тухай тушаалаар Н.О ийг 8 дугаар сарын 18-ны өдрөөс ногоочноор түр томилжээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Н.О Хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 8-9, 1989 оны 1-12, 1990 оны 1-3, 1991 оны 1-10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
4. Нэхэмжлэгч Н.О нь Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн ногооны зооринд 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал боогч, ногоочноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай Түр ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Н.О Хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 8-9, 1989 оны 1-12, 1990 оны 1-3, 1991 оны 1-10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Н.О ийн Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн ногооны зооринд 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал боогч, ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Н.О-ийн Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн ногооны зооринд 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал боогч, ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР