| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/09912/И |
| Дугаар | 197/шш2025/04194 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 197/шш2025/04194
| 2025 04 09 | 197/ШШ2025/04194 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг **дугаар хороо, *** дугаар хороолол, *** байр, *** тоотод оршин суух, регистр ********, Д********** Б********,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг *** дугаар хороо, *** дугаар хороолол, Их тойруу гудамж, **** байр, *** тоотод оршин суух, регистр ***********, П***** Х*****, *************,
Нэхэмжлэлийн шаардлага нь 12 984 678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч П.Х*********, өмгөөлөгч Г.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж********* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Б******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч П.Х******** зээлийн гэрээний үүрэгт 12 984 678 төгрөг гаргуулна гэжээ.
Би 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Портер маркийн машиныг хариуцагчид худалдаж гэрчилгээг нь хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн.Тухайн үед 17 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хариуцагч 10 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлөөгүй, хариуцагчаас машины үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан.Улмаар 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нотариатч дээр хариуцагчтай хамт очиж зээлийн гэрээ байгуулсан.Би мөнгө харицагчид мөнгө зээлдүүлээгүй, зарсан машины үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтэй байна гэв.
Би Э******* гэдэг найзаасаа машин худалдаж авсан, машины төлбөрөөс 10 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа, нэхэмжлэгчээс машин худалдаж аваагүй, мөнгө зээлээгүй, машины төлбөрийг Э******* өгсөн хариуцагч тайлбарласан.
Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч П.Х******** 7 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байх боловч тэдний хооронд бодитоор мөнгө зээлсэн, зээлдүүлсэн үйлдэл болоогүй, зээлийн гэрээ харилцаа үүсээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байна.
Харин Д.Б****** нь П.Х******** 2022 онд 17 000 000 төгрөгөөр худалдсан Портер маркийн авто машины үлдэгдэл төлбөр 7 000 000 төгрөгийг авах зорилгоор дээрх зээлийн гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байхад хариуцагч нь би Д.Ба******с авто машин худалдаж аваагүй, Э********** худалдаж авсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Хариуцагч П.Х********** нь 2022 онд портер маркийн авто машиныг Э********* худалдаж авсан тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Харин хариуцагч П.Х********** нь нэхэмжлэгч Д.Б******** 7 000 000 төгрөг зээлж аваагүй атлаа 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 7 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан гэж нэхэмжлэгчтэй тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байгаа нь Д.Б**** 7 000 000 төгрөг төлөх үүрэг байгаа гэдгийг баталгаажуулсан үйлдэл гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч П.Х******** 7 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ба******** олгож, үлдсэн 5 984 678 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч П.Х******** 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулан Д.Б**** олгож, нэхэмжлэлээс үлдсэн 5 984 678 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Х****** 126 950 төгрөг гаргуулан Д.Б******** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН