Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бууралынхан овогт Чимэдрэгзэний Цэд холбогдох 1708014090404 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймнгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, Өвөрхангай аймаг Арвайхээр сум 6 дугаар баг Ягаан толгойд оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 84-40 тоотод түр оршин суух, улсаас авсан ял шийтгэл, гавъяа шагналгүй, Бууралынхан овогт Чимэдрэгзэний Ц /РД:ЙК90040407/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ч.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын орчим иргэн Б.Стэй машинаас буухгүй байна гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ц мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр найз Стэй уулзаад Цамбагарав орчимд байх Болор пабад орж пиво уусан. Тэгээд С гэртээ харихгүй гэхээр нь би явлаа гэхэд С эгчийндээ харина гэхээр эгчийнд чинь хүргэж өгнө гэхэд явахгүй гээд Мөөгийтэй явна гээд байхаар нь Богд Арын орчим машинаас буугаад хаалгаар нь очоод буу гээд татахад өөдөөс өшиглөхөөр нь үсдээд доош дараад нүүрлүү нь цохисон. Тэгээд бид хоёр салсан ба 7-8 хоногийн дараа эвлэрсэн. Ийм юм болно гэж бодоогүй байтал саяхан цагдаагаас дуудсан. Тухайн үед надад бас гэмтэл учирсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Сийн: “...Богд Ар хорооллын тэнд явж байсан чинь гэнэт хаана хүргэж өгөхөөс болоод Ц манай найз залуугаар хүргүүлэх гэж байна гэж бодоод үгийн зөрүүгүй орилоод миний үснээс зулгаагаад гараараа толгой нүүрлүү цохиод тэгсэн чинь нөгө залуу машинаа зогсоогоод намайг Цээс салгасан...” гэжээ. /хх 12-13 хуу/

 

Гэрч С.Оюунчимэг мэдүүлэхдээ: “...охин С 22 цаг 30 минутад гаднаас хүнд зодуулсан байдалтай уйлаад ороод ирсэн тэгээд уйлаад байхаар нь яасан гээд асуусан чинь Цээ бид нар урд караокед ороод дуулж байгаад тэндээс гараад найз залуугынхан машинтай ТБД андуудын урд талын Борд Ар хорооллын хажуу талын зам дээр машинтайн явж байсан чинь намайг тэр залуутайгаа хардаад үгийн зөрүүгүй үснээс зулгайж аваад зодлоо гэж хэлсэн..” гэжээ. /хх 14 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11694 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.Сийн биед баруун мөр, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын үзүүрт зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 20 хуу/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийг лавлагаа /хх 38,40/

Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 50 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын орчим иргэн Б.Стэй машинаас буухгүй байна гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 50/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Б.С нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Цтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 50 хуу/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                               

Шүүгдэгч Ч.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 31-32, 35/, шинжээчийн 11694 тоот дүгнэлт /хх 20 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Ч.Ц дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ч.Цэд 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.