Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 318/ШШ2025/00640

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Л.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 377,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Л овогтой Ц-тай 2024-08-29-ний өдөр 2024-81039 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй .........тоот зээлийг Хаан банк дахь ............ тоот дансанд зээлдэгч Л.Ц нь шилжүүлэн авсан. Хариуцагч Л.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-29-ний өдрийн байдлааp: ...... тоот зээл 2025 оны 07 сарын 30-ны өдрийн байдлаар z000528518 тоот зээл 2025 оны 1 сарын 01-ний өдөр дуусч үндсэн зээлээс 81,300 төгрөгийг хасаж үлдэгдэл дүнг 218,700 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 330 хоног/зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн210 + 3 удаагийн сунгалтаар 90 хоногийн хүү 142,880 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 55,473 төгрөгийг хасаж нийт хүү 87,407 төгрөг, нийт 306,107 төгрөг. .......6 тоот зээл 2024 оны 12 сарын 19-ний өдөр дуусч үндсэн зээлээс 5,700 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 51,300 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 253 хоногийн хүү 24,160 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 3,658 төгрөгийг хасаж нийт хүү 20,503 төгрөг, нийт 306,107 төгрөг, нийт 71,803 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 270,000 төгрөг, нийт хүү 107,910 төгрөг, нийт 377,910 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л овогтой Ц О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 377,910 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 177,910 төгрөг төлж дуусгана” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Л.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 377,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 377,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ц 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 177,910 төгрөг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Л.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,987 төгрөгийн тал хувь болох 5,994 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,994 төгрөг, хариуцагч Л.Ц-аас 5,994 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 377,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Л.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,987 төгрөгийн тал хувь болох 5,994 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,994 төгрөг, хариуцагч Л.Ц-аас 5,994 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар

 

хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР