| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00181/И |
| Дугаар | 318/ШШ2025/00645 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/00645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Таз-ийн ,
Хариуцагч: Х овогт Ч.Ч-д холбогдох,
Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д /цахимаар/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А /цахимаар/,
Иргэдийн төлөөлөгч: Б.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ч.Ч-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Таз-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар доорх албан тушаалд нэр бүхий иргэдийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Үүнд:
1. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/114 дүгээр захирамжаар Ч.А-г тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2.Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/08 дугаар захирамжаар Г.О-ыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
3.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/107 дугаар захирамжаар Н.Б-ыг тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
4.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжаар С.Ц тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
5.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/115 дугаар захирамжаар Ё.М тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
6.Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/24 дүгээр захирамжаар Б.П-ийг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байсан.
7.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/118 дугаар захирамжаар иргэн Г.Б-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, Таз-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай 68 дугаар тогтоолыг гарган зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.
Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгавруудыг Увс аймгийн Засаг дарга биелүүлээгүй тул Зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 111, 116, 117, 119, 127, 128 дугаар тогтоолуудыг баталж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны Б/107, Б/114, Б/115, Б/116, 2021 оны Б/08, Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Таз-ийн захирамж хүчингүй болгох тухай тогтоол гарсаар байхад Увс аймгийн Засаг дарга дээрх тогтоолыг эс биелүүлж, нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулсаар байсан байна. Засаг дарга иргэн Ё.М 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар, Г.О-ыг 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаар, Н.Б-ыг 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар, С.Ц 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/32 дугаар, Б.П-ийг 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар тус тус албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.А-г хууль зөрчин ажиллуулсаар байна. Ч.Ч нь Таз-ийн тогтоолыг тогтоосон хугацаанд эс биелүүлж, нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж, улсаас цалин олгосноор төрд хохирол учруулсан байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчин томилгоо хийн, тодорхой хугацааны дараа чөлөөлснөөр дараах төсвийн хөрөнгийг иргэдэд олгож, төрд хохирол учруулсан байна гэж үзлээ. Үүнд:
1.Иргэн Г.Б-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 64,670,323 төгрөг,
2.Иргэн Ё.М 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 17,131,009 төгрөг,
3.Иргэн Ц.А 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 55,215,776 төгрөг,
4.Иргэн Г.О 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 17,057,251 төгрөг
5.Иргэн С.Ц 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 26,906,685 төгрөг,
6.Иргэн Б.П 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 47,750,645 төгрөг,
7.Иргэн Н.Б 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,867,215 төгрөгийг тус тус олгосон.
Иймд Ч.Ч-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 249,598,904 төгрөгийг буцаан төлүүлж төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гаргаж байна. Төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтан Ч.Ч-с гаргуулж Таз-ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлнэ үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
1.2. Төрийн албаны зөвлөл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Таз-ийн нэхэмжлэлтэй Ч.Ч-д холбогдох төрд учруулсан хохирол 249,598,904 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий иргэний харагт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:
1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Г.Б-ийг томилсон хугацааны буюу 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд олгосон цалин хелс 64,670,323 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан. Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2024.10.29-ний өдрийн Б/53 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэл буюу ендер насны тэтгэвэр тогтоох үндэслэлээр Г.Б-ийг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иймд Г.Б-ийн ажилласан хугацаа буюу 2024.01.02-ны өдрөөс 2024.10.29-ний өдрийг хүртэл хугацаанд төрийн албанд хууль бусаар ажиллуулж, 55,490,054 төгрөгийн цалин хөлс олгосон олгосон байна. Мөн Г.Б-ийг өндөр насны тэтгэвэр тогтоож төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон бөгөөд нэг удаагийн буцалтгүй тусламжид Засаг даргын 2024.10.31-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар 46,742,100 төгрөгийг олгосон байна. Иймд хууль бусаар олгосон цалин хөлс болон нэг удаагийн буцалтгүй тусламж нийлээд 102,232,154 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан Ч.Ч-с нөхөн гаргуулах,
2. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Ч.А-г томилсон хугацааны буюу 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд олгосон 55,215,776 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан. Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2024.09.20-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар Ч.А-г Таз-ийн 2022 оны 116 дугаар тогтоолыг биелүүлж төрийн албанаас чөлөөлсөн байна. Иймд Ц.А-ийн 2024.01.01-ний өдрөөс 2024.09.20-ны өдөр хүртэл хугацаанд хууль бусаар ажиллуулж олгосон цалин хөлс 40,654,735 төгрөгийг авсан байх тул уг хугацаанд авсан цалин хөлсийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх үнийн дүнг 40,654,735 төгрөгийг нөхөн гаргуулах,
3.Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Г.О-ыг томилсон хугацааны буюу 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд олгосон 17,057,251 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан. Гэтэл 19,471,520 төгрөгийг дээрх хугацаанд Г.О цалин хөлсөнд олгосон нь баримтаар тогтоогдож байна. Иймд зөрүү 2,414,269 төгрөгийг нөхөн гаргуулах,
4. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Б.П-ийг томилсон хугацааны буюу 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд олгосон 47,750,645 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг шүүх хулээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан. Гэтэл 48,141,987 төгрөгийг дээрх хугацаанд Б.П цалин хөлсөнд олгосон нь баримтаар тогтоогдож байна. Иймд зөрүү 391,342 төгрөгийг нөхөн гаргуулахаар тус тус нэмэгдүүлж байна.
Иймд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч төрийн албанд нэр бүхий 4 иргэнийг хууль бусаар томилсон ажиллуулсныг Төрийн албаны зөвлөл тогтоосон бөгөөд үүссэн үр дагавар болох олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан Ч.Ч-с нийт 145,692,500 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд хүргүүлж байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, холбогдох процессын ажиллагааг хийж өгнө үү. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 249,598,904 төгрөгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 145,692,500 төгрөгөөр нэмэгдуулж, нийт 395,291,404 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох Ч.Ч-с нехен гаргуулж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Таз-ийн зүгээс Увс аймгийн төрийн захиргааны байгууллагуудад хяналт шалгалт хийсний улмаас Таз-ийн зүгээс 2021 оны 9 сарын 29-ний өдрийн 240 дугаартай хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоол гарсан. Тус тогтоолд дараах нэр бүхий төрийн албанд томилогдсон иргэд нь хууль бусаар томилогдсоныг тогтоож тухайн тогтоолыг шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан буюу Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч-д хугацаа зааж хүргүүлсэн. Дээрх хугацаанд Ч.Ч нь нэр бүхий иргэдийг төрийн албанаас чөлөөлөөгүй. Иймд Төрийн албаны зөвлөл хүргүүлсэн тогтоолынхоо үндсэнд болон өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр бүхий иргэдийг төрийн албанд томилсон Увс аймгийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлээд, тогтоолоо мөн хүргүүлсэн. 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай Увс аймгийн Засаг даргын захирамжаар Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээ Ё.М 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс эхэлж томилсон байдаг. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 240 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтад Ё.М нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 33 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг тус тус зөрчиж томилогдсон байна гэх агуулгатай тогтоолыг хүргүүлсэн. Хариуцагч тус тогтоолыг хугацаанд нь биелүүлээгүй учраас 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Таз-ийн 111 дугаартай тогтоолоор Ё.М томилсон захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Ч.Ч-д хүргүүлсэн. Үүний дараа Ё.М нь тус тогтоолыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс тухайн гомдолтой холбоотойгоор 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 06/1634 дугаартай албан бичгээр таны зүгээс 111 дугаартай тогтоолд үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс таны хохирлыг хэн шийдэх талаар шийднэ. Иймд Төрийн албаны зүгээс таны асуултад хариу өгөх боломжгүй гэх агуулгатай хариу хүргүүлсэн. Ё.М-ын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Увс аймгийн Засаг даргын зүгээс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б08 дугаартай захирамжаар Ё.М төрийн албанаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд орсон ба 2022 оны 7 сараас чөлөөлсөн хүртэлх хугацааны цалин хөлсийг Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжилсэн. Мөн хариуцагч Ч.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б08 захирамжаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.О-ыг томилсон байдаг. Г.О-той холбоотой 240 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтад Г.О нь мөн Төрийн албаны тухай хуулийн 25, 33, 43 дугаар зүйлийг зөрчсөн тул төрийн албанаас чөлөөлөхийг мэдэгдсэн. Уг тогтоолыг биелүүлээгүй учраас Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 117 захирамж хүчингүй болгох тухай тогтоол гарсан. Уг тогтоолыг хүргүүлсний Г.О Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0/1635 дугаартай албан бичгээр нэгэнт шүүхэд хандсан учраас шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Улмаар Г.О-ыг Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаартай захирамжаар төрийн албанаас чөлөөлсөн. Тиймээс Г.О-ыг томилсноос чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалин хөлсийг төрд учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас нэхэмжилж байгаа. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/107 дугаартай захирамжаар Н.Б-ыг Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Үүнтэй холбоотойгоор Таз-ийн 240 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтад Н.Б нь Төрийн албаны тухай хуулийн 27, 33 ,43 дугаар зүйлүүдийг зөрсөн гэж тогтоосон. Уг тогтоолыг биелүүлээгүй учраас 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн захирамж хүчингүй болгох 128 дугаар тогтоолоор Н.Б-ыг төрийн албанд томилсон захирамжийг хүчингүй болгосон. Н.Б нь мөн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гомдлын хариуг Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 06/1638 гэдэг албан бичгээр өгсөн. Түүнчлэн Н.Б-ыг Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 70-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар төрийн албанаас чөлөөлсөн. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс Н.Б-н анх томилсноос чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Мөн хариуцагч нь С.Ц 2022 оны 12 дугаар сарын 30-ны Б/116 дугаартай захирамж Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Таз-ийн 240 дүгээр тогтоолын 12 дугаар хавсралтад Төрийн албаны тухай хуулийн 27, 33, 43 дугаар зүйлд заасныг зөрчсөнийг тогтоосон. Үүнтэй холбогдуулаад Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож С.Ц томилсон захирамжийг хүчингүй болгосон. С.Ц Увс аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б32 дугаартай захирамжаар төрийн албанаас чөлөөлсөн. С.Ц-н хувьд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй. Мөн Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Батхүү овогтой Пүрэвгончигийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай Увс аймгийн Засаг даргын захирамжаар томилсон нь Таз-ийн 240 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад Төрийн албаны тухай хуулийн 27, 33, 43 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Үүнтэй холбогдуулаад Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаартай захирамж хүчингүй болгох тогтоол гаргаж хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Б.П Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01/636 дугаар албан бичгээр хариу өгсөн. Хариуцагчийн зүгээс Б.П-ийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/47 дугаартай захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор төрд учирсан хохирлын асуудлыг нэхэмжилж байгаа. Б.П нь ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсан ч тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг гүйцэтгэгчээр томилогдсон Ч.А-г 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дугаартай Увс аймгийн Засаг даргын захирамжаар томилсон. Таз-ийн 240 дүгээр тогтоолын 13 дугаар хавсралтад мөн Төрийн албаны тухай хуулийн 25, 33 дугаар зүйлийг зөрчсөн. Үүнтэй холбогдуулаад зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгосон. Дээрх тогтоолуудыг Төрийн албаны зөвлөл 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04/940 тоот албан бичгээрээ хүргүүлж чиглэлээ өгсөн. Тус тогтоолтой холбоотойгоор Ц.А Төрийн албаны зөвлөлд мөн гомдол гаргасан. Гомдлын хариуг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 06/1637 тоот албан бичгээр хариу өгсөн. Ч.А-г 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46 гэдэг захирамжаар үүрэгт ажлаас нь хариуцагч Ч.Ч буюу Увс аймгийн Засаг дарга чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс мөн Ч.А-г томилогдсоноос чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Ц.А нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны 499 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Г.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаартай захирамжаар томилсон. Үүнтэй холбогдуулан Таз-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолыг эрх бүхий этгээд буюу Увс аймгийн Засаг даргад хүргүүлдэг. Тус тогтоолыг хүргүүлсний дараа Г.Б-ийг тухайн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулсан. Үүний дараа Ковидын тухай хуультай хамаараад Г.Б-ийн 1 чөлөөлөөд, 1 томилоод байсан. Г.Б-ийг 2020 оны 12 дугаар сард 118 дугаартай захирамжаар томилсноосоо хойш тасралтгүй тухайн албан тушаалд ажиллуулж Таз-ийн 168 дугаартай тогтоолыг биелүүлээгүй. Шалгалтаас нэр дэвшүүлэхгүй байх асуудал яригдаад 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд Таз-ийн талд шийдвэр гарсан. Энэ маргаантай холбоотой нотлох баримтыг хүргүүлсэн байгаа. Г.Б-ийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б53 дугаартай захирамжаар төрийн албанаас чөлөөлсөн. Чөлөөлснийх нь дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 гэдэг захирамжаар Болор-Эрдэнэд 1 удаагийн буцалтгүй тусламжийг олгох захирамж гаргасан. Г.Б-ийг 2022 оны 7 дугаар сараас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэж байгаа. Мөн чөлөөлсний дараа Г.Б-д олгосон нэг удаагийн тэтгэмж 46,742,100 төгрөгийн тэтгэмжийг төрд учирсан хохирол гэж үзэж нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсний учир нь энэ байгаа. Үүнтэй холбоотойгоор төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 04/214 тоот албан бичгээрээ хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс тус мэдэгдлийг эс зөвшөөрсөн учраас Таз-ийн зүгээс 2024 оны 3 дугаар сарын 29-ний 01/ 616 тоот албан бичгээрээ нэхэмжлэлийг гаргасан ба 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн шаардлага 395,291,404 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох хариуцагч Ч.Ч-с гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчөөс Ковидын хууль хүчин төгөлдөр байсан. Ковидын үеэр нийтэд хамарсан үйл ажиллагааг явуулахгүй, зохион байгуулахгүй гэх тайлбар хэлсэн. Гэтэл би Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсгийг бүхэлд нь судлууллаа. Дээд шүүхийн шүүхийн шийдвэр хууль тогтоомжийг эцсийн байдлаар тайлбарлаж, хэргийг шийддэг. Ковидын тухай хууль нь хугацаатай хууль байсан. Хуулийн үйлчлэлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусдаг. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчөөс Ковидын үе бүхэлдээ байсан мэтээр тайлбарлаад байна. Ковидын нөхцөл байдал үндсэндээ Монгол Улсын хэмжээнд 2022 онд дуусгавар болсноор тус хууль дууссан. Гэтэл 2021 оны 240 дугаартай тогтоолоор Төрийн албаны зөвлөлөөс хугацаатай үүрэг өгөөд хугацаанд нь биелүүлээгүй учраас 2022 оны 3 дугаар сард нэр бүхий 6 этгээдийг томилсон захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөл нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно гэж заасан. Сул орон тоо нөхөх зохицуулалт, тусгай шалгалт өгөх зохицуулалтыг гэх мэтээр төрийн албан тушаалд томилох, чөлөөлөх, төрийн албан хаагчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаа, эрх зүйн байдлыг зохицуулсан хууль юм. Энэ хуулийн хүрээнд хуульд заасан болзол, шаардлагын дагуу сонгон шалгаруулалтын үндсэнд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ёстой. Гэтэл Б.П, Ё.М, С.Ц, Н.Б, Г.Б , Ц.А нарын дээрх нэр бүхий иргэний хувьд төрийн жинхэнэ албан тушаалуудад Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон байдаг. Зөрчиж томилогдсоныг тогтоосон Таз-ийн 240 дугаартай тогтоол байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй хуульд заасан арга хэмжээг авч томилсон захирамжийг хүчингүй болгосон. Тус захирамжтай тухайн иргэд маргадаггүй. Дээрх нэр бүхий 7 иргэн шүүхэд ханддаггүй. Шүүхэд хандаад зарим нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Зарим иргэний нэхэмжлэлийг шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг. Ч.А-г 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлсөн. Б.П-ийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлсөн. С.Ц 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөлсөн. Н.Б-ыг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлсөн. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Ковидын хууль хүчин төгөлдөр байсан учраас сонгон шалгаруулалт зарлаагүй гэж тайлбарласан. Гэхдээ тухай цаг үед л хориглосон. Ковидын цар тахал хэвийн болоход сонгон шалгаруулалт зарлах боломжтой байсан. Төрийн албаны зөвлөлөөс хууль хэрэгжүүлэх албан бичгийг удаа дараа хүргүүлсэн. Сул орон тооны захиалгаа өг гэдэг байдлаар чиглэл хүргүүлсээр байхад Ч.Ч манай байгууллагын тогтоолыг хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Төрийн албаны зөвлөл өөрөө гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг өөрөө хариуцах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хангах гэж тайлбарласан. Гэтэл бодит нөхцөл байдал дээр захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 86 дугаар зүйлд зааснаар торгууль ногдуулах, бусдаар гүйцэтгүүлэх, албадан гүйцэтгүүлэх гэсэн арга хэлбэртэй байдаг. Торгууль ногдуулахын хувьд Төрийн албаны хууль тогтоомжоор Төрийн албаны зөвлөлөөс торгууль ногдуулах зохицуулалт хууль тогтоомжид байдаггүй. Зөвхөн Захиргааны шийдвэр гаргаад байгаа захиргааны байгууллагад хамааралтай шийдвэр. Тухайлбал улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтан Төрийн албаны зөвлөлд ажилладаг байсан бол торгууль ногдуулах боломжтой. Гэтэл бодит байдал дээр тийм албан тушаалтан байдаггүй. Эрх хэмжээ нь хуулиараа олгогдоогүй учраас шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг хэрэглэх боломжгүй. Бусдаар гүйцэтгүүлэхийн тухайд Таз-ийн 2021 онд 240 дүгээр тогтоол гаргаад 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тухайн иргэдийг томилсон захирамжуудыг хүчингүй болгосон тогтоолууд гаргадаг. Нэгэнт томилсон шийдвэр нь хүчингүй болоод байхад ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр төрийн албан тушаалыг хэрэгжүүлээд, цалин хөлсийг нь аваад байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэр. Албадан гүйцэтгүүлэх хэлбэрийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар албадан гүйцэтгэх гэж байгаа биеийн хүчин, арга хэрэгслийн тусламжтайгаар халдахыг ойлгоно. Гэтэл бодит нөхцөл байдалд Төрийн албаны тухай хууль тогтоомжоор Таз-ийн бүрэн эрх, чиг үүрэгт дээрх зохицуулалт зохицуулагдаагүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулж байгаа хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж заасан. Өнөөдөр Таз-ийн эрх зүйн байдлыг л тогтоосон, Таз-ийн гүйцэтгэх чиг үүрэг, бүрэн эрхийг Төрийн албаны хууль тогтоомжоор зохицуулдаг. Төрийн албаны хууль тогтоомжоо бид хэрэгжүүлдэг. Хариуцагчийн төлөөлөгч тухайн төрийн байгууллагад аргагүй юм чинь яаж үйл ажиллагаа явагдах юм бэ гэж тайлбарласан. Энэ нь шалгалт өгөхгүйгээр албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүйгээр хууль тогтоомж зөрчөөд томилсон асуудал. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зохицуулалт байдаг. Шууд түр орлон гүйцэтгэгч томилох гэдэг зохицуулалт байхгүй. Хуулиар зохицуулаагүй харилцааг Ч.Ч өөрөө дур мэдээд том толгойлж, хууль тогтоомжийг зөрчиж, буруугаар хэрэглэсэн. Нэр бүхий этгээдүүдийг томилохгүйгээр тухайн байгууллагад ажиллаж байгаа хууль тогтоомжийн дагуу шалгалт өгөөд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар тухайн байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх боломжтой байсан. Гэтэл байгууллага дотроос нь түр орлон гүйцэтгүүлээгүйгээр, шалгалт өгүүлэхгүйгээр, хууль тогтоомж зөрчөөд томилсон. Тухайн иргэдийг чөлөөлөөд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зарла гэж чиглэл өгөхөд шалгалт зохион байгуулаагүй. Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үл ойшоож, том толгойлдог, хууль тогтоомж зөрчдөг байсан. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөл өгнө гэх Таз-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай тогтоолоор жишиг маягаар албан тушаалын тодорхойлолтуудыг батласан. Албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу сонгон шалгаруулалтаа явуулаач гэсээр байтал харуицагч хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хууль тогтоомжид өөрчлөлт орсноос хойших цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Тэрнээс өмнөх авсан цалин хөлсийг нь нэхэмжлээгүй гэдгийг хариуцагч ойлгоорой. Таз-ийн хууль бусаар томилсныг тогтоосон тогтоолууд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Буруу шийдвэр гаргасан байна гээд шийдвэрийг нь залруулах гэхээр залруулгыг хариуцагч хүлээж авдаггүй. Тиймээс буруу шийдвэр гаргасан Ч.Ч төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Ч.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын иргэн Ч.Ч би дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүдийн дагуу Таз-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэхүү Хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг төрийн албанд томилох хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Ийнхүү хуулийн тус зохицуулалтын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй болсон он цаг хугацаа байсан. Аймгийн Засаг даргаар сонгогдсоны дараа гамшгийн үеийн нөхцөл байдалд ажиллаж, төрийн албаны ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарын сул орон тоон дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсэн. Тухайн үеийн нөхцөл байдал, хуулийн үйлчлэл ч мөн тэгж ажиллахыг шаардаж байсан. Энэ нь зөвхөн манай аймагт үүссэн нөхцөл байдал бус улсын хэмжээнд ийм нөхцөл байдалтай байсан билээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд сонгон шалгаруулалт явуулах боломжгүйгээс гадна төрийн албыг тасралтгүй явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлага байсан болно. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоол гаргаж байсан тухай улмаар тус Тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.П-ийг томилсон 2021 оны 4 сарын 5-ны өдрийн Б/24 дүгээр захирамж, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Б-ыг томилсон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/107 дугаар захирамж, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ё.М томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/115 дугаар захирамж, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ц томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаар захирамж, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.А-г томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дүгээр захирамж, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.А-г томилсон 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 111, 116, 117, 119, 127, 128 дугаар тогтоолууд гарсан" талаар нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. Гэвч тухайн нөхцөл байдалтай холбоотой дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүд байсан болно. Таз-ийн дээрх Тогтоолууд бидэнд болон дээр дурдсан төрийн албан хаагчдад тухайн цаг хугацаандаа ирж, танилцуулагдаж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж, 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтуудын дагуу Төрийн албаны зөвлөл нь гаргасан Тогтоолуудаа аймгийн Засаг дарга надад болон Тогтоолд нэр дурдсан төрийн албан хаагчдад мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм. Таз-ийн Тогтоолуудыг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 5 сарын 3-ны өдрийн 04/940 албан бичгээр ирүүлсэн. Тухайн үед миний бие албан томилолтоор Киргиз улсад ажиллаж байгаад 5 сарын 20-ны өдөр Увс аймагт буцаж ирсэн. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дээрх албан бичгийг хүлээж авч нэр бүхий албан тушаалтан тус бүрд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагааг зохион байгуулах зэргээр Төрийн албаны хууль, Таз-ийн албан шаардлагыг биелүүлэхээр ажиллаж эхэлсэн. Гэвч тухайн төрийн албан хаагчид Тогтоолыг өмнө огт мэдээгүй байсан бөгөөд тэдгээр албан хаагчид Таз-ийн Тогтоолыг эс зөвшөөрч гомдол, нэхэмжлэл гаргахаа илэрхийлсэн. Мөн хуульд заасан хугацаанд багтаан гомдол, нэхэмжлэл ч гаргасан.
2. Төрийн албан хаагчид Төрийн албан зөвлөлийн маргаан бүхий Тогтоолуудын талаар гомдол, нэхэмжлэл гаргасантай холбоотой Тогтоолыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх хуульд заасан шаардлага хангагдаагүй байсан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 82.2-т Нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ гэж, 82.2-т Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ гэж, 82.2.1-т Гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж тус тус заасан. Иймд Таз-ийн Тогтоолд гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсний дараа түүнийг хэрэгжүүлэх журам, зохицуулалттай билээ. Гэтэл Таз-ийн маргаан бүхий Тогтоолуудыг төрийн албан хаагчид эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөл, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тухайн төрийн албан хаагчид болон тэдгээрийн өмгөөлөгч А.Б нь аймгийн Засаг дарга надад шаардлага, мэдэгдэл ирүүлж байсан. Тухайлбал, өмгөөлөгч А.Базарын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22/058 дугаартай Хүсэлтэд Ё.М, Н.Б, Ц.А, С.Ц Г.О , Б.П нар нь Таз-ийн Тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа талаар дурдаж, төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэхийг хүлээж ажиллахыг хүсье гэсэн байсан. Өмгөөлөгчийн тус Хүсэлтэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр арын 09-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 2/502 дугаартай албан бичгийг хавсаргасан байсан. Тухайн албан бичигт дээрх төрийн албан хаагчид нь Таз-ийн маргаан бүхий Тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар тусгасан байсан. Үүнээс өмнө өмгөөлөгч А.Б нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Шаардлага хүргүүлэх нь Б/10 дугаартай албан бичгийг мөн ирүүлж байсан. Тухайн шаардлага нь дээрхтэй ижил мэдээлэл, агуулга бүхий байсан. Ийнхүү төрийн албан хаагчид нь Таз-ийн Тогтоолтой маргаж, шүүхийн маргаан шийдвэрлэг ажиллагаа үргэлжилж байсан, эцсийн шийдвэр гараагүй байсан.
3. Төрийн албан хаагчид нь Таз-ийн Тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаж буй тухай нөхцөл байдлыг би Төрийн албаны зөвлөлд мэдэгдэж, тодорхой чиглэл, зөвлөмж хүсэж байсан. Тухайлбал, аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/1178 дугаартай албан бичгээр тус нөхцөл байдлын талаар дурдаж, өмгөөлөгчийн ирүүлсэн албан бичгийг хавсаргаж Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан. Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/1751 дугаартай албан бичигт төрийн албан хаагч Г.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан талаарх мэдээллийг тусгаж илгээж байсан. Аймгийн Засаг даргын 2022.9.14-ний 1/1574 дугаартай албан бичгээр төрийн албан хаагчид Таз-ийн Тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тусгаж, тухайн нөхцөл байдалд хэрхэх эсэх талаар Зөвлөмж ирүүлэхийг хүссэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс бидэнд тодорхой Зөвлөмжийг бичгээр ирүүлээгүй. Ялангуяа шүүхийн маргаанаас үл хамааран Таз-ийн Тогтоолыг хэрэгжүүл гэх чиглэл, зөвлөмж өгөөгүй. Харин ч утсаар тодруулахад Таз-ийн зүгээс шүүхийн маргаан явагдаж байна, удахгүй дуусчихна, тэр үед чөлөөлөх байх гэдэг агуулгатай Зөвлөмж, мэдээлэл өгч байсан. Мөн Таз-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай 06/1635 дугаартай албан бичигт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Таз-ийн ... тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Таз-ийн 2022 оны 117 дугаартай тогтоол хууль ёсны эсэх талаар эцэслэн шийдвэрлээгүй буюу төрд хохирол учрах эсэх асуудал тодорхойгүй тул Таны гаргасан хүсэлтэд хариу өгөх боломжгүй байна гэх хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүх маргааныг шийдвэрлээгүй байгаа нөхцөлд Таз-ийн Тогтоолыг хууль ёсны гэж үзэх боломжгүй, төрд хохирол учирсан гэх үндэслэлгүй тухай тайлбарлаж байсан. Ийнхүү төрийн албан хаагчид шүүхээр маргаж байгаатай холбоотой Таз-ийн зүгээс ч шүүхийн эцсийн шийдвэр гарахыг хүлээж байсан болно.
4. Захиргааны ерөнхий хуулийн 83.1-т Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна гэж, 83.1.4-т үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх гэж тус тус заасан. Ийнхүү Таз-ийн Тогтоолыг биелүүлэх тухай Мэдэгдлийг хүргүүлж байж захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах учиртай. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс тийнхүү Мэдэгдэх хуудас ирүүлж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 84.1-т Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ гэж, 84.1.1-т захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага гэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтын дагуу Төрийн албаны зөвлөл өөрсдийн гаргасан Тогтоолыг хэрэгжилтийг өөрсдөө хангах үүрэгтэй байсан. Гэтэл нэр бүхий албан хаагчдын ажлыг хүлээлцэж авах, дээрх байдлаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажлыг хийгээгүй. Иймд Таз-ийн зүгээс шүүхийн маргаан эцэслэгдэхийг хүлээж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
5. Хэрэв Таз-ийн Тогтоолыг хэрэгжүүлж тухайн хүмүүсийг ажлаас чөлөөлсний дараа тэдгээр хүмүүсийн нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бол тэдгээр хүмүүс улсаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах байсан. Энэ нөхцөлд төрийн албанд шинээр томилогдон ажиллаж байгаа албан хаагчид цалин авахын хажуугаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс бас цалин авч, улсын төсөвт хохирол учрах байсан. Харин дээрх нэр дурдсан төрийн албан хаагчид ажлаа хийж байгаа нөхцөлд угаас улсын төсвөөс гарах цалин гарч байсан болохоос нэмэлтээр төлбөр гараагүй, улсад хохирол учраагүй болно. Таз-ийн Тогтоол, нэхэмжлэлд нэр дурдсан иргэд ажил хийсний төлөө цалин авсан болохоос дэмий сууж цалин аваагүй билээ. Иймд яагаад улсад, төрд хохирол учирсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв тухайн төрийн албан хаагчид үндэслэлгүйгээр, хууль бусаар төлбөр авсан гэж үзэж байгаа бол тэдгээр хүмүүсээс тус төлбөрийг нэхэмжлэх учиртай.
Таз-ийн зүгээс маргаан бүхий ажлын байруудыг сул орон тоо гэж үзэж байсан бол сул орон тоог нөхөх хүрээнд төрийн албан хаагчийг шалгалт зарлах, нэр дэвшүүлэх зэрэг ажиллагааг хийх байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл дээрх шүүхийн маргаантай хугацаанд төрийн албан хаагчийн шалгалт зарласан, нэр дэвшүүлсэн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлах, явуулах, нэр дэвшүүлэх нь аймгийн Засаг даргын бүрэн эрх, чиг үүрэгт хамаарахгүй. Иймд энэ талаар намайг буруутгах үндэслэлгүй билээ. Эсрэгээр бид шалгалт зарлуулах Хүсэлтийг удаа өгч байхад шалгалт зарлаагүй нөхцөл байдал байсан. Тухайлбал, нэхэмжлэлд дурдаж буй аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын хувьд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/1436 дугаартай албан бичгээр шалгалт зарлуулах хүсэлтийг тавьж байсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид Төрийн албаны зөвлөл рүү утсаар ч холбогдож шалгалт зарлуулах талаар хүсэлт тавьдаг байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл шалгалт зарлаж, нэр дэвшүүлж байгаагүй билээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын орон тоонд сүүлд шалгалт зарласан. Тухайн шалгалтад тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан иргэн, төрийн албан хаагч Г.Б хамгийн өндөр оноо авсан. Төрийн албаны тухай хууль, Таз-ийн шалгалтын журмын дагуу хамгийн өндөр оноо авсан иргэнийг Төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлээгүй. Энэ нь Таз-ийн хууль бус, буруутай үйл ажиллагаа билээ. Таз-ийн тус шийдвэр, үйл ажиллагааны талаар төрийн албан хаагч, иргэн Г.Б нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн захиргааны хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэнээр Таз-ийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоно гэж бодож байна. Үүнээс өмнө энэхүү хэргийг хянан шийдвэрлэх, Таз-ийн эсвэл аймгийн Засаг даргын зөв, буруу эсэхийг иргэний хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Эсвэл аймгийн Засаг даргын зөв, буруу эсэхийг иргэний хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд иргэн Г.Б-ийг Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай захирамжаар томилсон. Аймгийн Засаг даргын тухайн Захирамжийг Таз-ийн зүгээс scean-шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, баримт байхгүй. Иймд Төрийн албаны зөвлөл нь намайг буруутгаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын авсан хууль ёсны цалинг төрд учирсан хохирол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж, маргааныг шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаантай нөхцөл байдалд холбогдох зарим баримтууд, албан бичгүүдийг бид олохгүй байгаа. Ойрын хугацаанд олж, шүүхэд бүрдүүлж өгөх болно. Мөн би хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр шүүхэд нэмэлт тайлбар, баримтууд гаргаж өгөх болно гэжээ.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласан нэр бүхий хүмүүсийг томилсон үйл баримттай хариуцагчийн зүгээс маргахгүй байгаа. Харин Ч.Ч хохирол гэж үнийн дүнг хариуцах үндэслэлтэй эсэх талаар дараах тайлбаруудыг гаргая. Тухайн нэр дурдагдсан хүмүүсийг 2020 онд томилж байсан. Уг цаг үед Монгол Улсын хэмжээнд Ковид 19 халдварт, цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль үйлчилж байсан. Өөрөөр хэлэх юм бол шалгалт зохион байгуулах боломжгүй, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүйтэй холбоотой шалгалт зохион байгуулах боломжгүй байсан. Энэ хуулийн 3.2-т заасан албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтын үйлчилгээг нь зогсоолоо гэдэг байдлаар тухайн хуулиуд үйлчилж байсан буюу ямар нэгэн шалгалт зарлахгүйгээр томилж байсан. Яагаад гэх юм бол яг тухайн албан тушаалуудад хариуцаж байсан хүмүүс нь тэтгэвэртээ гарсан, ажлаасаа хүсэлтээрээ гарсан асуудлууд үүсээд тухайн албан тушаалууд эзэнгүй байсан. Ковидын үе ч бай, энгийн үе ч бай энэ нөхцөл байдалд төрийн алба тасралтгүй үргэлжлэх ёстой байсан учраас тухайн албан тушаалтнуудыг түр орлон гүйцэтгэгчээр нь томилоод явсан. Дээрх хүмүүсийг даргын албан тушаалд томилж явахын тулд заавал сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авахын тулд албан тушаалын тодорхойлолт батлагдсан байх ёстой. Гэтэл энэ албан тушаалтнуудын тодорхойлолтуудыг батлаагүй, шалгалт зарлаагүй. Гэтэл Увс аймгийн Засаг даргын эрх хэмжээнд шалгалт зохион байгуулах, албан тушаалын тодорхойлолт батлах, шалгалт зохион байгуулах эрх хэмжээ байхгүй. Ч.Ч-ийн зүгээс Төрийн албаны зөвлөл рүү шалгалт зарлаад өгөөч гэдэг байдлаар хэд хэдэн удаа албан бичиг явуулж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны зөвлөл тус албан хариу өгөхгүй, шалгалт зохион байгуулаагүй. Тийм учраас шалгалт зарлаагүйгээр байгууллагууд нэг үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй учраас түр орлон гүйцэтгэгч томилох үндэслэлтэй байсан. Тиймээс дээрх хүмүүсийг томилсон юм. Тухайн томилсон шийдвэрүүдийг Төрийн албаны зөвлөлөөс 111, 116, 117 гэх тогтоолууд гараад хүчингүй болгосон байдаг. Дээрх тогтоолуудыг хууль журмынх нь дагуу мэдэгдээд явсан үйл баримт байдаггүй. Мэдэгдсэн гэдэг баримтаар ч Төрийн албаны зөвлөл шүүхэд ирүүлсэн баримт байхгүй. Ч.Ч-ийн хувьд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тухайн албан бичгүүдтэй танилцсан. Яагаад гэвэл өмнө нь гадаад улсад туршлага судлахаар явж байгаад ирсэн. Танилцаад Ч.Ч нь, Ч.А-г гэх хүмүүст Төрийн албаны зөвлөлөөс ирсэн тогтоолуудыг үндэслэн сонсох ажиллагаа хийж эхэлсэн. Мэдээж тухайн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас танилцуулж сонсох ажиллагаа хийх нь зайлшгүй. Сонсох ажиллагаа хийхэд тухайн хүмүүс Төрийн албаны зөвлөлд, шүүхэд ч гомдол гаргасан. Нэгэнт төрийн албан хаагч өөрийнхөө хөдөлмөр эрхлэх эрхтэй холбоотойгоор шүүхэд хандаад явж байгаа тохиолдолд уг хугацаанд тухайн хүмүүсийг чөлөөлөх боломж байхгүй. Шүүхэд хандсан үед нь ч гэсэн Ч.Ч-ийн зүгээс Төрийн албаны зөвлөл рүү бичиг явуулж байсан. Тухайн шүүхэд хандлаа, танай тогтоолуудтай маргаж байна. Одоо яах вэ, би шийдвэр гаргах уу, энэ талаар одоо зөвлөмж чиглэл хүргүүлээч гэдэг байдлаар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1/1574 дугаартай албан бичгээр хандсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс шүүхийн маргаан явж байгаа. Гэхдээ үүнээс үл хамаараад тухайн хүмүүсийг чөлөөлөх ёстой. Таз-ийн тогтоолыг хэрэгжүүлээч гэх агуулгатай тайлбар, зөвлөмж чиглэл хүргүүлээгүй. Харин Төрийн албаны зөвлөлд хандаж Ч.Ч-ийн болон нэр бүхийн дээр дурдсан хүмүүсийн зүгээс төрд учирсан хохирлыг хэн хариуцах вэ гэж хандсан. Төрийн албаны зөвлөлөөс шүүхийн маргаан явж байгаа, хохирол гэж үзэх боломжгүй байна. Хохирол гэж үзэх эсэх асуудал нь шүүхийн шийдвэрийн дараа тодорхой болно гэдэг байдлаар өөрсдөө хариуцлагаас зугтаасан агуулгатай тайлбар ирүүлж байсан. Тэрнээс биш хохирол мөн, Ч.Ч төлөх ёстой гэж байсан бол тухайн үед Ч.Ч чөлөөлөөд захирамж гаргах, тогтоолыг нь хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл дээрх байдлаар Төрийн албаны зөвлөл хандсан зүйл байхгүй. Мөн Төрийн албаны зөвлөл дээрх тогтоолуудыг гаргаад захирамжуудыг хүчингүй болгосныхоо дараа мэдэгдэх хуудас ирүүлээд, дээрх тогтоолуудыг хэрэгжүүл гэх агуулгатай мэдэгдэх хуудас ирүүлж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах талаар авсан арга хэмжээ байхгүй. Захиргааны ерөнхий хууль хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д захиргааны шийдвэрийг дараах байгууллагад гүйцэтгэнэ гээд 84.1.1-д тухайн шийдвэр, актыг баталсан захиргааны байгууллага гэж тусгасан байдаг. Төрийн албаны зөвлөл өөрсдийнхөө гаргасан тогтоолын хэрэгжилтийг өөрсдөө хангах үүрэгтэй. Энэ зохицуулалтын дагуу тухайн албан хаагчдын ажлыг хүлээж авах эсвэл хүлээлцэх, мэдэгдэх хуудас хүргүүлэх үйл ажиллагаа огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.4-д захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх ёстой. Захиргааны шийдвэр гүйцэтгэхийн тулд урьдчилсан нөхцлийг зааж өгсөн. Гэтэл мэдэгдэх хуудсыг Ч.Ч-д хүргүүлж, Ч.Ч хүлээж авч байсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Дээрх үйл явдал бодит байдал дээр ч болоогүй. Төрийн албаны зөвлөл өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг биелүүлэх арга хэмжээгээр яагаад аваагүй юм бэ? Одоо тухайн арга хэмжээгээ аваагүй байж, тухайн хүмүүс шүүхээр маргаад явж байгаад тус хугацааны цалинг яагаад нэхээд байгаа юм бэ. Магадгүй Таз-ийн тогтоолыг хэрэгжүүлээд тухайн хүмүүсийг ажлаас чөлөөлсний дараа мөн л ялгаагүй л шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс буруу үндэслэлээр чөлөөлсөн байна, ажилд нь эргүүлээд томил гэх юм бол ажилгүй байсан хугацааны цалин яригдана. Мэдээж тухайн хүнийг чөлөөлсөнтэй холбоотой ажлыг нэг хүн хийж таарна. Тухайн хүнд бас цалин өгнө. Харин ч төр жинхэнэ утгаараа хохирох нөхцөл байдал байсан. Гэтэл Ч.Ч-ийн зүгээс дээрх хүмүүс шүүхэд маргаж байгаатай холбоотойгоор чөлөөлөх боломжгүй. Тухайн хүмүүс хийх ёстой ажлаа хийгээд, авах ёстой цалингаа аваад улсын төсвөөс, орон нутгийн төсвөөс нэмэлтээр төлбөр зардал гарч хохирол учирсан зүйл гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Тухайн хүмүүстэй холбоотой цалин 2022 оны 7 дугаар сараас хойш чөлөөлөгдсөн хүртэл нь нэхэмжилж байгаа нь Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтын дагуу гэж байгаа. Гэтэл тус зохицуулалт 2022 оны 7 дугаарт сард өөрчлөлт орсон. Өөрчлөлт орохдоо өмнө нь зөвхөн хууль бусаар чөлөөлсөн тохиолдолд төрд учирсан хохирол гэж үзээд нэхэмжлэх эрх зүйн боломжтой байсан. Харин 2022 оны 7 дугаар сард нэмэлт өөрчлөлт ороод хууль бусаар томилсон бол хохирол гэж үзэх боломжтой гэх агуулгаар зохицуулалт орсон. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас 2022 оны 7 сараас хойш цалингуудыг нь өгч байна гэж хариуцагчийн зүгээс ойлгож байна. Гэхдээ энэ хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө тухайн хүмүүс бүгд төрийн албанд буюу тухайн байгууллагуудын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод явж байсан. Мөн энэ хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэхэд дээрх нэр бүхий хүмүүс шүүхээр маргаад, нэхэмжлэл нь гараад явсан байсан. Зарим нь актын биелэлтийг түдгэлзүүлээд байсан. Таз-ийн тогтоолыг түдгэлзүүлсэн ч тохиолдлууд байдаг. Ч.Ч дураараа халах, солих, чөлөөлөх, ямар ч хууль зүйн хувьд боломжгүй нөхцөл байдалд орсон. Хэрвээ актын биелэлтийг түдгэлзсэн, тухайн хүмүүс шүүхээр маргаж байхад Ч.Ч нь Б.П, Ё. М, С.Ц нарыг чөлөөлсөн бол харин магадгүй дураараа аашлах ч юм уу, ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл ч байх боломжтой байсан болов уу гэж бид үзэж байгаа. Ч.Ч-ийн хувьд ийм үйлдэл огт хийгээгүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг 2022 оны 7 дугаар сард үйлчилж эхэлсэн. Гэтэл тухайн хүмүүс 2020-2021 онд нэгэнт томилогдсон. Томилогдсон шийдвэртэй маргаж байгаа тохиолдолд хэчнээн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон ч гэсэн чөлөөлөх боломжгүй байсан учраас энэ зохицуулалтын дагуу энэ хуулийн зүйл заалтыг үндэслээд Ч.Ч-с төрд учирсан хохирол нэхэмжлэх нь хууль хэрэглээний хувьд боломжгүй. Иргэний эрх зүйн харилцаанд талуудын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн тохиолдол ч гэсэн хугацаа яригддаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс Таз-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Таз-ийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар Таз-ийн даргаар томилох тухай тогтоол, Таз-ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/6215 дугаартай итгэмжлэл, Таз-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай Орон нутагт ажиллуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дугаартай Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, Таз-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжийн хуулбар, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/47 дугаартай Б.П ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжийн хуулбар, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 117 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаартай Г.О-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/115 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжийн хуулбар, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай Ё.М ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/107 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжийн хуулбар, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаартай Н.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжийн хуулбар, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/32 дугаартай С.Ц ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжийн хуулбар, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай албан бичиг, Таз-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай албан бичиг, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 117 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай тогтоол, итгэмжлэл, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/47 дугаартай Батхүүгийн Пүрэвгончигийг ажлаас чөлөөлөх тухай захирамж, Б.Пүрэвгончигийн цалингийн карт 2 ширхэг, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаартай Г.О-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж, Г.О ын цалингийн карт 2 ширхэг, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46 дугаартай Ч.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамж, Ц.А-ийн цалингийн карт 2 ширхэг, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/53 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамж, Г.Б-ийн цалингийн карт 2 ширхэг, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 дугаартай Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн төлбөрийн хүсэлт, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаартай Н.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж, Н.Б-н цалингийн карт, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай Ё.М ажлаас чөлөөлөх тухай захирамж, Ё.М-ын цалингийн карт, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/32 дугаартай С.Ц ажлаас чөлөөлөх тухай захирамж, С.Ц-н цалингийн карт 2 ширхэг, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 01/215 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Таз-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 04/676 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 02/1805 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 04/1262 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Хууль хэрэгжүүлэх тухай албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 02/2311 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 02/2528 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 04/279 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх Тайлбар ирүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн Засаг даргаас 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/05 дугаартай Төрийн албаны зөвлөлд Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай тогтоолыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/1194 дугаартай Таз-ийн гишүүн Б.И танаа гэх албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/357 дугаартай Төрийн албаны зөвлөлд гэх албан бичиг, Галсангийн Болор-Эрдэний 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Засаг даргад Ч.Ч-д гаргасан хүсэлт, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/68 дугаартай Таз-ийн дарга Б.Б танаа Санал хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэл/хэргийн мэдээлэл гэх 1 хуудас баримт, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/357 дугаартай Төрийн албаны зөвлөлд гэх албан бичиг, Г.Б 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Засаг даргад Ч.Ч-д гаргасан хүсэлт, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/68 дугаартай Таз-ийн дарга Б.Баатарзориг танаа Санал хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/1178 дугаартай Таз-ийн гишүүн Б.Идэрчулуун танаа гэх албан бичиг, өмгөөлөгч А.Б-н 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Шаардлага хүргүүлэх тухай гэх албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/1751 дугаартай Таз-ийн гишүүн, комиссын дарга Д.Б танаа гэх албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1574 дугаартай Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга С.О танаа гэх албан бичиг, өмгөөлөгч А.Базарын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22/058 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2/502 дугаартай өмгөөлөгч А.Б-т Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/1436 дугаартай Таз-ийн дарга Б.Баатарзориг танаа гэх албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дугаартай Г.Б-ийг томилох тухай захирамж, өмгөөлөгч А.Б-н 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22/058 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2/502 дугаартай өмгөөлөгч А.Базарт Хариу хүргүүлэх тухай албан бичиг, өмгөөлөгч А.Базарын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Шаардлага хүргүүлэх тухай гэх албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 06/1635 дугаартай Г.О танаа гэх Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/910 дугаартай Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.А танаа Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ц.А-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/908 дугаартай Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ё.М танаа Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ё.М-ын Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/906 дугаартай Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Н.Б танаа Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Н.Б-н 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/909 дугаартай Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.П танаа Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Б.Пүрэвгончигийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/907 дугаартай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.О танаа Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Г.О ын Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/905 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц танаа Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, С.Ц-н Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, итгэмжлэл, Б.А-н иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Ч-ийн Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5147 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5796 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6567 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 732 дугаартай Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10028 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаартай Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаартай шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5071 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10046 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1459 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 482 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5059 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9413 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1024 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1616 дугаартай Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаартай Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1/5266 дугаартай Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1/5264 дугаартай Б.П хүргүүлсэн албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5063 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5769 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8976 дугаартай Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 970 дугаартай Хүсэлт хэрэгсэхгүй болгосон захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1461 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5052 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9034 дугаартай Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1153 дугаартай Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 179 дугаартай Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5064 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5768 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 7976 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж, Авилгатай тэмцэх газраас 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн Баримт хүргүүлэх тухай албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил арилгуулах тухай албан бичиг, Авилгатай тэмцэх газраас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н танаа Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2044 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2912 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 499 дугаартай шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 1/5996 дугаартай Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 1/5995 дугаартай Ц.А хүргүүлсэн албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 692 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 858 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2402 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3778 дугаартай Нэхэмжлэлийн зарим шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6578 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9036 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 351 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 01-1/0440 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Гүйцэтгэх хуудас хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100 дугаартай Төрийн албаны зөвлөлд Мэдэгдэл хүргүүлэх тухай алыан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 732 дугаартай Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаартай Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн тухай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1024 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 970 дугаартай Хүсэлт хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 253 дугаартай Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил арилгуулах тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 848 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 848 дугаартай шийдвэр, итгэмжлэл, шилжин ирсэн тухай тодорхойлолт, 2025 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн нотариатчийн тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс татгалзсан тухай хүсэлтийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 729 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас нотлох баримтууд гаргуулсан, хариуцагчийн хүсэлтээр 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор Төрийн албаны зөвлөлөөс нотлох баримт гаргуулсан, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай Хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас нотлох баримт гаргуулсан.
8. Иргэдийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрийн албанд нэр бүхий хүмүүсийг хууль бусаар томилсон, халсан тухай маргаантай байгаа захирамж явуулсаар байтал чөлөөлөөгүй төрийн албанд төрийн албаны шалгалт зарлаж байж томилох ёстой, сул орон захиалга ирүүлээгүй. Хүмүүсийг хууль бусаар томилж, түүнд гаргасан зардал, олгосон цалин, ковид далимдуулж хууль бус захирамж гаргасан гэж үзэж байна. Мөр төрийн албанд хүмүүсийг түр томилох хугацаа дууссан байхад сонгон шалгаруулалт явуулаагүй. Иймд буруутай үзэж байна. 2022 оны 7 сараас хойших хохирлыг арилгуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Таз-ийн хариуцагч Ч.Ч-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Таз-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар доорх албан тушаалд нэр бүхий иргэдийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Үүнд:
1. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/114 дүгээр захирамжаар Ч.А-г тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2.Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/08 дугаар захирамжаар Г.О-ыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
3.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/107 дугаар захирамжаар Н.Б-ыг тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
4.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжаар С.Ц тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
5.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/115 дугаар захирамжаар Ё.М тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
6.Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/24 дүгээр захирамжаар Б.П-ийг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байсан.
7.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/118 дугаар захирамжаар иргэн Г.Б-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, Таз-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай 68 дугаар тогтоолыг гарган зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.
Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгавруудыг Увс аймгийн Засаг дарга биелүүлээгүй тул Зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 111, 116, 117, 119, 127, 128 дугаар тогтоолуудыг баталж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны Б/107, Б/114, Б/115, Б/116, 2021 оны Б/08, Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Таз-ийн захирамж хүчингүй болгох тухай тогтоол гарсаар байхад Увс аймгийн Засаг дарга дээрх тогтоолыг эс биелүүлж, нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулсаар байсан байна. Засаг дарга иргэн Ё.М 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар, Г.О-ыг 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаар, Н.Б-ыг 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар, С.Ц 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/32 дугаар, Б.П-ийг 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар тус тус албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.А-г хууль зөрчин ажиллуулсаар байна. Ч.Ч нь Таз-ийн тогтоолыг тогтоосон хугацаанд эс биелүүлж, нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж, улсаас цалин олгосноор төрд хохирол учруулсан байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчин томилгоо хийн, тодорхой хугацааны дараа чөлөөлснөөр дараах төсвийн хөрөнгийг иргэдэд олгож, төрд хохирол учруулсан байна гэж үзлээ. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ч.Ч-г Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Г.Б, Ц., С.Ц, Ё.М, Н.Б, Б.П, Г.О нарыг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилсон, мөн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосны улмаас төрд хохирол учирсан гэж үзэж:
- Иргэн Г.Б-д 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсөнд 120,160,377 төгрөг, нэг удаагийн буцалтгүй тусламж 46,742,100 төгрөг, нийт олгосон 166,902,477 төгрөг,
- Иргэн Ё.М 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 17,131,009 төгрөг,
- Иргэн Ц.А 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 95,870,511 төгрөг,
- Иргэн Г.О 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 19,471,520 төгрөг,
- Иргэн С.Ц 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 26,906,685 олгосон төгрөг,
- Иргэн Б.П 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 48,141,987 төгрөг,
- Иргэн Н.Б 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 20,867,215 төгрөг буюу нийт дүнгээр 395,291,404 төгрөгийг Ч.Ч-с гаргуулж өгнө үү...гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг төрийн албанд томилох хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Ийнхүү хуулийн тус зохицуулалтын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй болсон он цаг хугацаа байсан. Аймгийн Засаг даргаар сонгогдсоны дараа гамшгийн үеийн нөхцөл байдалд ажиллаж, төрийн албаны ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарын сул орон тоон дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсэн. Тухайн үеийн нөхцөл байдал, хуулийн үйлчлэл ч мөн тэгж ажиллахыг шаардаж байсан. Энэ нь зөвхөн манай аймагт үүссэн нөхцөл байдал бус улсын хэмжээнд ийм нөхцөл байдалтай байсан билээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд сонгон шалгаруулалт явуулах боломжгүйгээс гадна төрийн албыг тасралтгүй явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлага байсан болно. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоол гаргаж байсан тухай улмаар тус Тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.П-ийг томилсон 2021 оны 4 сарын 5-ны өдрийн Б/24 дүгээр захирамж, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Б-ыг томилсон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/107 дугаар захирамж, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ё.М томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/115 дугаар захирамж, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ц томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаар захирамж, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.А-г томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дүгээр захирамж, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.А-г томилсон 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 111, 116, 117, 119, 127, 128 дугаар тогтоолууд гарсан" талаар нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. Гэвч тухайн нөхцөл байдалтай холбоотой дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүд байсан болно. Таз-ийн дээрх Тогтоолууд бидэнд болон дээр дурдсан төрийн албан хаагчдад тухайн цаг хугацаандаа ирж, танилцуулагдаж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж, 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтуудын дагуу Төрийн албаны зөвлөл нь гаргасан Тогтоолуудаа аймгийн Засаг дарга надад болон Тогтоолд нэр дурдсан төрийн албан хаагчдад мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм. Таз-ийн Тогтоолуудыг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 5 сарын 3-ны өдрийн 04/940 албан бичгээр ирүүлсэн. Тухайн үед миний бие албан томилолтоор Киргиз улсад ажиллаж байгаад 5 сарын 20-ны өдөр Увс аймагт буцаж ирсэн. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дээрх албан бичгийг хүлээж авч нэр бүхий албан тушаалтан тус бүрд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагааг зохион байгуулах зэргээр Төрийн албаны хууль, Таз-ийн албан шаардлагыг биелүүлэхээр ажиллаж эхэлсэн. Гэвч тухайн төрийн албан хаагчид Тогтоолыг өмнө огт мэдээгүй байсан бөгөөд тэдгээр албан хаагчид Таз-ийн Тогтоолыг эс зөвшөөрч гомдол, нэхэмжлэл гаргахаа илэрхийлсэн. Мөн хуульд заасан хугацаанд багтаан гомдол, нэхэмжлэл ч гаргасан.
2. Төрийн албан хаагчид Төрийн албан зөвлөлийн маргаан бүхий Тогтоолуудын талаар гомдол, нэхэмжлэл гаргасантай холбоотой Тогтоолыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх хуульд заасан шаардлага хангагдаагүй байсан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 82.2-т Нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ гэж, 82.2-т Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ гэж, 82.2.1-т Гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж тус тус заасан. Иймд Таз-ийн Тогтоолд гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсний дараа түүнийг хэрэгжүүлэх журам, зохицуулалттай билээ. Гэтэл Таз-ийн маргаан бүхий Тогтоолуудыг төрийн албан хаагчид эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөл, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тухайн төрийн албан хаагчид болон тэдгээрийн өмгөөлөгч А.Б нь аймгийн Засаг дарга надад шаардлага, мэдэгдэл ирүүлж байсан. Тухайлбал, өмгөөлөгч А.Базарын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22/058 дугаартай Хүсэлтэд Ё.М, Н.Б, Ц.А, С.Ц Г.О , Б.П нар нь Таз-ийн Тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа талаар дурдаж, төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэхийг хүлээж ажиллахыг хүсье гэсэн байсан. Өмгөөлөгчийн тус Хүсэлтэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр арын 09-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 2/502 дугаартай албан бичгийг хавсаргасан байсан. Тухайн албан бичигт дээрх төрийн албан хаагчид нь Таз-ийн маргаан бүхий Тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар тусгасан байсан. Үүнээс өмнө өмгөөлөгч А.Б нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Шаардлага хүргүүлэх нь Б/10 дугаартай албан бичгийг мөн ирүүлж байсан. Тухайн шаардлага нь дээрхтэй ижил мэдээлэл, агуулга бүхий байсан. Ийнхүү төрийн албан хаагчид нь Таз-ийн Тогтоолтой маргаж, шүүхийн маргаан шийдвэрлэг ажиллагаа үргэлжилж байсан, эцсийн шийдвэр гараагүй байсан.
3. Төрийн албан хаагчид нь Таз-ийн Тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаж буй тухай нөхцөл байдлыг би Төрийн албаны зөвлөлд мэдэгдэж, тодорхой чиглэл, зөвлөмж хүсэж байсан. Тухайлбал, аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/1178 дугаартай албан бичгээр тус нөхцөл байдлын талаар дурдаж, өмгөөлөгчийн ирүүлсэн албан бичгийг хавсаргаж Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан. Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/1751 дугаартай албан бичигт төрийн албан хаагч Г.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан талаарх мэдээллийг тусгаж илгээж байсан. Аймгийн Засаг даргын 2022.9.14-ний 1/1574 дугаартай албан бичгээр төрийн албан хаагчид Таз-ийн Тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тусгаж, тухайн нөхцөл байдалд хэрхэх эсэх талаар Зөвлөмж ирүүлэхийг хүссэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс бидэнд тодорхой Зөвлөмжийг бичгээр ирүүлээгүй. Ялангуяа шүүхийн маргаанаас үл хамааран Таз-ийн Тогтоолыг хэрэгжүүл гэх чиглэл, зөвлөмж өгөөгүй. Харин ч утсаар тодруулахад Таз-ийн зүгээс шүүхийн маргаан явагдаж байна, удахгүй дуусчихна, тэр үед чөлөөлөх байх гэдэг агуулгатай Зөвлөмж, мэдээлэл өгч байсан. Мөн Таз-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай 06/1635 дугаартай албан бичигт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Таз-ийн ... тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Таз-ийн 2022 оны 117 дугаартай тогтоол хууль ёсны эсэх талаар эцэслэн шийдвэрлээгүй буюу төрд хохирол учрах эсэх асуудал тодорхойгүй тул Таны гаргасан хүсэлтэд хариу өгөх боломжгүй байна гэх хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүх маргааныг шийдвэрлээгүй байгаа нөхцөлд Таз-ийн Тогтоолыг хууль ёсны гэж үзэх боломжгүй, төрд хохирол учирсан гэх үндэслэлгүй тухай тайлбарлаж байсан. Ийнхүү төрийн албан хаагчид шүүхээр маргаж байгаатай холбоотой Таз-ийн зүгээс ч шүүхийн эцсийн шийдвэр гарахыг хүлээж байсан болно.
4. Захиргааны ерөнхий хуулийн 83.1-т Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна гэж, 83.1.4-т үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх гэж тус тус заасан. Ийнхүү Таз-ийн Тогтоолыг биелүүлэх тухай Мэдэгдлийг хүргүүлж байж захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах учиртай. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс тийнхүү Мэдэгдэх хуудас ирүүлж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 84.1-т Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ гэж, 84.1.1-т захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага гэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтын дагуу Төрийн албаны зөвлөл өөрсдийн гаргасан Тогтоолыг хэрэгжилтийг өөрсдөө хангах үүрэгтэй байсан. Гэтэл нэр бүхий албан хаагчдын ажлыг хүлээлцэж авах, дээрх байдлаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажлыг хийгээгүй. Иймд Таз-ийн зүгээс шүүхийн маргаан эцэслэгдэхийг хүлээж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
5. Хэрэв Таз-ийн Тогтоолыг хэрэгжүүлж тухайн хүмүүсийг ажлаас чөлөөлсний дараа тэдгээр хүмүүсийн нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бол тэдгээр хүмүүс улсаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах байсан. Энэ нөхцөлд төрийн албанд шинээр томилогдон ажиллаж байгаа албан хаагчид цалин авахын хажуугаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс бас цалин авч, улсын төсөвт хохирол учрах байсан. Харин дээрх нэр дурдсан төрийн албан хаагчид ажлаа хийж байгаа нөхцөлд угаас улсын төсвөөс гарах цалин гарч байсан болохоос нэмэлтээр төлбөр гараагүй, улсад хохирол учраагүй болно. Таз-ийн Тогтоол, нэхэмжлэлд нэр дурдсан иргэд ажил хийсний төлөө цалин авсан болохоос дэмий сууж цалин аваагүй билээ. Иймд яагаад улсад, төрд хохирол учирсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв тухайн төрийн албан хаагчид үндэслэлгүйгээр, хууль бусаар төлбөр авсан гэж үзэж байгаа бол тэдгээр хүмүүсээс тус төлбөрийг нэхэмжлэх учиртай.
Таз-ийн зүгээс маргаан бүхий ажлын байруудыг сул орон тоо гэж үзэж байсан бол сул орон тоог нөхөх хүрээнд төрийн албан хаагчийг шалгалт зарлах, нэр дэвшүүлэх зэрэг ажиллагааг хийх байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл дээрх шүүхийн маргаантай хугацаанд төрийн албан хаагчийн шалгалт зарласан, нэр дэвшүүлсэн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлах, явуулах, нэр дэвшүүлэх нь аймгийн Засаг даргын бүрэн эрх, чиг үүрэгт хамаарахгүй. Иймд энэ талаар намайг буруутгах үндэслэлгүй билээ. Эсрэгээр бид шалгалт зарлуулах Хүсэлтийг удаа өгч байхад шалгалт зарлаагүй нөхцөл байдал байсан. Тухайлбал, нэхэмжлэлд дурдаж буй аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын хувьд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/1436 дугаартай албан бичгээр шалгалт зарлуулах хүсэлтийг тавьж байсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид Төрийн албаны зөвлөл рүү утсаар ч холбогдож шалгалт зарлуулах талаар хүсэлт тавьдаг байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл шалгалт зарлаж, нэр дэвшүүлж байгаагүй билээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын орон тоонд сүүлд шалгалт зарласан. Тухайн шалгалтад тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан иргэн, төрийн албан хаагч Г.Б хамгийн өндөр оноо авсан. Төрийн албаны тухай хууль, Таз-ийн шалгалтын журмын дагуу хамгийн өндөр оноо авсан иргэнийг Төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлээгүй. Энэ нь Таз-ийн хууль бус, буруутай үйл ажиллагаа билээ. Таз-ийн тус шийдвэр, үйл ажиллагааны талаар төрийн албан хаагч, иргэн Г.Болор- Эрдэнэ нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн захиргааны хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэнээр Таз-ийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоно гэж бодож байна. Үүнээс өмнө энэхүү хэргийг хянан шийдвэрлэх, Таз-ийн эсвэл аймгийн Засаг даргын зөв, буруу эсэхийг иргэний хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Эсвэл аймгийн Засаг даргын зөв, буруу эсэхийг иргэний хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд иргэн Г.Б-ийг Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай захирамжаар томилсон. Аймгийн Засаг даргын тухайн Захирамжийг Таз-ийн зүгээс scean-шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, баримт байхгүй. Иймд Төрийн албаны зөвлөл нь намайг буруутгаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын авсан хууль ёсны цалинг төрд учирсан хохирол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж, маргааныг шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/107 дугаар Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжаар Н.Б 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/115 дугаар Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжаар Ц.А 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/115 дугаар Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжаар Ё.М 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаар Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжаар С.Ц 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаар Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжаар Г.Б 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжаар Г.О 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/24 дугаар Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжаар Б.П 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилон ажиллуулсан байна.
Гэвч Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 127 дүгээр Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Б.П-ийг томилсон тус аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Улмаар тус аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар Б.П-ийг Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр,
Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 117 дугаар Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Г.О-ыг томилсон тус аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Тус аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Г.О аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр,
Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 111 дүгээр Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Ё.М томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/115 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.М эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг харгалзан 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр,
Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Н.Б-ыг томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Н.Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр,
Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр С.Ц томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар С.Ц аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөр,
Таз-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Таз-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Ч.А-г томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар Ц.А Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон тус тус чөлөөлжээ.
Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дугаар Г.Б-ийг томилох тухай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд удаа дараа өгсөн ч сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй тул Г.Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн томилсон бөгөөд уг захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон талаар баримт хэрэгт авагдаагүй.
Тус аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/53 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б хүсэлтийг харгалзан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 дүгээр Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрч чөлөөлөгдсөн Г.Б нэг удаагийн буцалтгүй тусламж 46,742,100 төгрөг олгосон үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ч.Ч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Г.Б, Ц.А, С.Ц, Ё.М, Н.Б, Б.П, Г.О нарыг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилсон, мөн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосны улмаас төрд хохирол учирсан гэж үзэж:
- Иргэн Г.Б-д 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсөнд 120,160,377 төгрөг, нэг удаагийн буцалтгүй тусламж 46,742,100 төгрөг, нийт олгосон 166,902,477 төгрөг,
- Иргэн Ё.М 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 17,131,009 төгрөг,
- Иргэн Ц.А 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 95,870,511 төгрөг,
- Иргэн Г.О 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 19,471,520 төгрөг,
- Иргэн С.Ц 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 26,906,685 олгосон төгрөг,
- Иргэн Б.П 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 48,141,987 төгрөг,
- Иргэн Н.Б 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 20,867,215 төгрөг буюу нийт дүнгээр 395,291,404 төгрөгийг Ч.Ч нөхөн төлүүлэхээр шаарджээ.
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлан хариуцагч Ч.Ч-с гэм хорын хохирол шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэх заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж өөрчилсөн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч Ч.Чимэдийг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд иргэн Г.Б, Ц, С.Ц, Ё.М, Н.Б, Б.П, Г.О нарыг томилсон үйлдэл нь 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сар, 2021 оны 4 дүгээр сард болсон байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаарт нийтлэгджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар орсон Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон... гэх нэмэлт өөрчлөлт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Өөрөөр хэлбэл тухайн Төрийн албаны тухай хуульд орсон дээрх нэмэлт өөрчлөлтийг буцаан хэрэглэхгүй, гагцхүү дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон үйл баримтад үйлчилнэ.
Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шинээр батлагдсан хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх буюу 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сар, 2021 оны 4 дүгээр сард болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
6. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Таз-ийн хариуцагч Ч.Ч-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэдийн төлөөлөгч Б.Э-н Төрийн албанд нэр бүхий хүмүүсийг хууль бусаар томилсон, халсан тухай маргаантай байгаа захирамж явуулсаар байтал чөлөөлөөгүй төрийн албанд төрийн албаны шалгалт зарлаж байж томилох ёстой, сул орон захиалга ирүүлээгүй. Хүмүүсийг хууль бусаар томилж, түүнд гаргасан зардал, олгосон цалин, ковид далимдуулж хууль бус захирамж гаргасан гэж үзэж байна. Мөр төрийн албанд хүмүүсийг түр томилох хугацаа дууссан байхад сонгон шалгаруулалт явуулаагүй. Иймд буруутай үзэж байна. 2022 оны 7 сараас хойших хохирлыг арилгуулах гэх дүгнэлт гаргажээ. Гэвч иргэдийн төлөөлөгчийн ердийн ухамсрын хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хийсэн дээрх үйл баримтын дүгнэлт нь хууль хэрэглээний хувьд буюу хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд харш тул шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж үзсэн болно.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
9. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 66 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор 1 дүгээр хавтаст хэргийн 133-154 дүгээр хуудаст авагдсан 22 нүүр баримтыг хэргийн нотлох баримтаас хассан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Таз-ийн хариуцагч Ч.Ч-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА