Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

2018            06               18                                        522

-

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,  

улсын яллагч Н.Нямбат,

шүүгдэгч Х.А-, өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Б.Д-, өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.А-, Б.Д- нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808010130514 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б. Д,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.А

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Д- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, автобусны буудал орчим Г.Ш, Х.А- нартай маргалдан улмаар Г.Шгийн толгойг чулуугаар цохиж хагалан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Х.А- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, автобусны буудал орчим Б.Д-, Б.М- нартай маргалдан Б.М-н нүүрэн тус газар өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1808010130514 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Шгийн: “2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр С.Паламын гэрт найз Х.А-ын хамт очиж золголт хийгээд 1-2 шил архи хувааж уучихаад 17 цагийн үед харихаар автобусны буудал дээр ирсэн. Хоёр согтуу залуу орилж чарласан байдалтай байсан. Найз А  “та нар чимээгүй байгаач” гэж хэлсэн чинь Д  “чамд хамаагүй” гээд хэрүүл үүсгэж эхэлсэн. Би А ыг салгаад явах гэж байтал тэр хоёр цааш явснаа хоёр залуу дагуулж ирээд ахин хэрүүл өдөж байснаа Д  А тай маргалдаад хувцаснаас нь зуураад байхаар нь би “найзыгаа аваад явчихъя” гээд хамт ирсэн эрүүл залууд нь хэлээд цааш явах гэтэл А  араас чинь гэж хэлтэл эргээд харсан чинь Д  тоосго мэт зүйлээр толгойн орой хэсэгт нэг удаа цохиод зугтаачихсан. А  Мөнхдалайг бариад авсан. Би толгойгоо хагалуулаад хоёр оёдол тавиулсан. Намайг очиход Мөнхдалайг бариад цамцнаас нь зуурчихсан зогсож байсан, харин Мөнхдалай газар суусан байдалтай байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Хохирогч Б.М-н: “Би хамаатан болох Д гийн хамт Б  гэдэг хөгшнийд золгох гэж очоод ...архи уучихаад харихаар ...автобусны буудал дээрээс таксинд гар өргөөд суух гээд байж байхад Д  хоёр эрэгтэй хүний жижиг биетэй хүнтэй маргалдаж байгаад Д  дүүгээ дагуулж ирээд нөгөө хүмүүстэй маргалдаж байгаад “зугтаарай” гээд гүйсэн. Би газар ойчсон чинь маргалдаж байсан хоёр залуугийн жижиг нь гүйж ирээд намайг барьж аваад газар унагааж байгаад толгой нүүр хэсэгт өшиглөж зодсон. Шнамайг татаж босгоод “Танай найз миний толгойг хагалчихлаа, олоод өгвөл чамайг явуулна” гээд намайг явуулаагүй. Удалгүй цагдаа ирээд намайг саатуулсан. Миний толгой жижигхэн язарч, доод уруул язарч, зүүн шанаа хөхөрсөн байсан. Эмчилгээ хийлгээгүй, баримт байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Гэрч Б.С-ийн: “...Д  “хүнд зодуулчихлаа” гээд ганцаараа орж ирсэн. Автобусны буудлын чигт дагаад очсон чинь Мөнхдалай хашаа налаад сууж байсан. Хажууд нь хоёр залуу зайтай хараад зогсож байсан. Би ахын хамт нөгөө хоёр дээр яваад очсон чинь саравчтай малгайтай залуу /Ширмэн/ нь ахыг “хүүхэн шиг залуу минь шалчиганаад чи гай болно шүү” гээд байсан. Хоорондоо хэрэлдээд байхаар нь салгасан. Шманай ахын нүдэнд гараараа 1 удаа цохиод авахаар нь би “боль” гээд Ширмэнг түлхээд явуулж байтал Д  араас мөрөн дээгүүр даваад чулуу шидсэн. Ширмэнгийн толгойг онож цус гарах үед би ахыг түлхээд гэр рүүгээ авч явсан. Эргээд харахад Мөнхдалайг толгойгоо хагалуулсан залуутай хамт явсан залуу нь өшиглөж байгаа харагдсан. Яг хаана нь яаж өшиглөж байсныг хараагүй. Шгэх залуу Д ы нүдийг гараараа цохисон, ах зөрүүлээд чулуу шидээд тэр залуугийн толгойг хагалсан. Тэд нар бүгд согтуу байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.02.20-ны өдрийн 2635 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Ш-н биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.22-ны өдрийн 2800 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.М-н биед үзлэгээр зүүн зулайн няцарсан шарх, зүүн хацар, доод уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-38/,

Шинжээч эмч М.Энхболдын: “Мөнхдалайн биед учирсан...дээрх гэмтлүүд дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах гэмтлүүд байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах, түлхэж унагаах үед үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх мэдүүлэг /хх-45/,

Шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “Би Мөнхдалайн хамт Б ийн гэрт очиж золголт хийчихээд тэндээ 2 шил архи уугаад гарсан. Автобусны буудал дээр такси барих гээд зогсож байтал тэнд хоёр согтуу залуу мөн такси барих гээд зогсож байснаа А  “та нар шиг юмнууд эндээс такси барьдаггүй юм” гэж хэлээд хашгираад байсан. Би “хэнд нь түрүүлж зогсоно тэгээд болох байлгүй дээ” гэсэн чинь өөдөөс үг сөрж эхэлсэн. Шнь найзыгаа өмөөрч надтай маргалдаж байснаа гэдэс рүү гараа атгаж байгаад нэг удаа цохихоор Мөнхдалайг үлдээгээд дүү Содгэрэлийн гэрт очиж болсон явдлыг хэлсэн. Надтай хамт Мөнхдалайг авахаар яваад очсон. А , Шхоёр мөн л хэрүүл өдөж байгаад Шминий баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би газар байсан чулууг аваад Ширмэнгийн толгойг хагалчихаад зугтсан. Мөнхдалайг яг хаана нь цохиж байсныг мэдэхгүй, А  нэртэй залуу газар унагаачихсан өшиглөж байгаа харагдсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-59/,

Шүүгдэгч Х.А-ын яллагдагчаар өгсөн: “...Шбид хоёр Палам ахын гэрт золголт хийхээр очоод 2 шил архийг гурвуулаа хувааж уусан. 17 цагийн үед Шбид хоёр автобусны буудал дээр такси барих гээд зогсож байтал хоёр согтуу ирээд орилж хашгираад бид хоёрт хандаж “муу сайн банди нар” гээд байсан. Би “та нар юу гээд байгаа юм бэ” гээд хэлтэл “Толгойтын атаманууд байна” гэж Д  хариулсан. Би “та нарт ингэж дарамтлуулж чадахгүй шүү, баярын өдөр” гээд хэлтэл Д  зодолдох гээд ирсэн. Ш“боль” гээд хориглох үед Д , Мөнхдалай яваад өгсөн. Удалгүй нэг залуу дагуулж ирээд хэрүүл өдөөд зодох гээд дайрсан. ...Би Мөнхдалайг түлхэж унаган барьж аваад куртикнээс нь татаж босгох гэтэл нүүрээ дарчихаад газар хэвтээд байсан. Түүнд учирсан гэмтлийг би түлхэж унагаах үедээ үүсгэсэн байх боломжтой. Түүнээс биш цохиж зодоогүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-62/,

Гэрч С.Огийн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Ц.Зийн мэдүүлэг /хх-27-28/, гэрч Ц.Есөнхулангийн мэдүүлэг /хх-29-30/, шинжээч М.Энхбаярын мэдүүлэг /хх-44-45/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-67, 70/, Б.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-73, 75-76/, Х.А-ын хувийн байдалтай холбоотой баримт /хх-74/, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-80/, Х.А-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, “ХКҮ” ХХК-ийн /хх-90/, дансны хуулга /хх-94, 95-115/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-118, 119/, банкны орлогын мэдүүлэг /хх-121/, шийтгэлийн хуудас /хх-122/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-123/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.     

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.     

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д- согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим Г.Ш, Х.А- нартай маргалдан Г.Шгийн толгойг чулуугаар цохиж хагалсан,

шүүгдэгч Х.А- согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим Б.Д-, Б.М- нартай маргалдан Б.М-н нүүрэн тус газар өшиглөсөн нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.А-, Б.Д- нарын бусдыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ш, Б.М- нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Шгийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-8-9/, хохирогч Б.М-н “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-, Б.Д- тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам “Гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч Ширмэнд 100.000 төгрөг өгсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, хувиараа мал зардаг тодорхой орлоготой тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “Гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч хохирол нэхэмжлээгүй. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 2-3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Д- нь хохирогч Б.Ш-д  100.000 төгрөг төлснийг учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Х.А- шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ удаа дараа биелүүлээгүй/-ыг тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн “Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, улсын яллагчийн “шүүгдэгч Б.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт нь шүүгдэгч нарын хувийн байдалд тус тус тохироогүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Х.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын ажил эрхэлдэг, тодорхой орлоготой байдлыг үндэслэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн торгох ялыг тус бүр 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.А-, Б.Д- нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-ын А , Б овогт Б-н Д  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-, Б.Д- нарыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-, Б.Д- нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.А-, Б.Д- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А-, Б.Д- тус бүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                    

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР