| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/06622/И |
| Дугаар | 197/ШШ2025/08870 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/08870
| 2025 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 197/ШШ2025/08870 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *** дугаар байрны ** тоотод байрлах ********* СӨХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *** дугаар байрны **** тоотод тоотод оршин суух А овогт *********гийн *********эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөр 1.747.700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ********* СӨХ, хариуцагч Д.*********эд холбогдуулан 1.747.700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Нэхэмжлэгч 43-А, 43-Б, 43-Г байрнуудын дундын өмчлөлийн хөрөнгийг дундаа хамтран өмчлөгч сууц өмчлөгчийн эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 43-Б дугаар байрны 171 тоотын өмчлөгч Д.********* 2019 оны 08 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан. ********* СӨХ-ийн удирдах зөвлөлийн шийдвэрээр ашиглалтын зардал нэмэгдээд оршин суугчид төлөөд явж байна гэж тайлбарлав.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М СӨХ-ны төлбөрийг оршин суугч төлөх үүрэгтэй. Гэхдээ СӨХ-ны төлбөрийг нэмэхээр бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заасан. Нэхэмжлэгч байгууллага бүх гишүүдийн хурлаа зарлаагүй байж удирдах зөвлөл төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.
5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Хариуцагч Д.********* Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *** дугаар байрны *** тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь талуудын тайлбар, нэхэмжлэл гардаж авсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
7.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх мөн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй.
8.Хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй үндэслэлээ бүх гишүүдийн хурал зарлаж хуралдуулаагүй төлбөр нэмсэн учраас зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
9.Дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна., 13.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгч хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах эрхтэй гэж зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй ба хэрвээ өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулж бүрдүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй мөн удирдах зөвлөлийн ашиглалтын зардлыг нэмсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй талаар эрх бүхий байгууллага болон шүүхэд маргаан хандаагүй болох нь хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
10.Иймээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт сууц өмчлөгч бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх гэж заасны дагуу хариуцагч төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
11.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2019-2021 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2022 оны 01 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар хүртлэх төлбөр 1.079.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдсэн 668.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.913 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30.456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*********ээс СӨХ-ны төлбөрт 1.079.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********* СӨХ-д олгож, үлдсэн 668.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.913 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30.456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА