| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/10830/И |
| Дугаар | 197/ШШ2025/09227 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/09227
| 2025 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 197/ШШ2025/09227 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ***** дугаар гудамжны *** тоотод оршин суух У Шовогт ***********ын ***********ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Их Монгол улсын гудамжны Ю төвийн *** тоотод байрлах **********ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С.***********
Хариуцагчийн төлөөлөгч Д.Г
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г
Гэрч Б.Б, О.Э, Т.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч С.***********, хариуцагч **********ХХК-д холбогдуулан 6.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Нэхэмжлэгч С.*********** нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. **********ХХК-ийн захирал Д.Г бид хоёр амаар Япон улс явуулах 250.000 еэн буюу монгол мөнгөөр 25 төгрөгөөр тооцоход 6.200.000 төгрөгт Брэнд ном хийлгэх ажлын хөлс тохиролцоод ажлаа хийж хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.
4.Хариуцагчийн төлөөлөгч Д.Г нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Нэхэмжлэгчтэй ажил хийлгэх аман хэлцэл хийгээгүй. Мөн 250.000 еэнийг 25 төгрөгөөр тооцоход 6.200.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгнө гэж тохиролцоогүй. Нэхэмжлэгч гэр бүлээрээ Солонгос улсын визэнд орохоор манайд сургалтанд суусан боловч шалгалтандаа тэнцээгүй явж чадаагүй. Энэ хугацаанд эхнэр нь над руу зурвас бичиж бид таны баруун бөөрөнд наалдаастай, таниас салахгүй шүү, бидэнд туслаарай гэж хэд хэдэн удаа зурвас бичсэн боловч хариу өгөөгүй. Ингээд нэхэмжлэгч гуйсан. Надад төгссөн сургууль байхгүй. Хүнд үзүүлэх юмгүй байна. Тиймээс танд туслаж ажил хийгээд түүнийгээ хүнд үзүүлмээр байна гэхээр лого хийлгэж 3 удаагийн үйлдлээр 2.800.000-3.000.000 төгрөгийг цалин гэж өгсөн. Энэ ажилд тохиролцсон болохоор хөлсөө төлсөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй. Хэлэхээр өгнө гээд байхгүй. Харин маргаад байгаа Брэнд ном хийх ажилд хөлс мөнгөний талаар яриагүй. Энэ ажлаа хийсэн гэж байгаа боловч ямар ажил хийж хэнд хүлээлгэж өгснийг мэдэхгүй. Би хүлээж аваагүй. Өөрөө хийж өгье гээд комьютер аваад өгөөч мөнгөө хувааж төлье гэхэд зөвшөөрч комьютер авахуулаад мөнгө, комьютер хоёулаа байхгүй. Хурал дээр сая комьютерыг өөрт нь байгаа гэж хэлж байна. Ажлын комьютерын хардад Брэнд ном-ыг байршуулсан гэж тайлбарласан боловч бүх зүйлийг устгаад өөрийнхөн айдигаар орохгүй бол нээгдэхгүй, комьютер ажиллахгүй, мөнгө төлж нээлгэх хэмжээнд хүрсэн. Мөн бид ярилцаад Солонгос улс руу гарах зардлаар шууд Япон улс руу гаргасан нь дээр юм байна гэж хэлээд Япон улсыг сонгож эхнэр нь мэргэлжилтэй учраас сонгогдоод үндсэн виз 250.000 еэн буюу ханшнаасаа хамаарч 7.000.000 орчим төгрөг, дагалдан виз 150.000 еэн нийт 12.000.000-17.000.000 төгрөгийн зардал гарна гэдгийг анхнаасаа хэлсэн. Үндсэн ажилтан сонгохоор монгол ханш 8.000.000-10.000.000 төгрөг мөн 5.000.000 төгрөгийг Монголоос Япон руу материал илгээх болон бусад зардлыг хасаж шингээж байгаа гэдэг утгаар 5.000.000 төгрөгийг хасна гэсэн болохоос ажлыг бартераар хийлгэнэ гэж тохиролцоогүй боломж байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж илэрхийлж байна.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч С.***********, хариуцагч **********ХХК-ийн хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй хэдий ч зохигчдын хооронд Брэнд ном хийх хэлцэл яригдсан талаар хэн аль нь маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
7.Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний агуулга нь ажил гүйцэтгэгч өөрийн эсхүл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүргийг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
8.Талуудын маргааны гол зүйл нь нэхэмжлэгч гэрээ биелэгдсэн, хариуцагч хөлс тохиролцоогүй, ажлыг хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор өөртөө материал бэлдэж авах зорилгоор хийсэн гэж маргаж байна.
9.Хэрэгт цугларсан бичгийн баримт, гэрч нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Брэнд ном-ыг хийсэн боловч ажлын хөлсийг бартераар буюу 6.200.000 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээж харилцан тохиролцсон нь тогтоогдохгүй байна.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*********** ажлаа хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй, өөрөө нотлох баримтаа цуглуулж, бүрдүүлж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна.
11.Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, үнийг гэрээгээр тохиролцоно, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид Брэнд ном-ыг хүлээлгэн өгч, ажлын үр дүн чанарыг дүгнэсэн баримт байхгүй, ажлын хөлсийг бартераар 250.000 еэн буюу монгол мөнгөөр 25 төгрөгөөр тооцоход 6.200.000 төгрөгт хийхээр тохиролцсон нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.150 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дүгээр зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.***********ийн нэхэжмлэлтэй, хариуцагч **********ХХК-д холбогдох 6.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА