Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/09228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, *** дүгээр байрны **** тоотод оршин суух Боржигон овогт ********ийн ********ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, * дугаар хороолол, ** дугаар хороо, Хасбаатарын гудамжны ** дүгээр байрны ** тоотод оршин суух Мачуаван овогт ********гийн ********т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2.422.870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид

Нэхэмжлэгч И.********

Хариуцагч М.********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч И.********, хариуцагч М.********т холбогдуулан 2.422.870 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3.Нэхэмжлэгч И.******** нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудал дээр хоёрдугаар эгнээгээр явж байтал гэнэт баруун талаас машин гарч ирээд баруун хойд тал руу мөргөсний улмаас миний унаж явсан улсын **-**-УАА дугаартай приус-30 маркийн автомашины баруун талын обуд хагарч, кырло, гэрэл, буфер, хаалга, дугуй цөмөрч машинд хохирол учирсан тул шүүхэд хандсан гэж тайлбарлав.

4.Хариуцагч М.******** нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлэхдээ Осол болсон талаар мэдсэн. Цагдаа хэлсэн. И.********тэй хамт явж үнэлгээ хийлгэсэн. Би энэ машиныг дүүгээсээ худалдаж аваад түрээсийн төлбөрийг өөрөө авдаг. Дүү маань Америкт амьдардаг учраас нэрээ шилжүүлж чадаагүй. Тухайн үед машиныг өөрийн биеэр жолоодож яваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.Чингэлтэй дүүргийн ** хороо, ** дүгээр сургуулийн хойно 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00:35 цагийн орчим нэхэмжлэгч И.********ын жолоодож явсан приус маркийн, улсын **-**-УАУ дугаартай автомашиныг приус маркийн, улсын **-**-УЕН дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Г мөргөсний улмаас зам тээврийн осол гарч, суудлын автомашинд эвдрэл гэмтэл үүссэн болох нь талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

7.Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн суудлын автомашины обуд хагарч, кырло, гэрэл, буфер, хаалга, дугуй цөмөрч, засвар үйлчилгээний зардалд нийт 2.422.870 төгрөгийн хохирол учирсан нь гэрэл зураг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

8.Шүүх хуралдааны явцад хариуцагч би машиныг унаж яваагүй учраас хохирлыг төлөхгүй гэж мэтгэлцсэн боловч приус маркийн, улсын **-**-УЕН дугаартай суудлын автомашиныг хариуцагч эзэмшиж, түрээслэн ашиг орлогыг хүртэж, төрсөн дүү М.С худалдан авч, төлбөрийг төлж, хувийн нөхцөл байдлаас шалтгаалан нэрээ шилжүүлж авч чадаагүй үйл баримт хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

9.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлож, өөрөө баримтаа цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй буюу тээврийн хэрэгслийн бичиг баримт М.С нэр дээр байдаг гэдгийг нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10.Хавтас хэргийн 10-13,16,18 дугаар хуудсанд авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52.870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.********ээс гэм хорын хохиролд 2.422.870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.********эд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52.870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.АРИУНАА