Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/09286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, * дугаар хороолол, * дүгээр хороо, Б төвийн * дүгээр давхрын *** тоотод байрлах *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ***** дугаар байрны ** тоотод оршин суух Хандгайт овогт Баяраагийн *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2.097.372 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З

Хариуцагч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч Б.*******д холбогдуулан 2.097.372 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. *******ХХК 2019 онд 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б.*******тай ажлын байрны гэрээ байгуулсан. Гэрээ хийгдсэнээс хойш 1 жил 4 сар объектыг эзэмшиж ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байрыг бүрэн хүлээлгэж өгөөд явсны дараа 2 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 1.398.248 төгрөгийг төлүүлэхээр өнөөдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлсэн боловч төлөөгүй. Манай нягтлан бодогч 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр утсаар ярьж холбогдож төлбөрөө төлөх талаар мэдэгдсэн тул төлбөртс 1.398.248 төгрөг, алданги 699.124 төгрөг нийт 2.097.372 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.

4.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Гэрээг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан үнэн. Миний бие найзынхаа эгчтэй *******ХХК-д байрладаг сүлжээний компани дээр очиж уулзах гэж явахдаа гэрээ хийх хүн үнэмлэхээ мартсан учраас би үнэмлэхтэй явсан тул гэрээнд гарын үсгээ зурсан. Үүнээс хойш компани надтай холбоогүй байсан бөгөөд ****-**** дугаарын гар утастай н.Б гэдэг хүнтэй холбоотой байж түрээсийн төлбөрийг бүрэн аваад өрөөгөө актаар хүлээлцэж өгсөн байна. Мөн гэрээний хугацаа дуусаж дахин сунгаагүй. Би байрыг түрээслээгүй учраас надад хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж илэрхийлж байна.

5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч Б.*******тай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, О төвийн * дүгээр давхрын *** тоот, 45 метр квадрат талбайг ажлын байрны зориулалтаар, сарын 1.035.000 төгрөгөөр, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ хийгдсэн нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

8.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Түрээсийн гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

9.Дээрх хуулийн зохицуулалтаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр заасан байх ба хариуцагчийн түрээсийн төлбөрийг төлж, байрыг хүлээлгэн өгсөн гэх тайлбар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн түрээсийн өрөө хүлээлцэх актаар нотлогдож байна.

10.Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талууд хэдийгээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

11.Харин хариуцагч гэрээнд гарын үсгээ зурснаа зөвшөөрч, түрээсийн байрыг н.Б ашиглаж, төлбөрийг бүрэн төлсөн, мөнгө төлөхгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар гэрээг байгуулсан гэж үзээд төлбөрийг төлөх үүрэгтэй.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй, өөрөө нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй мөн хариуцагчид мэдэгдлийг хэзээ хэдэн онд хүргүүлсэн, бичгийн ямар нотлох баримтыг үндэслэн 2.097.372 төгрөгийг нэхэмжилж байгаагаа нотлож чадахгүй байна.

13.Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж зааснаар талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдаж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ажлын байрыг хүлээлгэн өгч Түрээсийн өрөө хүлээлцэх акт-ыг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 2.097.372 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.510 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.АРИУНАА