Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00526

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Х банкны Б салбар /салбарын захирал Ө /. Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах,

Хариуцагч: Б . Хаяг: Б аймаг, Ө сум, 8 дугаар баг, А , 0 гудамж, 00 тоотод оршин суух, 

 

Хариуцагч:Ц . Хаяг: Б аймаг, Ө сум, 8 дугаар баг, А , 0 гудамж, 0 тоотод оршин суух, 

 

Нэхэмжлэлийн шаардлага:Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 192,326,861 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х банкны Б салбар нь хариуцагч Б , Ц нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 192,326,861 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Б , Ц нар нь нэхэмжлэгч Х банкны Б салбартай 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр №0 тоот Зээлийн гэрээ байгуулж 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр №0 тоот Барьцааны гэрээ байгуулж:

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 128 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-00 дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Б , Ө сумын 11-р баг, Б -1 гудамж 0 а-р байр 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 21 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.2 Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 16,515,815 төгрөг, зээлийн хүү 14,219,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,400 төгрөг, нийт 30,785,357 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 78 хоног хугацаа хэтэрсэн байна.

1.3 Иймд 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 183,484,185 төгрөг, зээлийн хүү 8,798,431 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,245 төгрөг, нийт 192,326,861 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-00 дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Б , Ө сумын 11-р баг, Б -1 гудамж 0 а-р байр 6-6 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 21 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсье гэжээ.

2.Хариуцагч Ц , Б нарын хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие хариуцагч, хариуцагч Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь Х банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Б , Ц бид хоёр тус банкнаас 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлээ зээлийн хуваарийн дагуу төлж байсан боловч 2025 оны 02 дугаар сараас эхлэн төлж чадахгүй болсон. Х банкны Ц , Б бид хоёроос нэхэмжилж буй 192,326,861 төгрөгийг нэхэмжлэгч Х банканд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв уг зээлээ төлж чадахгүйд хүрвэл бидний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2.2 Иймд энэхүү иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б , Ц нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б , Ц нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 192,326,861 төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Б салбарт төлж өгөхөөр болж, хэрэв тухайн мөнгийг төлж чадахгүйд хүрвэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзахгүй талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар тус салбартай байгуулсан 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0 тоот Барьцааны гэрээний зүйл болох:

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 128 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-00 дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Б , Ө сумын 11-р баг, Б -1 гудамж 105 а-р байр б-6 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 21 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Б салбарыг хохиролгүй болгохыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

5.Хариуцагч Б , Ц нараас нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,119,584 төгрөгийн тал нь болох 559,792 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 559,792 төгрөг, мөн хариуцагч Б , Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 559,792 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Б , Ц нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 192,326,861 төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Б салбарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,119,584 төгрөгийн тал нь болох 559,792 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 559,792 төгрөг, мөн хариуцагч Б , Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 559,792 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар тус салбартай байгуулсан 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0 тоот Барьцааны гэрээний зүйл болох:

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 128 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-Б , Ө сумын 8-р баг, А -2 гудамж, 0 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-00 дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Б , Ө сумын 11-р баг, Б -1 гудамж 105 а-р байр б-6 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 21 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Б салбарыг хохиролгүй болгохыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ