| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00620/И |
| Дугаар | 310/ШШ2025/00556 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 310/ШШ2025/00556
| 2025 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 310/ШШ2025/00556 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, овогт //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00620/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой миний бие 1965 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 23 жил ажилласан. Үүнээс 1986 оны 01 сарын 02-ны өдрөөс 09 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд цаг бүртгэгчээр мөн тус сумын хүүхдийн цэцэрлэгт 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн /Цагаандэлгэр сумын архивт шатсан/ учраас ажилд орсон болон ажлаас гарсан тушаал архивт байхгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн баримтыг үндэслэн 1986 оны 01 сарын 02-ны өдрөөс 09 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд цаг бүртгэгчээр, 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгт нярваар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1986 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын захиргаанд цаг бүртгэгчээр ажилласан. 1991 оны 07 сараас 1992 оныг дуустал хүүхдийн цэцэрлэгт нярваар ажиллаж байсан гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 08/431 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн *******8 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 5-12-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 14-15-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С. хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн мөн ажилд орсон болон ажлаас гарсан тушаал архивт байхгүй тул 1986 оны 01 сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд цаг бүртгэгчээр, 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгт няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С. нь 1986 оны 01 сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд цаг бүртгэгчээр, 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгт няраваар ажиллаж байсан болох нь цалингийн баримтууд, гэрч ийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч гийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., *******3.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох *******5 дугаар зүйлийн *******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч С.гийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.1, *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар овогт // нь 1986 оны 01 сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд цаг бүртгэгчээр, 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгт няраваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардалд 220000 /хоёр зуун хорин мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ