| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00442/И |
| Дугаар | 310/ШШ2025/00557 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 310/ШШ2025/00557
| 2025 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 10/ШШ2025/00557 | аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, ******* давхарт байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р багт оршин суух, овогт //-д холбогдох 21009*******0.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10/2025/00442/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 06 сарын 1*******-нд 60002124*******5 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 60002124*******5 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 1******* хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 60002124*******5 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026 оны 11 сарын 0-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* дугаар зүйлийн *******. дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60002124*******5 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19991******* төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт *******55405 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1657 төгрөг, нотариатын төлбөрт 2000, нийт 21009*******0.50 төгрөгийг зээлдэгч Г.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: *******иний бие ******* ******* ХК-аас зээл авсан нь үнэн. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн. 2025 оны 09 сарын 25-нд 1100000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг 17 сарын хугацаанд сар бүр 1100000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Г.гаас 21009*******0.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 21009*******0.50 төгрөгөөс 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1100000 төгрөг төлсөн, үлдэх 19909*******0.5 төгрөгийг 17 сарын хугацаанд сар бүр 1100000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба 21009*******0.50 төгрөгөөс 1100000 төгрөгийг төлж үлдэх 19909*******0.5 төгрөгийг 17 сарын хугацаанд төлж барагдуулна гэснээс тооцоход нэг сард 1170*******22.******* төгрөгийг төлөхөөр байх тул сар бүр 1170*******22.******* төгрөгөөр төлөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262970 төгрөгөөс төсвийн орлогоос 114*******5 төгрөгийг, хариуцагчаас 114*******5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч овогт // нь ******* ******* ХК /РД:/-д 21009*******0.50 /хорин нэгэн сая гурван мянга есөн зуун наян төгрөг тавин мөнгө/ төгрөгөөс 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1100000 /нэг сая/ төгрөгийг төлж, үлдэх 19909*******0.5 /арван есөн сая есөн зуун гурван мянга есөн зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг 17 сарын хугацаанд сар бүр 1170*******22.******* /нэг сая нэг зуун далан мянга найман зуун хорин хоёр төгрөг гучин найман мөнгө/ төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262970 /хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун далан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 114*******5 /нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг, хариуцагч Г.гаас 114*******5 /нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИ*******ЭГ